Википедиа:Дүрэм
Энэхүү хуудас нь Монгол Википедиагийн Дүрэм, Бодлого зохицуулалтын хуудас болно. Энэхүү хуудсыг Монгол Википедиагийн бүх хөгжүүлэгчидийн дагаж мөрдвөл зохих стандарт болгохоор зорьж буй тул, Та саналаа Хэлэлцүүлэг хуудас дээр үлдээнэ үү. |
Монгол Википедиагийн дүрэм журмыг тус төсөлд оролцож байгаа бүх хэрэглэгч, хөгжүүлэгч дагаж мөрдвөл зохих бөгөөд, хэрэв энэ дүрмэнд тусгагдаагүй ямар нэгэн асуудал гарвал Англи Википедиагийн дүрэм журмыг жишиг болгож дагана.
Ерөнхий дүрмыг Тулгын таван чулуугаар тайлбарлана. Үүнд:
- Википедиа бол нэвтэрхий толь
- Википедиа дахь аливаа мэдээлэл нь төвийг сахисан байр сууринаас хандана
- Википедиаг хүн бүхэн хэрэглэж, хүн бүр хувь нэмрээ оруулж, цааш түгээх эрхтэй бөгөөд нээлттэй чөлөөт агуулга хэлбэртэй байна
- Википедиа нь багаар ажилладаг газар
- Энд дурьдсан таван дүрмээс өөр зайлшгүй дагаж мөрдөх дүрэм байхгүй
Үндэслэл
[кодоор засварлах]Викимедиа сан (Wikimedia Foundation) нь Википедиа нэвтэрхий толийг ажиллуулдаг бөгөөд үйл ажиллагаатай холбоотой хэд хэдэн хууль ёсны эрхийг эдлэдэг. Итгэмжлэгдсэн зөвлөл нь тус сангийн эрх барих дээд байгуулага.
Гэсэн хэдий ч Монгол Википедиаг өдөр тутамдаа хэрэглэгчид нь өөрсдөө удирдаж, бүтээдэг бөгөөд аливаа дүрэм журмыг нийтийн зөвшилцлийн үүднээс дагаж мөрдөнө.
Википедиад хүмүүсийн оруулсан бүх бичлэг нь зохиогчийн эрхгүй, чөлөөт бичлэг байх ёстой. Википедиа нь Creative Commons Attribution-ShareAlike лиценз ашигладаг.
Хэлэлцүүлэг
[кодоор засварлах]Монгол Википедиатай холбоотой асуулт хариулт, хэлэлцүүлэг, мэдэгдэл зарлалыг Хурал хуудсанд Монгол хэлээр нийтлэнэ.
Англиар болон бусад гадаад хэлээр энэ хуудсанд хэлэлцүүлэг өрнүүлж болно.
Баримтлах бодлого
[кодоор засварлах]Эдгээр хуудсуудыг {{Бодлого зохицуулалт}} загвар ашиглаж бүртгэнэ.
Энэхүү хуудас нь Монгол Википедиагийн Дүрэм, Бодлого зохицуулалтын хуудас болно. Энэхүү хуудсыг Монгол Википедиагийн бүх хөгжүүлэгчидийн дагаж мөрдвөл зохих стандарт болгохоор зорьж буй тул, Та саналаа Хэлэлцүүлэг хуудас дээр үлдээнэ үү. |
Доор дурьдсан дүрмүүд нь Википедиагийн бүх хэрэглэгчдэд үйлчлэх бөгөөд зөвшилцлийн замаар Админууд хэрэгжүүлнэ.
- Вандализм
- Википедиа нь ... биш
- Зураг, дүрсийн хэрэглээтэй холбоотой баримтлах бодлого
- Өгүүллийн загвар
- Төвийг сахисан байр суурь
- Хориг ба түгжээстэй холбоотой баримтлах бодлого
- Хуудас устгахтай холбоотой баримтлах бодлого
- Хуудас хамгаалахтай холбоотой баримтлах бодлого
- Хэрэглэгчийн нэр
Зааварчилгаа
[кодоор засварлах]Эдгээр хуудсуудыг {{Зааварчилгаа}} загвар ашиглаж бүртгэнэ.
Энэхүү хуудас нь Монгол Википедиагийн зааварчилгааны хуудас болно. Хэдийгээр доорхи зааврууд нь "Хууль" биш боловч Википедиагийн ихэнхи хөгжүүлэгчид үүнийг дагаж мөрддөг болно. Энэ хуудсанд нэмэх шаардлагатай зүйлс байвал та нэмж болно. Эсвэл саналаа Хэлэлцүүлэг хуудас дээр үлдээнэ үү. |
Эдгээр нь Монгол Википедиад өгүүлэл бичих, засварлахтай холбоотой дүрмүүд юм.
- Үндсэн өгүүлэл
- Салаа утгатай үгсийг ялгах
- Төвийг сахисан байр суурь
- Түүхий
- Хэл бичгийн дүрэм
- Цахим холбоос
- Эх сурвалж
Тусламж
[кодоор засварлах]Эдгээр хуудсуудыг {{Тусламж}} загвар ашиглаж бүртгэнэ.
Энэхүү хуудас нь Монгол Википедиагийн Тусламжийн хуудас болно. Уг хуудсанд нэмэх шаардлагатай, орхигдсон зүйлс байвал та нэмж болно. Эсвэл саналаа Хэлэлцүүлэг хуудас дээр үлдээнэ үү. |
- Агуулга
- Ахисан түвшинд эх засварлах талаар
- Википедиа дахь хуудасны төрлүүд
- Зураг яаж оруулах вэ?
- Тусгай тэмдэглэгээ, томъёо яаж оруулах вэ?
- Хувийн тохиргоо
- Хуудас яаж засварлах вэ?
- Хуудсыг хуучин хувилбар луу нь буцаах
- Хүснэгт яаж хийх вэ?
- Шинэ хуудас яаж үүсгэх вэ?
- Эх сурвалж
- Өгүүлэл бичихдээ юуг анхаарах вэ?
- Өнгөний хүснэгт