Википедиа:Цахим холбоос

Гадаад холбоос (цахим хуудас, вэб линкс) гэж ерөнхийд нь гадны цахим лавлагааг нэрлэнэ. Википедиагийн өгүүллэгүүдийн төгсгөлд гадаад холбоос гэсэн хэсэгт үүнийг оруулдаг. Гэхдээ википедиа нь гадны цахим лавлагааны цуглуулгын буюу ийм холбоосоор дүүргэдэг талбар биш. (Википедиа юу биш вэ?)

Гадаад холбоост:

  • Гадаад холбоост оруулж байгаа хуудас зөвхөн тухайн сэдвийн талаар бичигдсэн байх (үүнд нэг төрөлд хамаарах сэдэв багтахгүй)
  • Тухайн холбоост бичигдсэн өгүүллэгийн чанар сайн байх
  • Википедиад бичигдсэн сэдвийг өргөжүүлэх, байхгүй байгаа (зай багассан болон нэмж завсар хийгдээгүй) өгүүллэгийн хэсэгтэй холбоотой байх
  • Дан ялангуяа фасебоокийн холбоос оруулах хамгийн учир дутагдалтай, учир нь фасебоок нийтийн харилцааны сүлжээ болохоос википедиагийн адил чөлөөт нэвтэрхий толь биш гэдгийг анхаарна уу?