Windows 8

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт

Windows 8 нь Майкрософт компаниас гаргасан үйлдлийн систем юм.

Түүх[засварлах | edit source]

Windows 8 нь анх 2011 онд зарлагдаж 2011-2012 оны хооронд 3 удаа туршилтын хувилбараа гаргаж 2012 оны 10 сарын 26нд албан ёсны нээлтээ хийсэн байдаг. Windows 8 үйлдлийн систем нь Windows 95 үйлдлийн системээс хойшхи хамгийн их өөрчлөгдсөн Windows төрлийн үйдлийн систем юм.Учир нь Windows 8 нь ширээний болон зөөврийн компьютеруудаас гадна, зах зээлд эрэлт нь нэмэгдэж байгаа таблет компьютеруудад мөн зориулагджээ. Мөн Windows Phone 8 хэмээх ухаалаг утсанд зориулсан хувилбар бас бий.

Өмнөх хувилбараас сайжруулсан байдал[засварлах | edit source]

Windows 8 нь үзэмжнээсээ авхуулаал сайжралт нь харагдах болно. Компьютерээ асаан Windows 8 руу нэвтэрч орох үед танд хамгийн эхэнд программуудыг дөрвөлжлөн өрсөн байдлаар харуулах хэрэглэгчийн хэсэг /интерфэйс/ нь харагдана. Үүнийгээ Метро интерфэйс хэмээн нэрлэжээ. Өнгөцхөн харвал мэдэрдэг дэлгэцтэй комьютерийн төхөөрөмжүүдэд тохирсон мэт санагдаж ч магад. Үнэндээ ч энэ систем суусан таблет компьютер, ухаалаг утас зэргийг хэрэглэж байхдаа эдгээр дээр дарвал нээгдэх юм. Мэдээж та өөрийн хүссэнээр дэлгэцийн хаана юу байхаа тохируулах бүрэн боломжтой.Гэхдээ хамгийн гоё зүйл нь Windows 8 дэлгэц дээрхи программуудаа дээр доор байрлуулан зохион байгуулж тохируулахаас гадна нээсэн байгаа програм тухайн цаг мөчид хэрхэн ажиллаж байгаа талаархи мэдээллийг /real­time information/ харуулдагт оршиж байна. Бас нэгэн давуу тал бол сайжруулсан хайлтын систем Start цэсний доор байдаг хайлт хийхэд зориулагдсан талбар байхгүй болсон. Бүр билэгдэл нь болсон Start цэс ч байхгүй болсон! Энэ нь компьютерээсээ юм хайх хэрэггүй болсон гэсэн үг биш л дээ. Ямар нэгэн үг шивэхэд баруун гар талаас хайх хэсэг гарч ирэн хайлтаар илэрч байгаа үр дүнг харуулна. Үр дүнг харуулахдаа тухайн хайсан үгтэй тохирч байгаа бүх арр, файлуудыг шууд гаргаж ирнэ. Хамгийн хэрэглэгчдэд сайшаагдсан өөрчлөлт бол Windows To Go юм. Windows To Go –г ашиглан компьютерийнхээ системийн суурь бүх тохиргоо, дэлгэцийн зураг, файл болон арр­уудыг хуулбарлан USB оролттой төхөөрөмжид хуулж авах боломжийг олгож байгаа юм. Үүнийг өөр хэн нэгний компьютерт залган асаахад яг л өөрийнх дээр сууж байгаа мэт тохиргоог бүрдүүлж өгөх аж. Гайхалтай гэхээс өөр юу гэхэв. Энэ функц олон сайн талуудыг бий болгож байгаа юм. Тухайлбал, вирустсэн буюу гацсан үед файл, арр­ууд зэрэг системийн тохиргоогоо хамгийн сүүлд хадгалсан байгаа USB төхөөрөмжөө ашиглан хийж байсан зүйлээ эргэн сэргээж болох юм. Өөр Windows 8 суулгасан компьютерт ч залган хийж байсан ажлаа үргэлжлүүлэх боломжтой. Ингэснээр зүгээр л флаш зэргийн USB төхөөрөмжийг нөүтбүк чирч явахын оронд ажилдаа үр дүнтэй ашиглаж болох нь Бас нэгэн боломж нээж өгсөн Windows Live Sync юм. Windows To Go –тэй нэгэн адил Windows 8 үйлдлийн систем нь тухайн хэрэглэгч Live ID­гаа ашиглан Windows 8 бүхий дурын компьютерт нэвтрэн өөрийн дуртай тохиргоогоо гаргаж ирэх Windows Live syncing хэмээх функцийг хэрэглэх нөхцлийг бүрдүүлж өгч байна. Windows Live дансаа ашиглан компьютерт нэвтэрч орох болгонд дэлгэцийн тохиргоо нь хэзээд хэвээр хадгалагдана. Бүх л чухал гэж үзсэн тохиргоогоо sync хийсэн байхад өөр компьютер дээр очиж ажиллахад улам амар болгож байгаа юм. Гэхдээ Windows To Go функцээс хэр ялгаатай санагдаж байна? Windows To Go нь сүлжээний компьютерүүддээ нэгэн ижил тохиргоог хийхэд нь IT админуудад илүү туслахаар зориулагдсан шинжтэй бол Windows Live Syncing нь энгийн хэрэглэгчид компьютерийнхээ үндсэн тохиргоо, мэдээллийг хэрэглэхгүй удах үед ч хэвээр нь хадгалах боломжийг олгож байна. Ингээд бүрэн эхээрээ Windows 8 үйлдлийн систем худалдаанд гарах үед нь хэр гайхамшигтай болсныг мэдэрцгээе.

Windows 8.1(2-р хувилбар)[засварлах | edit source]

2013 оны 4 сарын 14нд Майкрософт компани албан ёсоор Windows 8-ын сайжруулсан хувилбар болох Windows 8.1-ыг танилцуулж 8-р сарын 16ны өдөр нээлтээ хийсэн. Уг сайжруулалт нь хэрэглэгчдэд Windows 8-аас илүү үнэлэгдсэн юм.

Хамгаалалт үйлчилгээ[засварлах | edit source]

Antivirus. Windows 8 үйлдлийн систем нь өөрийн вирусны эсрэг хамгаалалттай бөгөөд нэмэлт программын тусламжгүйгээр өөрийгөө хамгаалах бүрэн чадвартай. System Recovery. Үйлдлийн систем гэмтсэн бол засварчин дуудах гэж яаралгүй та өөрөө Refresh эсвэл Reset функцийг сонгон эвдрэхээс өмнөх, эсвэл үйлдвэрээс гарсан мэт болгон засах боломжтой. Online services. Windows 8 нь онлайн үйлчилгээнүүдийг өөртөө маш ихээр агуулсан. Жишээ нь, та Hotmail –ийнхаа хаягаар үйлдлийн системдээ нэвтэрч болох бөгөөд, интэрнэт дэх үүлэн диск (cloud storage) SkyDrive –тай шууд харилцан фото зураг, файлуудаа шууд хуулах, документуудаа шууд хадгалах боломжтой. Мөн интэрнэт хөтөчөө нээлгүйгээр Facebook –ийн мэдээллээ харах боломжтой. Дэлгэцэн дээрээ хэрэгцээтэй мэдээллүүдээ шууд харуулж байхыг хүсвэл танд Windows App (аппликэйшн) хэрэгтэй бөгөөд тэдгээрийг Windows Store –с үнэгүй, эсвэл үнэтэйгээр татан авч болно.

Internet Explorer 10[засварлах | edit source]

Энэхүү интэрнэт хөтөч нь хулгана ба touchscreen алинд нь зохицсон. HTML5, CSS3 зэрэг технологиудыг илүү сайн дэмждэг болсон төдийгүй, Adobe Flash Player –ийг өөртөө агуулсан ажээ.

Техник хангамжид тавигдах шаардлага[засварлах | edit source]

- Компьютер: x64 процессор

- Санах ой: 4gb RAM

- Хатуу диск: хатуу дискэн дээр 16-20 GB-ээс багагүй сул зай

- График: DirectX 10 график төхөөрөмжүүд

- Мэдрэгчтэй дэлгэц эсвэл мэдрэгчгүй дэлгэцүүд

- Microsoft фирмийн хулгана буюу Microsoft-тэй зохицох заах байгууламж зэрэг болно.