Wikipedia:Энэ долоо хоногийн онцлох өгүүлэл/2010-26

Дэвид Роберт Жозеф Бекхэм нь Английн хөл бөмбөгчин бөгөөд эдүгээ Серие А-гийн Милан клубт хагас хамгаалагчаар MLS (Америк, Канадын лиг)-ийн Лос-Анжелес Галакси клубээс зээллэгээр тоглож байгаа. Түүнчлэн тэрбээр Английн хөлбөмбөгийн үндэсний шигшээ багийн гишүүн юм. ФИФА-гийн оны шилдэг хөлбөмбөгчний шагналд хоёр удаа аман хүзүүдсэн, 2004 оны дэлхийн хамгийн өндөр цалинтай хөлбөмбөгчин, Англичуудаас анхны УЕФА Аваргуудын Лигийн 100 тоглолтонд оролцсон эрхэм.

Бекхэм нь өөрийн шигшээ багийн 115 тоглолтонд оролцсон, үүгээрээ эдүүгээ тоглож байгаа Англичуудаас хамгийн олон тоглолтонд оролцсон тоглогч юм. Бекхэм мэргэжлийн гарааны гэрээгээ Манчестер Юнайтед клубтэй 1992 онд 17 насандаа байгуулснаар эхлүүлжээ. Манчестер Юнайтедаас Реал Мадридтай 2003 онд гэрээ үзэглэсэнээр шинэ багтаа дөрвөн улиралыг үдэж, Ла лигт гэрээний сүүлийн улиралд түрүүлж байв. 2007 оны нэгдүгээр сард Реал Мадрид клубээс гарч Лос-Анжелес Галакси клубтэй таван жилийн гэрээ байгуулсан. (бүрэн эхээр унших)