Jump to content

Thrashing

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

CPU нь 32 болон 64 мб-ийн RAM ашиглах боломжтой боловч ийм хэмжээний RAM-тай хэрэглэгчид нь хүссэн програмуудаа нэг дор ажиллуулахад хангалтгүй байдаг. Virtual memory нь RAM-д ашиглагдаагүй өгөгдлийг хатуу дискрүү хуулдаг ба ингэснээр RAM дахь сул зайг ихэсгэж, шинээр програм дуудах боломжийг бүрдүүлж өгдөг. Энэхүү хуулах ажиллагаа нь автоматаар явагддаг учир та хэрхэн ажиллаж байгааг нь ч мэдэхгүйгээр, өөрийн ажлаа амжуулна гэсэн үг юм. 32 мегабайтын RAM-тай ч, компьютер тань хязгааргүй RAM-ын хэмжээтэй мэт мэдрэмжийг төрүүлдэг нь virtual memory-ийн ач юм. Хатуу дискийг ашиглах нь RAM-ын чипнээс илүү хямд учир эдийн засгийн хувьд мөн хэмнэлт үзүүлдэг. Хатуу дискийн унших болоод бичих хурд нь ram-ныхаас удаан байдаг учраас хатуу дискийн технологи нь тухайн цагт өгөгдлийн жижиг хэсгүүдэд хандах холболт хийдэггүй. Хэрэв таны систем virtual memory-д хэтэрхий ачаалал өгдөг бол таны компьютерийн ажиллагаа удаашрах болно. Олон зүйлийг нэгэн зэрэг ажиллуулах хэрэгтэй бол хангалттай багтаамжтай RAM-тай байх нь чухал бөгөөд, ингэснээр та ажиллаж буй програмуудаа солихдоо л бага зэргийн зогсолтыг буюу virtual memory-ийн удаашралыг мэдрэх болно. Хангалттай RAM-гүй тохиолдолд, үйлдлийн систем нь RAM болон хатуу дискний хооронд мэдээллийг хойш, урагш нь солих хэрэгтэй болдог ба үүнийг thrashing хэмээн нэрлэдэг. Энэ нь таны компьютерийг маш удаан болгодог.

RAM өгөгдлийг хадгалдаг хатуу дискийн хэсгийг page file хэмээн нэрлэдэг. Энэ нь RAM-ын өгөгдлийг хатуу дискэн дээр хадгалдаг ба үйлдлийн систем нь page file болон RAM-ын хооронд өгөгдлийг хойш, урагш нь зөөж байдаг. Windows-д page file-нь SWP өргөтгөлтэй байдаг. Хэрэв программ ба өгөгдөл ижил бүхэл тоон хуудас дүүргэх бол санах ойд ачаалагдсаны дараа сул зай үлдэхгүй.Харин ижил бүхэл тоон хуудас дүүргэхгүй бол ашиглагдаагүй зай үлдэнэ. Хэрэв хуудасны хэмжээ n байт, сул байт ачаалагдсан зай n/2 бол бага хэмжээтэй хуудас хэрэглэх шаардлага гарна. Нөгөө талаас бага хэмжээтэй хуудас ашиглахад хуудасны тоо олон байх хэрэгтэй болж хуудасны хүснэгт томорно. Хуудасны хүснэгт ачаалах болон зогсооход хугацаа их шаардана.Мөн жижиг хуудас дискний нэвтрүүлэх чадварыг багасгана. Дискнээс мэдээлэл дамжуулахад 10мс хүлээх шаардлагатай тул (search+seek) мэдээллийг их хэмжээгээр дамжуулах нь ашигтай.Гэхдээ жижиг хуудас өөрийн давуу талтай. Ажлын олонлог хол хол байрлах виртуаль санах ойн жижиг мужуудаас тогтох бол thrashing гарахгүй.