Jump to content

Victoria’s Secret

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
(Victoria's secret-с чиглүүлэгдэв)
Victoria’s Secret
Logo
Эрх зүйн хэлбэр L Brandsийн маркийн нэр
Үүсгэн байгуулагдсан 1977
Төв байр  Америкийн Нэгдсэн Улс, Охайо, Америкийн Нэгдсэн Улс
Удирдлага Лесли Векснер
Ажилчид 97.000
Эргэлтийн хөрөнгө 6,7 тэрбум $ (2014)
Салбар Моод (мөн гоо энгэсэг)
Цахим хуудас www.victoriassecret.com


Victoria's secret буюу Викториагийн нууц брэндийг 1977 онд Roy Raymond Рой Рэймонд үүсгэн байгуулжээ.

1977 онд Калифорни мужийн Сан Франциско хотод Стэнфордын Бизнесийн сургуулийг төгсөгч Рой Рэймонд гэгч хүн Victoria's secret-ийг үүсгэн байгуулжээ. Байгуулах болсон учир нь их сонин. Олон нийтийн болон их дэлгүүрийн хэцүүхэн орчинд эхнэртээ дотуур хувцас худалдан авах нь ичмээр эвгүй санагдсанаас болж мань эр ийм төрлийн компани байгуулах болсон гэдэг. Тэрбээр анхны дэлгүүрээ Sranford Shopping center-т нээж, төдөлгүй имэйлээр захиалах каталог, бусад гурван ч дэлгүүрийг нээсэн байна. Эдгээр дэлгүүрүүдийн модоор бүрсэн хана, Victoria-н талаарх мэдээллүүд, тусархаг худалдагчид зэрэг нь эрчүүдэд тав тухтай орчныг бүрдүүлж өгчээ. Размер бүрээс хөхний даруулга, дотуур өмд өлгөхийн оронд тэнд ганц загварын хувцсыг хосоор нь жаазанд хийн хананд өлгөсөн байдаг байв. Эрчүүд загвараа сонгоход худалдагч ажилтнууд тохирох размерийг тогтооход нь тусладаг байна. Таван жил үйл ажиллагаагаа явуулсны дараа буюу 1982 онд Рой Рэймонд компаниа The Limited компани Victoria's secret -ийн имидж төрхийг хэвээр хадгалсаар байв. Тэгээд 1980 -аад онд Victoria's secret хүрээгээ тэлж Америкийн томоохон дэлгүүрүүдээр зарагдаж эхэлжээ. Тус компани бүдээгдэхүүнийхээ нэр төрлийг олшруулж улмаар гутал, үдшийн өмсгөл, үнэртэн гаргах болж, өөрийн нэрийн каталогио жилд найман удаа хэвлэдэг болсон байна. 1990 -ээд оны эхэн гэхэд 1 тэрбум ам.долларын орлого бүхий америкийн дотуур хувцасны хамгийн том борлуулагч болж чаджээ. The Limited 2007 оны 7 дугаар сарын 10 -нд 2006 онд Victoria's secret -ийн ашгийн 72 хувийг бүрдүүлсэн дотуур хувцасны дэлгүүрүүд, Bath and Body works -ийн нэгжүүдийг борлуулалтийн өсөлтөнд анхаарч, нэмэгдүүлэх Sun Capital Partners -ийг бэхжүүлэх үүднээс Limited бэлэн хувцасны сүлжээний 75 хувийг худалджээ.

Нэр үүссэн түүх

[засварлах | кодоор засварлах]

XIX зуунд амьдарч байсан хатан хаан Викториагийн нэрээр нэрлэжээ. Зугаа цэнгэл хөөсөн Викториа хатан хаан нөхрөө өнгөрснөөс хойш дөчин жил ганцаар амьдарсан ч энэ хугацаанд цөөнгүй эртэй нэр холбогдсон байдаг. Хатан хааны гайхалтай галбирын нууц нь корсет, галбиржуулагч хувцас байсан гэдэг. Тиймээс л Рой Рэймонд компаны Викториагийн нууц хэмээн нэрлэсэн гэдэг.

2004 онд Victoria's secret -ийн удирдлагууд Pink хэмээх дэд брэндээ бий болгожээ. Их сургуулийн оюутнуудад зориулагдсан уг брэнд нь унтлагын хувцас, дотуур хувцас зэргээс бүрдэх бөгөөд 2006 онд өөрийн загварын шоуг толилуулсан байна. Тус компани Myspace, Facebook, MTV, залуусын блогуудаар дамжуулан маркетинг явуулдаг аж.

2004 онд Victoria's secret -ийн удирдлагууд Pink хэмээх дэд брэндээ бий болгожээ. Их сургуулийн оюутнуудад зориулагдсан уг брэнд нь унтлагын хувцас, дотуур хувцас зэргээс бүрдэх бөгөөд 2006 онд өөрийн загварын шоуг толилуулсан байна. Тус компани Myspace, Facebook, MTV, залуусын блогуудаар дамжуулан маркетинг явуулдаг аж.

Сахиусан тэнгэрүүд (angels)

[засварлах | кодоор засварлах]

-Adriana Lima -Alessandra Ambrosio -Lindsay Ellingson -Lily Aldridge -Candice Swanepoel -Miranda Kerr -Doutzen Kroes -Karlie Kloss -Taylor Hill -Elsa Hosk -Erin heatherton -Heidi Klum -Gisele Bündchen -Laetitia Casta -Helena Christensen -Selita Ebanks -Izabel Goulart -Kate Grigorieva -Martha Hunt -Rosie Huntington-Whiteley -Chanel Iman -Jac Jagaciak -Karolína Kurková -Stella Maxwell -Marisa Miller -Karen Mulder -Chandra North -Daniela Peštová -Behati Prinsloo -Lais Ribeiro -Inés Rivero -Sara Sampaio -Stephanie Seymour -Josephine Skriver -Romee Strijd -Jasmine Tookes

https://www.victoriassecret.com/

Victoria's secret компани нь 1995 онд анх загварын тайзны шоу хийж эхэлсэн бөгөөд жил жилийн дотуур хувцасны хандлагийг илэрхийлдэг. Жил болгоны загварын шоу нь жил жилийн онцлог болсон үнэт эдлэлээр чимгэлсэн 1-2 загвар гаргадаг.Тэр загварын зөвхөн шилдэг сахиусан тэнгэрүүд өмсдөг.

Жил Нэр Загвар өмсөгч Үнэ
1996 Million Dollar Miracle Bra Claudia Schiffer $1,000,000 [1]
1997 Diamond Dream Bra Tyra Banks $3,000,000
1998 Dream Angel Fantasy Bra Daniela Pestova $5,000,000
1999 Millennium Bra Heidi Klum $10,000,000 [2]
2000 Red Hot Fantasy Bra/Panties Gisele Bündchen $15,000,000 [3]
2001 Heavenly Star Bra Heidi Klum $12,500,000 [4]
2002 Star of Victoria Fantasy Bra Karolina Kurkova $10,000,000 [5]
2003 Very Sexy Fantasy Bra Heidi Klum $11,000,000 [6]
2004 Heavenly "70" Fantasy Bra Tyra Banks $10,000,000 [7]
2005 Sexy Splendor Fantasy Bra Gisele Bündchen $12,500,000 [8]
2006 Hearts On Fire Diamond Fantasy Bra Karolina Kurkova $6,500,000 [5]
2007 Holiday Fantasy Bra Set Selita Ebanks $4,500,000 [9]
2008 Black Diamond Fantasy Miracle Bra Adriana Lima $5,000,000 [10]
2009 Harlequin Fantasy Bra Marisa Miller $3,000,000 [11]
2010 Bombshell Fantasy Bra Adriana Lima $2,000,000 [12]
2011 Fantasy Treasure Bra Miranda Kerr $2,500,000 [13]
2012 Floral Fantasy Bra & Gift Set Alessandra Ambrosio $2,500,000 [14]
2013 Royal Fantasy Bra Candice Swanepoel $10,000,000 [15]
2014 Dream Angels Fantasy Bras Alessandra Ambrosio $2,000,000 Each [16]
Adriana Lima
2015 Fireworks Fantasy Bra Lily Aldridge $2,000,000 [17]
 Commons: Victoria's Secret – Викимедиа зураг, бичлэг, дууны сан
  1. Bird, Laura (1996-11-17). "Forget ties; Catalogs offer much more for Christmas". The Wall Street Journal. Archived from the original on 2015-12-11. Татаж авсан: 2009-10-24.
  2. Pedersen, Stephanie (2004). Bra: a thousand years of style, support and seduction. David & Charles Publishers. p. 110. ISBN 978-0-7153-2067-9.
  3. Иш татахад гарсан алдаа: Invalid <ref> tag; no text was provided for refs named Sussman
  4. Paschal, Jan (2001-11-13). "Diamonds ARE a girl's best friend". Reuters. Archived from the original on 2018-09-11. Татаж авсан: 2009-10-24.
  5. 5.0 5.1 "Hearts On Fire creates bra with bling". National Jeweler. 2006-10-18. Archived from the original on 2022-08-27. Татаж авсан: 2009-10-24.
  6. Bhatnagar, Parija (2003-10-31). "Betting on the $11 million bra". CNNMoney.com. Татаж авсан: 2009-10-24.
  7. "Tyra Banks reveals $10-million Fantasy Bra". Hello Magazine. 2004-10-14. Татаж авсан: 2009-10-24.
  8. Crean, Ellen (2005-12-05). "Bundchen Has The Secret". CBS News. Татаж авсан: 2009-10-24.
  9. Thomas, Karen (2007-10-09). "Victoria's Secret has a gem-dandy fantasy". USA Today. Татаж авсан: 2009-10-24.
  10. "Victoria's Secret unveils 2008 "Fantasy Bra"". National Jeweler. 2008-10-20. Archived from the original on 2008-12-11. Татаж авсан: 2009-10-24.
  11. "Marisa Miller to Rock Victoria Secret's New Diamond-Studded Bra". People Magazine. 2009-10-21. Archived from the original on 2012-10-06. Татаж авсан: 2009-10-24.
  12. "Adriana Lima and the $2 million 2010 Fantasy bra".
  13. jkucsak (20 October 2011). "The $2.5 Million Bra". Yahoo!. Татаж авсан: 21 October 2011.
  14. "Ambrosio models latest Victoria's Secret Fantasy Bra". USA Today.
  15. "Victoria's Secret Fantasy Bra 2013, Candice Swanepoel Fantasy Bra – Style News - StyleWatch - People.com". Archived from the original on 2015-02-15. Татаж авсан: 2016-08-11.
  16. "The Dream Angels Fantasy Bras Revealed!". Victoria's Secret. 2014-11-04. Татаж авсан: 2014-12-05.
  17. "Archive copy". Archived from the original on 2016-11-14. Татаж авсан: 2016-08-11.{{cite web}}: CS1 maint: archived copy as title (link)