Jump to content

Юникод

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
(Unicode-с чиглүүлэгдэв)

Юникод (Англи: Unicode) гэдэг нь дэлхийн ихэнх бичлэгийн системд хэрэглэгддэг текстүүдийг зохицуулж, хоорондын уялдаа холбоог хангаж байдаг, тооцоолон бодох аж үйлдвэрийн стандарт юм. Нийтлэг дүрсүүдийн цуглуулгын стандарттай холбоотойгоор хөгжүүлэгддэг бөгөөд Юникод стандарт гэсэн ном хэвлэгдэн гардаг. Өдгөө гараад буй Юникодын сүүлчийн хувилбар нь 90 цагаан толгойн 107,000 гаруй тэмдэгтийг багтаасан байдаг. Үүнд тэдгээр дүрсийн харагдах байдал, код тайлах арга, тэмдэгтийн кодлолын стандартууд, том, жижиг үсгийн тодорхойлолтууд, компьютерын файлд хадгалагдах мэдээллүүд, холбоотой бусад мэдээллүүд орно[1]. Юникодын хөгжүүлэлтийг хариуцдаг ашгийн төлөө бус байгууллага болох Юникод Концорциум нь одоо оршин байгаа тэмдэгтийн кодлолын бүхий л системүүдийг өөрсдийн стандарт болох Юникод Шилжүүлэлтийн Формат буюу UTF системээр сольж, компьютерын орчинд олон хэлтэй ажиллахад гардаг хүндрэл бэрхшээлүүдийг арилгахыг зорьж буй.

Тэдний хүчин чармайлтын үр дүнд өдгөө ихэнх компьютерын програмын нутагшуулалт Юникод стандартын дагуу хийгдэх болжээ. XML, Java програмчлалын хэл, Microsoft .NET Framework болон орчин үеийн үйлдлийн системүүд бүгд Юникодыг ашиглаж байна.

Юникодыг олон янзын тэмдэгтийн кодлолын схемд ашиглаж болдог. Хамгийн өргөн хэрэглэгддэг тайлал нь UTF-8, UTF-16 болон хэрэглээнээс хасагдаж эхэлж буй UCS-2 болно.

 Commons: Unicode – Викимедиа зураг, бичлэг, дууны сан
  1. "The Unicode® Standard: A Technical Introduction". Татаж авсан: 2010-03-16.