Википедиа:Өгүүллийн загвар
Энэхүү хуудас нь Монгол Википедиагийн зааварчилгааны хуудас болно. Хэдийгээр доорхи зааврууд нь "Хууль" биш боловч Википедиагийн ихэнхи хөгжүүлэгчид үүнийг дагаж мөрддөг болно. Энэ хуудсанд нэмэх шаардлагатай зүйлс байвал та нэмж болно. Эсвэл саналаа Хэлэлцүүлэг хуудас дээр үлдээнэ үү. |
Энэхүү Өгүүллийн загварын талаарх мэдээлэл нь, өгүүллүүдийг ойролцоо, нэг хэлбэрт оруулах зорилготой болно. Учир нь, өгүүллүүд нэг загвараар бичигдсэн тохиолдолд Википедиаг унших, засварлахад хялбар байх болно. Хэдийгээр эдгээр нь ягштал баримтлах ёстой "хууль" биш боловч Та аль болох үүнийг дагаж, мөрдөхийг хичээгээрэй.
Мэдээж бичлэгийн чанар нь өгүүллийн харагдах байдал, загвараасаа илүү чухал.
Өгүүллийн гарчиг
[кодоор засварлах]Хэрэв боломжтой бол өгүүллийн гарчгийг эхний өгүүлбэрийн өгүүлэгдэхүүн болгож оруулахыг хичээгээрэй. Жишээлбэл, "Хими" гэсэн гарчигтай өгүүллийн эхний өгүүлбэрийг доорх байдлаар, "Хими нь алив юмсын найрлага, бүтэц, тэдгээрийн харилцан үйлчлэл..." гэж бичнэ. Мөн эхний өгүүлбэрт зөвхөн Хими гэсэн үгийг л тодруулах ба өөр үгийг тодруулах хэрэггүй.
Дэд гарчиг
[кодоор засварлах]Үүсгэх
[кодоор засварлах]Дэд гарчгийг == тэмдэглэгээг ашиглан үүсгэх ба эдгээр нь "тодруулсан" байдлаар харагдах тул тусгайлан тодруулах шаардлагагүй.
Үг сонгох
[кодоор засварлах]- Гарчиг, дэд гарчгийн эхний үсгийг томоор бичнэ. Хэрэв гарчгийн хоёр дахь үг нь оноосон нэр бол мөн томоор байна. Бусад тохиолдолд гарчгийн хоёр, гурав дахь үгнүүд бүгд жижиг үсгээр бичигдэх ёстой. Жишээлбэл, "Хөвсгөл Аймаг" биш "Хөвсгөл аймаг" гэх мэтээр.
- Гарчигт (/), (+), ({}), ([]), (&) зэрэг янз бүрийн тусгай тэмдэглэгээ битгий ашиглаарай.
- Гарчгийг битгий холбоос болгож ашиглаарай.
- Гарчиг аль болох богино байвал зүгээр.
- Тухайн өгүүллийн гарчигтай адил дэд гарчиг битгий үүсгээрэй. Энэ нь уншигчдыг төөрөгдөлд оруулж болзошгүй.
Дэд сэдвүүд
[кодоор засварлах]Хэрэв өгүүлэл хэт урт бол, дэд гарчиг бүхий дэд сэдвүүдэд хуваах нь уншигчид хэрэгтэй мэдээллээ олж авахад хялбар байна.
- Шаардлагагүй тохиолдолд, өмнө үүсгэсэн дэд гарчгуудыг битгий устгаарай.
Том үсэг
[кодоор засварлах]Хэрэв товчилсон үг биш л бол, том үсгээр бичихээс аль болох зайлсхийгээрэй. Жишээлбэл, "Могой нь гүрвэлтэй АДИЛ БИШ" гэж бичих хэрэггүй.
Доорх үгнүүдийн эхний үсэг том байна (томоор бичнэ).
- Хүний нэрийг,
- Цагалбар (Хуанли), түүнтэй холбоотой үгсийг,
- Гаригийг Даваа, Мягмар гэх мэтээр, харин oгноог тоогоор бичвэл зүгээр. Жишээлбэл, 2007 оны 3 сарын 21 гэх мэт,
- Амьтан, ургамал, бусад организмын латин нэрийг, жишээлбэл, Liriodendron tulipifera,
- Гариг, од эрхсийн нэрийг том үсгээр бичнэ. Нар, Дэлхий, Сар зэрэг нь оноосон нэр учир томоор бичих хэрэгтэй.
- Бүс нутаг, улс орны нэрийг, Монгол улс, Ази тив гэх мэтээр,
- Байгууллага, түүнтэй холбоотой нэрсийг, Жишээлбэл, Монгол Улсын Их Сургууль гэх мэтээр,
Налуу үгс
[кодоор засварлах]Үг налуулах тэмдэглэгээ нь тухайн үг бусдаас онцлог болохыг үзүүлэх зорилготой тул тэр болгон ашиглаад байх хэрэггүй юм.
Үгийг налуулахдаа ''
энэ тэмдэглэгээг ашиглана.
Доорх тохиолдолд үгийг налуулна:
- Урлагийн бүтээл, ном, киноны нэрийг,
- Үг тайлбарлахад, жишээлбэл, "Deuce гэдэг нь “хоёр” гэсэн утгатай.", ""Liqueur нь liquifacere гэсэн Латин үгнээс гаралтай.", "Англи хэлэнд хамгийн өргөн хэрэглэгддэг үсэг нь e юм." гэх мэтээр.
- Гадаад нэр томъёог бичих.
- Ишлэлийг налуулах хэрэггүй.
Анхаарах зүйлс
[кодоор засварлах]Үгийг налуулахдаа анхаарах зүйлс:
- Үүнийг яаж хийх вэ?
- [Энэ буруу. Зөвхөн хийх вэ гэдэг үг налуу байх ёстой. Асуултын тэмдгийг налуулах хэрэггүй.]
Хэрэв налуулсан үгээр холбоос үүсгэж байгаа бол үг налуулахад ашигладаг '' тэмдэглэгээ нь, холбоос үүсгэх "[[...]]" тэмдэглэгээний гадна талд байх хэрэгтэй.
Товчилсон үг, нэр
[кодоор засварлах]Хэрэв үг товчлох шаардлагатай бол, тухайн үгийг эхний удаад заавал бүтнээр нь бичиж, хаалтанд товчлолыг нь оруулж өгөх хэрэгтэй. Уншигчид таны товчилсон үг ямар утгатайг мэдэхгүй байх тохиолдол байж болохыг анхаараарай.
Өгүүлэл дунд эшлэл оруулах
[кодоор засварлах]Ямар нэгэн өөр эх сурвалжаас авсан хэд хэдэн өгүүлбэр тэр хэвээрээ өгүүлэл дунд орох тохиолдолд <blockquote> </blockquote> кодыг ашиглаарай.
Тэмдэг, тэмдэглэгээ, цэг, таслал
[кодоор засварлах]Монгол хэлний дүрмийг баримтална.
Шинжлэх ухааны өгүүллэг
[кодоор засварлах]- СИ системийн нэгжүүдийг ашиглана. Шаардлагатай гэж үзвэл хаалтанд бусад нэгжүүдийг хийгээрэй.
- Химийн нэр томъёог International Union of Pure and Applied Chemistry (IUPAC) -ийн стандартаар бичнэ. Харин өгүүллийн гарчигт өргөн хэрэглэгддэг "Уламжлалт нэршлийг" ашиглаж болно. Энэ тохиолдолд өгүүлэл дотроо IUPAC-ийн нэршил, уламжлалт нэршлийг тайлбарлах хэрэгтэй.
Нэг ба хоёрдугаар бие
[кодоор засварлах]Википедиагийн өгүүлэлд Би, Чи, Та нар, Бид зэрэг үгсийг ашиглахгүй байх хэрэгтэй.
Нутгийн аялгуу
[кодоор засварлах]Википедиагийн өгүүлэлд монгол хэлний дүрмийг баримтална.
Зураг
[кодоор засварлах]- Өгүүлэлд зураг оруулахтай холбоотой тусламж энд бий.
Зарим анхаарах зүйлс:
- Өгүүллийн эхэнд зураг байрлуулах бол баруун талд байрлуулна.
- Нэг өгүүлэлд олон зураг ашиглаж байгаа бол, баруун зүүн талд ээлжлэн байрлуулбал зүгээр. Гэхдээ тухайн өгүүллийн текстээс хамааран бүх зураг баруун талд байрлаж болно.
- Ерөнхийдөө, зургийг баруун талд байрлуулах нь зүүн болон голд байрлуулснаас дээр.
Зургийн тайлбар
[кодоор засварлах]Хэрэв тухайн зураг өөр дээрээ тайлбар байхгүй бол зайлшгүй тайлбар хийх хэрэгтэй. Номын хавтас, киноны постер зэрэгт тайлбар хийхгүй байж болно. Тайлбар нь том үсгээр эхлэх ба налуулах шаардлагагүй.
Жагсаалт, дугаарлалт
[кодоор засварлах]Параграф бүрт жагсаалт, дугаарлалт ашиглахаас зайлсхийгээрэй.
Зүйрлэл, адилтгал
[кодоор засварлах]Өгүүлэлд хар ярианы хэллэг, зүйрлэл, адилтгалыг ашиглахыг хориглоно.
Дотоод холбоос (Викилинк)
[кодоор засварлах]Боломжтой үг бүрт холбоос хийх нь уншигчийн анхаарал төвлөрөлтөнд сөргөөр нөлөөлнө гэдгийг санаарай. Холбоосууд нь тухайн өгүүллийн үндсэн санааг хялбараар ойлгоход туслах зорилготой тул зөвхөн шаардлагатай гэж үзсэн үгнүүддээ л холбоос хийх хэрэгтэй.
Бусад зүйлс
[кодоор засварлах]Үсгийн формат
[кодоор засварлах]Танд Википедиагийн стандарт форматыг хэрэглэхийг санал болгож байна. Зайлшгүй өөр формат хэрэглэх шаардлагатай үед font-size: 8pt
кодыг ашиглаж болно.
Өнгө
[кодоор засварлах]Янз бүрийн өнгөтэй үсэг хэрэглэх нь өнгө ялгах чадваргүй, хараа муутай, эсвэл хуучин загварын монитор хэрэглэж буй хүмүүст хүндрэл үүсгэнэ гэдгийг санаарай. Шаардлагатай үед улбар шар, үзмэн ягаан буюу <font color="orange">улбар шар</font>, <font color="violet">үзмэн ягаан</font> зэрэг кодыг ашиглан үсгийн өнгийг өөрчилж болно.
Гадаад холбоос
[кодоор засварлах]Гадаад холбоосуудыг өгүүллийн төгсгөлд байрлуулна.
Холбоосуудын жагсаалт
[кодоор засварлах]Жагсаалтыг == Гадаад холбоос ==
гэсэн дэд гарчгийн доор байрлуулах ба тухайн сайтын ерөнхий агуулгыг тайлбарлах хэрэгтэй. Жишээ нь,
*[http://www.aidsnews.org/ Дархлалын олдмол хомсдол өвчний эмчилгээний талаарх мэдээ]
Дээрх кодыг хэрэглэхэд:
- Дархлалын олдмол хомсдол өвчний эмчилгээний талаарх мэдээ гэж харагдана.
Хэрэв энэ кодыг <span class="plainlinks"></span>
ашиглавал:
- Дархлалын олдмол хомсдол өвчний эмчилгээний талаарх мэдээ гэж харагдана.
"Шигтгэсэн" гадаад холбоос
[кодоор засварлах]"Шигтгэсэн" буюу нэргүй гадаад холбоосыг өгүүллийн текст дунд ашиглана. Жишээлбэл,
Жишээ текс [http://www.example.org]
гэсэн кодыг ашиглавал,
- Жишээ текст [1] гэж харагдана.
Шигтгэсэн гадаад холбоосыг дэлгэрэнгүй тайлбартайгаар нь тухайн өгүүллэгийн эцэст, "Эшлэл" хэсэгт оруулах хэрэгтэй.
Эшлэл, зүүлт
[кодоор засварлах]Тухайн өгүүллд ашигласан эх сурвалжийн эшлэл, зүүлт зайлшгүй байх ёстой бөгөөд, үүнийг доорх байдлаар хийнэ.
<ref name="жишээ1">[http://www.example.org/ Веб хуудасны нэрийг энд] Дэлгэрэнгүй мэдээллийг энд бичнэ.</ref>
Дээрх код нь: [1] ингэж харагдах ба, өгүүллийн төгсгөлд "Эшлэл" гэсэн дэд гарчигтай хэсэгт:
- ↑ Веб хуудасны нэрийг энд Дэлгэрэнгүй мэдээллийг энд бичнэ.
гэж оруулах хэрэгтэй.
Үүний тулд та {{reflist}} загварыг ашиглаарай. Хэрэв ишлэлийг 2 баганад хувааж байрлуулмаар бол {{reflist|2}} кодыг ашиглаж болно.