Тусламж:Өгүүлэл бичихдээ юуг анхаарах вэ?
Харагдац
Энэхүү хуудас нь Монгол Википедиагийн Тусламжийн хуудас болно. Уг хуудсанд нэмэх шаардлагатай, орхигдсон зүйлс байвал та нэмж болно. Эсвэл саналаа Хэлэлцүүлэг хуудас дээр үлдээнэ үү. |
- Төвийг сахисан байр сууринаас хандаарай.
- Үг үсгийн болон дүрмийн алдааг хянаарай.
- Хар ярианы хэллэг, шилжсэн утгатай үг бүү ашиглаарай.
- "Хэт богино", өөрөөр хэлбэл бусдад хэрэг болохооргүй "Хэт богино" бичлэг бүү оруулаарай.
- Нэгдүгээр болон хоёрдугаар бие дээр бичлэг битгий оруулаарай. Өөрөөр хэлбэл Би, Чи, Та нар, Бид гэх мэт үгсийг бүү ашиглаарай.
- Өгүүллэгийн гарчгийг бүү холбоос болгоорой.
- Үндэслэлтэй мэдээлэл хийж байгаарай. Таны оруулсан мэдээллийг цаашид олон хүн үзэх учраас "аль болох" үнэн, зөв баталгаа нотолгоотой мэдээлэл хийгээрэй.