Wikipedia:Oyunja

'Жак Уэтерфорд сан нь 2010 онд Монголын түүхийг сонирхон судлагч Монгол, АНУ-ын иргэдийн санаачлагаар Монголын түүх судлаач, АНУ-ын Макалейстрийн Коллежийн профессор Жак Уэтерфордын нэрээр Монгол Улсад байгуулагдсан. Тус сангийн үйл ажиллагаа Монголын түүх соёлын судалгаа, түүнийг судлах үр өгөөжтэй арга замыг залуу үед сургах, сурталчилан, таниулах, Монголын түүх соёлын өвийг хамгаалах, түүний талаар эрдэм шинжилгээний ул суурьтай судалгаа шинжилгээ хийх, тийнхүү судалгаа шинжилгээ хийх сонирхолтой хүмүүсийг дэмжихэд чиглэгддэг.

Эрхэм зорилго

1. Монголын үнэн түүхийг дэлхий дахинд сурталчилах, монголын түүх судлалыг шинжлэх ухааны зохих байр сууринд хүргэх

2. Монголын залуу түүхчдийг дэмжих, судалгааны арга зүйг хөгжүүлэх

3. Олон нийтэд Монголын түүхийн үнэн зөв мэдээлийг хүргэж, Монгол бахархалыг хөгжүүлэх


АНУ-ын эрдэмтэн Жак Уэтерфорд-ын тухай

Профессор Жак Уэтерфорд (English: Jack Weatherford) https://en.wikipedia.org/wiki/Jack_Weatherford нь АНУ-ын Миннесота мужийн Макалейстер коллежийн Антропологийн тэнхимийн тэргүүн, Чингис хаан дээд сургуулийн хүндэт доктор, профессор.Түүний монголчуудын тухай бичсэн “Монголын Их Хатдын Нууц Товчоо”, “Өнөөгийн ертөнцийг үндэслэгч эзэн Чингис хаан” номууд нь даруй 30 гаруй хэлээр хэвлэгдсэн. “Өнөөгийн ертөнцийг үндэслэгч эзэн Чингис хаан”ном нь амазон.ком-ын 2011 онд дэлхийн шилдэг номоор шалгарч байсан юм.

Жак Уэтерфордын нэрэмжит шагнал:


Жак Уэтерфордын нэрэмжит шагналыг 2012 оноос олгож эхэлсэн. Монголын түүхийн салбарын оны шилдэг бүтээлийг тодруулдаг энэхүү шагнал нь түүхэн бүтээл туурвил хийгээд түүний эзэд болсон эрдэмтэн түүхчдийг дэмжих, урамшуулах зорилготой юм. Тус шагналын эзнийг тодруулахад мэргэжлийн түүхч, судлаачдын саналд түшиглэдэг.

2014 онд:

- Жак Уэтерфордын "ШИЛДЭГ" бүтээлийн Тэргүүн шагналыг судлаач Отгонсэрээнэнгийн Батсүхийн Хубилай хааны мэндэлсний 800 жилийн зориулан бичсэн 800 зураг, 800 хуудас бүхий 
  “Хубилай хаан: Монголын Их Юань Улс” судалгааны бүтээл хүртэж,

- “ОНЦЛОХ” бүтээлийн тусгай шагналыг түүхч эрдэмтэн Дэмбэрэлийн Өлзийбаатарын “Монголчууд” түүхийн сонсдог ном, - “СОНГОДОГ” судалгааны бүтээлийн тусгай шагналыг судлаач Чулуунбатын Эрдэнийн “Их гурвалжин”, “Супер нэгдлийн үндсэн онол” судалгааны бүтээлүүд тус тус хүртсэн.

2013 онд:

Жак Уэтерфордын "ШИЛДЭГ" бүтээлийн Тэргүүн шагналыг Их эзэн Чингис хааны мэндэлсний 850 жилийн ойд зориулан бүтээсэн “Чингис хааны өв” катологи хүртэж, 

-“ОНЦЛОХ” бүтээлийн тусгай шагналыг “Чингис хаан” дээд сургуулийн профессор Б.Балжиннямын “Дэлхийн Монголчуудын түүх” есөн боть ном, - ”СОНГОДОГ” судалгааны бүтээлийн тусгай шагналыг нэрт түүхч Гүнжийн Сүхбаатарын Монголын эртний улс аймгуудын талаарх бүтээлүүд тус тус хүртсэн.

2012 онд:
Жак Уэтерфордын анхны “ШИЛДЭГ” бүтээлийн Тэргүүн шагналыг эрдэмтэн Б.Сумъяабаатарын “Монголын нууц товчооны хэлбэр судлал”, “Монгол солонгос нангиад Мянган үсгийн соёлын харьцуулсан судалгаа” бүтээл хүртэж,

- “ОНЦЛОХ “ бүтээлийн тусгай шагналыг МУИС-ийн Түүхийн тэнхимийн багш, доктор, профессор Д. Баярсайханы Их Британийн “Брилл” хэвлэлийн газарт хэвлүүлсэн “Монголчууд ба Армянчууд (1220-1335)” бүтээл, - “СОНГОДОГ” судалгааны бүтээлийн тусгай шагналыг Улаанбаатар их сургуулийн Археологийн тэнхимийн эрхлэгч, профессор, археологич Д.Эрдэнэбаатараар ахлуулсан эрдэмтэн, судлаач, багш оюутнуудын “Гол мод -2” археологийн судалгааны бүтээл тус тус хүртсэн.


Хөгжлийн танхим

Хөгжлийн танхим ТББ нь Жак Уэтерфорд сангийн дэргэдэх залуучуудын зөвлөлын үүргийг гүйцэтгэдэг бөгөөд 2012 онд байгуулагдсан.Албан ёсны 35 гишүүнтэй залуучуудын сайн дурын нэгдэл юм.

Дэлгэрэнгүй мэдээлэл:jwf.mn

Хаяг: Улаанбаатар хот, Монгол Улс

Утас: 976-9400-0000

Цахим хаяг: www.jwf.mn

Цахим шуудан: info@jwf.mn

https://www.facebook.com/groups/JackWeatherfordFoundation/