Wikipedia:Вандализм
![]() |
Вандализм гэдэгт доорхи зүйлсийг ойлгоно. Үүнд:
- Хүмүүсийг доромжилсон зураг, бичлэг,
- Ямар нэгэн утга агуулаагүй зүйлс,
- Буруу мэдээлэл,
- Өгүүллээс мэдээлэл арчих,
- Википедиагийн тодорхой хэрэглэгч, хөгжүүлэгч рүү хандсан доромжлол,
- Өгүүллийг ямар нэгэн утга агуулаагүй, эсвэл буруу гарчиг бүхий хуудас руу зөөх зэрэг болно.
Вандализм үйлдэгчдийг түгжиж, википедиад өөрчлөлт хийх боломжгүй болгоно.
Вандализмтай тэмцэх[кодоор засварлах]
Зөвхөн админууд вандализм үйлдэгчдийг түгжих боломжтой боловч, вандализмыг илрүүлэхэд таны тусламж их бий гэдгийг битгий мартаарай.
Үүний тулд:
- Зүүн гар талын залуурдагч баганад байх 'Сүүлийн үеийн засварууд' линкийг дарж, хамгийн сүүлийн өөрчлөлтүүдийн жагсаалтыг харна.
- Уг жагсаалт дотроос "ялгаа" линкийг дарж тухайн хэрэглэгч ямар өөрчлөлт хийснийг харж болно. Ихэнхдээ вандализм үйлдэгч нь хэрэглэгчийн нэргүй, зөвхөн IP хаягтай байдаг.
Хэрэв та вандализмд өртсөн өгүүлэл олсон тохиолдолд:
- Тухайн өгүүллийг хуучин хувилбар луу нь буцааж болно.
- Тухайн өгүүллийн хэлэлцүүлэг хуудас дээр анхааруулга бичиж болно.
- Тухайн өгүүллийг хөгжүүлэгчид хандаж болно. Хөгжүүлэгчдийн нэрс уг өгүүллийн "Түүх" хэсэгт хадгалагдсан байгаа.
- Хэрэв тухайн өгүүлэл дахин вандализмд өртсөн байвал админуудад мэдэгдэх хэрэгтэй.
- Хэрэв тухайн үед онлайн админууд байхгүй байвал, админуудын хэрэглэгчийн хуудаст бичиж үлдээх, эсвэл админуудад мэйл илгээж болно.