XML

Өргөтгөх боломжтой бичлэгийн хэл (англиар Extenseble Markup Language), товчоор XML, гэдэг нь хүн ба машинаар уншигдах боломжтой, шаталсан бүтэцтэй, бичвэрийн файлыг дүрслэх бичлэгийн хэл юм.

Сүүлийн үед олон олон зүйл бидний амьдралд нэвтэрч байна. Веб 2.0 гэсэн нэр томьёо бий боллоо. Хүн бүр блог нээж байна. Энэ бүх зүйлд ганц веб ч гэлтгүй бүх төрлийн програмчлалд маш өргөн хэрэглэгдэж байгаа нэг зүйл бол XML юм. Энэ нь Extensible Markup Language гэсэн үгний товчлол. HTML гэдэг бол HyperText Markup Language гэсэн үгний товчлол. Хоёулаа Markup Language гэж байна. Энэ бол тагуудаар мэдээллийг дүрсэлдэг хэл. HTML бол тодорхойлсон тагуудаар мэдээлэл дүрслэдэг бол XML хэрэглэгч өөртөө хэрэгтэй байгаа тагуудыг үүсгэн мэдээллээ дүрслэнэ. Жишээ нь хүмүүсийн тухай мэдээлэл байна гэж үзье. Visual studio дэмжиж ажилладаг.

XML баримтын бүтэц[засварлах | кодоор засварлах]

XML-Файлын жишээ

<?xml version="1.0" encoding="UTF-8" standalone="yes"?>
<лавлах>
     <гарчиг>Википедиа хотуудын лавлах</гарчиг>
     <оруулга>
          <түлхүүрүг>Парис</түлхүүрүг>
          <оруулгынтекст>Парис хот нь ...</оруулгынтекст>
     </оруулга>
     <оруулга>
          <түлхүүрүг>Эрдэнэт</түлхүүрүг>
          <оруулгынтекст>Эрдэнэт хот бол ...</оруулгынтекст>
     </оруулга>
</лавлах>

гэх мэтээр дүрслэнэ. Энэ мэдээллийг програмын аргаар уншиж мэдээллийг авах үйлдлийг parsing гэнэ. XML parser гэвэл XML-ийг уншиж мэдээллийг авагч гэж ойлгож болно. XML-ийг одоо хэрэглэхгүй юм гэж байхгүй болжээ. Вебэд W3C-ийн SVG гэж вектор графикт ашиглаж байна. Хэрэглэгчийн интерфайс, анимашн энэ тэр хийж болох энэ график XML ээр хийгдсэн байна. Бас нэг хэрэглээ бол C#-ийн WPF (Windows Presentation Foundation) -д хэрэглэгчийн интерфайсийг маш сайхан графикаар хийх боломжийг олгосон байх юм. Түүнийгээ microsoft XAML (zammel гэж дууддаг) гэж байна. За тэгээд гоогле сайтмап гэх мэт маш олон зүйлүүд хэрэглэж байна. хамгийн өргөн хэрэглэгдэж байга зүйл нь бол RSS юм. RSS нь блогууд болон мэдээллийн сайтуудын мэдээг RSS уншигч ашиглан нэг дор бөөгнүүлэн унших боломжийг олгодог тун хэрэгтэй зүйл билээ.

Цахим холбоос[засварлах | кодоор засварлах]

 Commons: XML – Викимедиа зураг, бичлэг, дууны сан