Википедиа:Википедиа нь ... биш
Appearance
Энэхүү хуудас нь Монгол Википедиагийн Дүрэм, Бодлого зохицуулалтын хуудас болно. Энэхүү хуудсыг Монгол Википедиагийн бүх хөгжүүлэгчидийн дагаж мөрдвөл зохих стандарт болгохоор зорьж буй тул, Та саналаа Хэлэлцүүлэг хуудас дээр үлдээнэ үү. |
Википедиа нь хүмүүсийн сайн дурын оролцоотойгоор агуулга нь баяжиж байдаг, цахим нэвтэрхий толь учир Та нэвтэрхий толинд байвал зохих зүйлсийг л бичих хэрэгтэй. Эрхэм таныг Википедиад хувь нэмэр оруулах үедээ доорхи зүйлсийг анхааралдаа авна уу гэж хүсэж байна.
Википедиа нь доор дурьдагдсан зүйлс биш
[кодоор засварлах]- Википедиа нь цаасан дээр хэвлэгддэг нэвтэрхий толь биш. Өөрөөр хэлбэл Википедиа дахь өгүүллийн тоонд хязгаарлалт байхгүй.
- Википедиа нь хэлний толь биш. Энд үгийн утга, яаж хэрэглэх зэргийг оруулахгүй. #2-5, #17 г харна уу.
- Википедиа нь таны үзэл бодлыг илэрхийлэх, эсвэл бусадтай санал солилцох газар биш. Өөрөөр хэлбэл та энд зөвхөн баримтуудыг оруулах ёстой бөгөөд, өгүүлэлд өөрийн үзэл бодлоо бичиж болохгүй. #1, #6, #8, #9, #18-г үзнэ үү. .
- Википедиа нь бусад сайтуудын холбоос биш. Та дан бусад сайтуудын холбоосыг агуулсан хуудас нээж болохгүй. #11, 12, 13-ыг үзнэ үү.
- Википедиа нь "толин сайт", блог биш. Википедиа нь нэвтэрхий толь учир энд зөвхөн тоо, баримт л оруулна.
- Википедиа нь алив мэдээлэл, түүнтэй холбоотой тоо баримтыг шүүн хэлэлцэхгүй. Өөрөөр хэлбэл, нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн мэдээлэлийг Википедиад оруулах бөгөөд, уг мэдээлэлийн зөв, бурууг шүүн хэлэлцэхгүй.
Википедиа дахь олон нийтийн оролцоотой холбоотой
[кодоор засварлах]Википедиагийн аливаа өгүүллийн агуулгын талаархи санал бодлын зөрүүг шийдвэрлэхдээ зөвхөн хэлэлцүүлгийг ашиглана. Санал хураалтаар аливаа асуудлыг шийдвэрлэхгүй.
Википедиагийн өгүүллүүд нь доорхи зүйлсийг агуулахгүй
[кодоор засварлах]- Форум. Википедиагийн хэлэлцүүлэг хуудас нь форум биш. Уг хуудсанд зөвхөн тухайн өгүүллийн агуулгыг яаж сайжруулах талаар саналаа солилцоно. Жишээлбэл, Нинтендо өгүүллийн хэлэлцүүлэг хуудаст, та зөвхөн бусад хүмүүс ямар мэдээллийг дутуу оруулсан, эсвэл шаардлагагүй мэдээлэл илүү оруулсан талаар саналаа бичнэ. Харин Нинтендо нь яагаад бусдад ижил төстэй тоглоомуудаас илүү болох талаар бичиж болохгүй.
- Хэлний толь бичгийн тодорхойлолт. Тухайн үгийн утгыг хэлний тайлбар толь байдлаар тайлбарлахгүй. Харин өгүүллийн эхэнд тухайн өгүүлэл ямар сэдэвтэй болохыг тайлбарлах хэрэгтэй. Та хэлний тольтой ажиллах хүсэлтэй бол Викитольд зочилно уу.
- Хэрэглээний зааварчилгаа. Аливаа үгийн хэрэглээг оруулахгүй. Зарим онцгой тохиолдолд (тухайн үгийн хэрэглээг ихэнх хүмүүс мэдэхгүй гэж үзэх тохиолдолд) тайлбар байж болохыг үгүйсгэхгүй. Гэхдээ Википедиад тухайн үгийг яагаад хэрэглэдэг, яагаад ийм утга илэрхийлдэг гэдгийг л онцгойлон тайлбарлах хэрэгтэй юм.
- Этгээд хэллэг, хэлц үгийн хэрэглээний зааварчилгаа. Википедиа нь хүмүүст яаж ярих, ямар этгээд болон хэлц үгийг яаж хэрэглэх талаар тайлбарлахгүй. Өгүүлэлд та тухайн хэллэг хэдийнээс, хаанаас үүсэлтэйг л тайлбарлах нь зүйтэй.
- Суртал нэвтрүүлэг, сурталчилгаа. Та зарим үзэл бодол, концепцид итгэдэг байж болно. Гэхдээ та үүнийгээ өгүүлэлд тусгах хэрэггүй. Та тухайн зүйлийг аль болох олон талаас нь бичих хэрэгтэй.
- Анархизм. Анархизм нь аливаа хяналт, засаг захиргаагүй, дур зоргоороо байдлыг илэрхийлэх ба та аливаа өгүүлэлд ямар нэгэн "тэнэглэлийг" санаатайгаар оруулаад бусад хүмүүс яаж хариу үйлдэл үзүүлэхийг туршихыг хориглоно.
- Фэн эсвэл шүүмжлэлийн сайт. Хүмүүсийн амьдрал, намтар, урлагийн аливаа бүтээлийн талаар бичихдээ, та зөвхөн нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн зүйлсийг оруулах хэрэгтэй. Та өөрийн үзэл бодлыг, өөрөөр хэлбэл яагаад сайн, яагаад муу гэсэн өөрийн үзэл бодлоо бичиж болохгүй.
- Хувийн эссэ. Ямар нэгэн зүйлийн талаархи хувийн үзэл бодлоо бичиж болохгүй. Википедиа нь зөвхөн нийтээр "үнэн" гэж хүлээн зөвшөөрөгдсөн зүйлсийг л агуулна. Таны санал үргэлж зөв байх албагүйг санаарай (Та өөрийн эссэг meta-Wikipedia-д бичиж болно).
- Нээлт. хэрэв та ямар нэгэн зүйлийг шинээр нээсэн, таны нээлт нийтээр хүлээн зөвшөөрөгдөөгүй байгаа тохиолдолд, түүнийгээ Википедиад бичиж болохгүй. Учир нь Википедиад зөвхөн олон нийт хүлээн зөвшөөрсөн зүйлсийг л бичнэ.
- Хүмүүсийн хэлсэн үгийн жагсаалт-ыг оруулж болохгүй. Хэрэв оруулмаар бол Викиишлэлд байрлуулна уу.
- Гадаад холбоосуудын цуглуулга. Та өгүүллийн төгсгөлд гадаад холбоосуудын жагсаалтыг байрлуулах нь мэдээж боловч, тухайн хуудас зөвхөн гадаад холбоосуудын жагсаалтаас бүтэж болохгүй.
- Дотоод холбоосуудын цуглуулга. Хэрэв тухайн үг нь хэд хэдэн салаа утгатай бол Та эдгээр салаа утгуудыг тайлбарласан холбоос бүхий хуудас нээж болно. Бусад тохиолдолд зөвхөн линкүүдээс (бусад өгүүллүүдтэй холбогдсон холбоосуудаас) бүрдсэн хуудас нээж болохгүй.
- Эх сурвалжийн цуглуулга. Аливаа ном, бичлэг, захидал, дүрэм зэргийг бүтнээр нь википедиад оруулж болохгүй. Шаардлагатай тохиолдолд эх сурвалжийг бүрэн эхээр нь Викисанд оруулж болно.
- Хувийн вэб хуудас, файл хадгалах талбар. Та өөрийн хэрэглэгчийн хуудсаа өөрийн хувийн вэб хуудас байдлаар ашиглаж болохгүй. Та аливаа файл аплоуд хийсэн бол тухайн файлыг зөвхөн Википедиагийн өгүүлэлд ашиглах хэрэгтэй.
- Мэдээ. Википедиа нь шинэ мэдээний сайт биш. Гэхдээ тухайн жилд болсон онцлог үйл явдлуудыг агуулсан хуудсууд байж болохыг үгүйсгэхгүй. Тухайн онцлог үйл явдлуудыг үргэлж өнгөрсөн цаг дээр бичих ёстойг санаарай. Шинэ мэдээг Викимэдээд бичиж болно.
- Ургийн бичиг. Википедиад зөвхөн онцгой амжилт гаргасан, алдартай хүмүүсийн талаархи өгүүллийг оруулна. Бусад тохиолдолд хүмүүс, овогтой холбоотой аливаа хувийн мэдээллийг оруулж болохгүй.
- Зар сурталчилгаа. Ямар нэгэн компани, ажил хэрэг, бараа бүтээгдэхүүн, үйлчилгээг сурталчилсан хуудас нээж болохгүй.
- Зургийн цомог. Ямар нэгэн текстгүйгээр төрөл бүрийн зураг, дүрсээс бүрдсэн хуудас үүсгэж болохгүй.