Jump to content

Windows 3.1

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Windows 3.1
ХөгжүүлэгчMicrosoft
Эх сурвалжХаалттай эх
Худалдаанд гаргасан он1992 оны 4-р сарын 6-ны өдөр; 26 жилийн өмнө
Хамгийн сүүлийн хувилбар3.11 / 1993 оны 12-р сарын 31; 24 жилийн өмнө
ЛицензАрилжааны програм хангамж
Өмнөх ньWindows 3.0 (1990)
Дараагийнх ньWindows 95 (1995)
Дэмжлэгийн байдал2001 оны 12-р сарын 31-нээс хойш дэмжигдээгүй

Windows 3.1 нь хувийн компьютер дээр ашиглах зорилгоор Microsoft-ээс гаргасан 16 битийн үйлдлийн систем юм. Энэ үйлдлийн систем нь 1992 онд худалдаанд гарсан Windows 3.0-оор хөгжүүлэлт эхэлсэн. Windows 3.1 нь MS / PC-DOS дээр ажилладаг бөгөөд дараа дараагийн хувилбарууд нь 1992-1994 оны хооронд Windows 95 болон солигдсон. Windows 95 нь MS-DOS дээр суурилсан платформ дээр хэд хэдэн сайжруулалтыг хийсэн ба үүнд системийн сайжруулалт, мультимедиа, TrueType фонтууд болон workGroup гэх мэт шинэчлэлтүүдийг хийсэн. Windows 3.1 анх 1992 оны 4-р сарын 6-нд гарсан. Windows 3.1 нь хуучин Windows платформтой нийцтэй байхаар зохион бүтээгдсэн. Windows 3.0-ийн адил 3.1 хувилбар нь File Manager болон Program Manager байсан боловч өмнөх бүх хувилбаруудаас ялгаатай нь Windows 3.1 нь real mode горимд ажиллах боломжгүй байсан.

Windows 3.0-ийн сайжруулалт

[засварлах | кодоор засварлах]

Windows 3.1 нь real mode горимын дэмжлэгийг aрилгаж, хамгийн багадаа 286 PC-г ажиллуулахын тулд 1 МБ-ын RAM шаарддаг. Үүний үр дүнд Windows 3.0-ийн сүйрэлд өртөмтгий системүүдийн тогтвортой байдлыг нэмэгдүүлсэн. Adobe Type Manager гэх мэт гуравдагч талын фонт технологийг ашиглахгүй байхын тулд Truetype фонтын дэмжигдсэн өргөтгөл бүхий фонтуудыг Windows програмуудад нэмж өгсөн. Windows 3.1 нь дараах үсгийн фонтуудыг агуулдаг: Arial, Courier New, and Times New Roman, in regular, bold, italic, bold-italic хувилбарууд, мөн Symbol (өргөтгөх боломжтой тэмдэгийн цуглуулга). Truetype фонтууд нь дуудлагын програмаас шалтгаалан ямар ч хэмжээтэй байж болно. File Manager нь Windows 3.0-ээс илүү сайжирсан. Windows 3.1 нь 720 KB, 1.2 MB, болон 1.44 MB уян дискээр дамжин ажилдаг. Анхны хувилбар нь CD-ROM дээр түгээгддэг байсан бөгөөд энэ нь ихэнхдээ MS-DOS 6.22 CD-тэй хамт ирдэг байв. Хатуу диск дээр суулгагдсан хэмжээ нь 10 МБ-аас 15 МБ хооронд байсан

Modular Windows нь Tandy Video Information System дээр ажиллуулах зориулалттай Windows 3.1-ийн тусгай хувилбар юм.

Windows 3.11 нь 1993 оны 11-р сарын 8-нд гарсан. Тийм ч олон төрлийн шинчлэл хийгдээгүй болов ч өмнөх 3.1 хувилбарын алдааг зассан.

Microsoft Windows-ийн MS-DOS дээр суурилсан сүлжээний програм хангамжийг "Windows 3.1 for Workgroups" гэж нэрлэсэн. Windows for Workgroups нь хэрэглэгчдэд өөрсдийн мэдээллийг хуваалцаж, бусдын хүсэлтийг авах боломжийг олгодог өргөтгөл юм. Энэ нь NetBIOS дээр SMB протоколыг ашигладаг.

Хэрэглэгчийн интерфейс

[засварлах | кодоор засварлах]

Хэрэглэгчийн интерфейсийн талаас Windows 3.1 нь Windows 3.0-аас шинэчлэгдсэн зүйл бараг байхгүй. Гэвч Windows 3.1 нь Microsoft Windows-ийн хамгийн өргөн хэрэглэгдсэн анхны хувилбар байсан юм. Windows 3.1-ийн албан ёсны дэмжлэг 2001 оны 12-р сарын 31-нд зогссон.