Jump to content

Википедиа:Энэ долоо хоногийн онцлох өгүүлэл/2008-37

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Жүдо
Жүдо

Жүдо буюу Жудо бөх (柔道) нь 1882 онд Каноо Жигороогийн анхлан зохиосон Японы цэрэг, байлдааны урлагийн нэг юм. Бие хамгаалах урлаг болон спортын төрөл ч болдог.

Хоёр хүн хоорондоо золгон, мэх хийлцэн өрсөлдөгчөө ар нуруугаар нь унагаах эсвэл хэвтээ барилдаанд тодорхой хугацаанаас дээш хугацаанд цэвэр дарж чадвал ялалт болдог.

"Өрсөлдөгчийнхөө хүчийг ашиглан ялалтанд хүрэх" (柔よく剛を制す) гэсэн дотоод сэтгэлгээг чухалчлан үздэг. Тус спортын үндсэн ухагдахуун консепц нь Би, чи, бүгдээрээ сайн сайхан ("Өрсөлдөгчдөө хандаж талархал, хүндэтгэл үзүүлж хоорондоо итгэлцсэний үндсэн дээр бусдын төлөөх сэтгэлийг өөртөө төлөвшүүлэн, зөвхөн өөрөө биш бусад хүмүүст ч гэсэн сайн сайхан байх орчин бүрдүүлье) ба Бүх чадлаа сайн сайхны төлөө ("Өөрийнхөө бүх хүчин чадлыг ашиглан бүх нийт нийгмийн төлөө сайн үйлс бүтээе") юм. Дан ганц ялалтанд хүрэхийн тулд бус өөрийнхөө дотоод сэтгэлийг ч гэсэн бялдаржуулах зорилготой.

12-р зуунаас эхлээд Японы самүрайн нарийн дунд Жүжицү хэмээх тулааны урлаг өргөн дэлгэрсэн байна. Жүжицүгээс нийтдээ 100 давах тулааны урлагийн урсгал бий болсон гэгддэг.

Мэйжигийн хувьсгал гарснаас хойш Жүжицүгээр хичээллэдэг хүмүүс багасаж ирсэн. Энэ үед 1882 онд Каноо Жигороо нь хэвтээ барилдаан болон атемивазаг голлодог Тэнжиншинёо, босоо барилдаан голлодог Китоо хэмээх жүжицүгийн 2 урсгал дээр тулгуурлан, өөрийнхөө Китоогийн туршлагаас "Тэнцвэр алдагдуулах" чадварын талаар нарийн боловсруулж гимнастик, бие заслын аргачлал, бие бялдаржуулалт, тулааны урлаг болгон, хүнийг боловсруулж хөгжүүлэх аргачлал боловсруулж "Жүдо" хэмээн нэрлэн, хуучин Токиогийн Шитая дүүрэгт орших Эйшо сүмд Коодооканг байгуулсан байна. (бүрэн эхээр унших)