Вэнди

(Wendy-с чиглүүлэгдэв)
Вэнди
Төрсөн нэрАнгли: Wendy Shon (Вэнди Шон)
Солонгос: 손승완 (, Son Seung Wan)
Тайзны нэрВэнди (Wendy, 웬디)
Төрсөн1994 оны 2 сарын 21 (1994-02-21) (30 настай) - нд Өмнөд Солонгос-ын Сөүл Хотын
Сонбок-дун төрсөн
ХарьяалалКанадКанад Канад,  Өмнөд Солонгос
Хөгжмийн урсгалK-pop (Кэй-поп, Солонгос поп, солонгос дуу хөгжим)
МэргэжилRed_Velvet хамтлагийн дуучин
Зэмсэгтүүний хоолой, төгөлдөр хуур, гитар, лимбэ, саксафон
Идэвхтэй2014оноос хойш
СтудиS.М Entertainment
Цахим хуудасredvelvet.smtown.com

Сун Сын-ван (1994оны 02сарын 21) буюу Англи нэр болох Вэндигээрээ танигдсан Өмнөд Солонгосын дуучин. Тэрээр Өмнөд Солонгосын охидын хамтлаг болох Рэд Вэлвэтийнх юм.

Өмнөх амьдрал[засварлах | кодоор засварлах]

Вэнди нь 1994оны 2сарын 21нд Сөүл хотын Сонбүк-дунд төрсөн. Тэр Жэчонд гэр бүлийн хамт амьдардагч бага сургуулийн 5дахь жилдээ тэрээр Канад руу нүүж өөрийн Англи нэр Вэнди Шон гэх нэрэн доор суралцаж ирсэн. Тэрээр Миннэсота Фарибаулт-д байх Shsttuck-Saint Mary-н хүндэт сурагч, тамирчин, олон төрлийн акедемийн шагналт, хөгжмийн авьяастан байсан юм. Тэр дараагаар нь Канадын Онтаро-д байх Richmond Hill High School-д суралцаж байсан ба суралж байхдаа сургуулийн найрал дууны Vocal Fusion байсан юм

Амжилт[засварлах | кодоор засварлах]

Дэбүтээс өмнөх ба S.M. Rookies[засварлах | кодоор засварлах]

Вэнди 5 настай байхаасаа л дуучин болохыг хусдэг байсан. Гэвч түүний эцэг эх анхндаа эсэргүүцдэг байсан ч эцэст нь шалгаруулалтанд оруулж дуучин болгосон. 2010онд тэрээр онлайн шалгаруулалт "Koreaboo: Cube Entertainment Global Auditions 2011"-д бүртгүүлэн оролцож байсан. Koreaboo Vancouver, British Columbia, Canada эдгээр орнуудаас 5000 бичлэгнээс сонгож 15хүн шалгаруулж байсанд нь Вэнди багтаж байсан бөгөөд сүүлийн шатанд ялагч болоогүй харин дуучин G.NA түрүүлж байсан. 2012онд Вэнди S.M. Entertainment-н шалгаруулалтанд S.M. Global Audition in Canada-р шалгаран S.M. Entertainment-н дэбүтээс өмнөх баг S.M. Rookies-д 2014оны 3сарын 14нд орсон гэж танилцуулагдсан. S.M. Rookies-д байхдаа Вэнди Mnet-н дарам Mimi-гийн дуу "Because I Love You"-г дуулан дүрд тоглож байсан.

2014-одоог хүртэл: Red Velvet болон ганцаарчилсан үйл ажиллагаанууд[засварлах | кодоор засварлах]

Дэбүтээс хойш Red Velvet өөрсдийн амжилт, алдар нэрээрээ танигдсан. Дараа нь 2014онд шинэ уран бүтээлч гэх нэрээр 3удаа ялалт байгуулсан. Тэдний анхны мини-цомог Ice Cream Cake нь Hanteo Chart 2015оны эхний хагсийн шилдэг борлуулалттай цомог болж чадсан. Хэдхэн сарын дараа тэд бүрэн хэмжээний цомог The Red гаргасан ба Billboard World Albums Chart-н топ цомог болж чадсан. Тэдний цомгууд сайн борлуулалттай байсан ба тэд 6хөгжмийн нэвтрүүлэгийн цагнал олгох ёслолоос шагнал хүртсэн.( Show! Music Core, Inkigayo, Show Champion, M! Countdown,The Show, Music Bank), тэд бас Best Dance – Female, Best Dance Performance – Female Group болон 2016 Hot Performance of the Year авсан.

2014оны 7сард Вэндиг Red Velvet-н албан ёсны гишүүн гэж зарласан. 2014оны 8сарын 1нд энэ хамтлагын дижитал синглэ "Happiness"-рээ дэбүт хийсэн. Вэнди рэппэр Юүк Жи-дамтай хамтран KBS2-н Who Are You: School 2015-ын нэг дуу болох "Return"-г дуулсан. Энэ дуу нь 2015оны 6сарын 8нд анх цацагдаж Gaon Singles Chart-н 31т орсон. Тэр бас өөр дуу цацсан нь JTBC-н драма D-Day-н дуу "Let You Know"-г 10сарын 16нд цацсан. 2016оны 1сард We Got Married-н зочин болж болон King of Mask Singer-д "Space Beauty Maetel"-р оролцсон. S.M. Entertainment-н SM Station хүрээнд болсон "Spring Love" дууг Эрик Нам-н хамт 2016оны 3сарын 4нд гаргасан. Энэ дуу нь Gaon Singles Chart-н 10т орж, 7хонгийн дараа 7т орсон. 7сарын 22нд Вэнди болон түүний хамтлагын гишүүн Сылги нар KBS2-н драма Uncontrollably Fond-н "Don't Push Me"-г хамтран дуулсан.

Хувь хүний амьдрал[засварлах | кодоор засварлах]

Вэнди төгөлдөр хуур, гитар, лимбэ, саксафон зэрэг хөгжмийн зэмсэг тоглож чаддаг. Тэр өөрийн хөгжмийн авьяасыг эцэг эхээсээ өвлөж авсан, учир нь тэд хоёулаа хөгжимд дуртай. Тэр эгчтэй ба түүнийг нь Сун Сын-хы гэдэг.