Jump to content

Акко

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Акко
  • עַכּוֹ
  • عكّا
Еврей галиглал
 • ISO 259ʕAkko
Official logo of Акко
Акко, Израил баруунхойд
Акко
Акко
Акко, Израил
Акко
Акко
Солбицол: 32°55′40″N 35°04′54″E / 32.92778°N 35.08167°E / 32.92778; 35.08167Солбицол: 32°55′40″N 35°04′54″E / 32.92778°N 35.08167°E / 32.92778; 35.08167
Улс Израил
ДүүрэгУмард
БайгуулагдсанМЭӨ 3000 (Хүрэл зэвсгийн үеийн суурин)
МЭӨ 1550 (Канааны суурин)
1104 (Загалмайтны дэглэм)
1291 (Мамлюкийн засаглал)
1948 (Израилын хот)
Засаг захиргаа
  Хотын даргаАмихай Бен Шлуш (2024 оноос)[1]
Газар нутаг
  Нийт13.533 км2 (5.225 бээр2)
Хүн ам
 (2022)[2]
  Нийт51,420
  Нягтрал3,800/км2 (9,800/бээр2)
Угсаатны бүрэлдэхүүн
  Еврейчүүд болон бусад67.6%
  Арабчууд32.4%
Албан ёсны нэрАккогийн хуучин хот
ШалгуурСоёлын: ii, iii, v
Эшлэл1042
Бүртгэл2001 (25 дахь чуулган)
Бүс нутаг63.3 га
Буфер бүс22.99 га

Акко (еврей: עַכּוֹ‎, ʻAkkō; араб: عكّا‎, ʻAkkā) нь Израилын Хойд Дүүрэгт оршдог далайн эргийн хот. Энэ хот нь Газар дундын тэнгисийн эрэг дээрх Хайфа булангийн захад байрладаг. Хайфа хотоос хойд зүг 23 км зайд оршдог.

2003 онд Аккогийн Хуучин хот нь ЮНЕСКО-ийн Дэлхийн Өвд бүртгэгдсэн.

2019 онд Акко хотод 48,303 хүн амьдарч байна. Хүн ам нь еврей, араб, друз гэх мэт үндэстэнээс бүрдсэн. Хүн амын хоёрны гурав нь араб үндэстэн. Хотын дарга Шимон Ланкри нь 2018 онд 85%-ийн саналтай дахин сонгогджээ.

Хүрэл зэвсгийн үе

[засварлах | кодоор засварлах]

Орчин үеийн Аккогийн хамгийн эртний суурингийн үлдэгдлийг орчин үеийн Акко хотоос зүүн тийш 1.5 км зайд орших толгодоос олжээ. Энэхүү тариалангийн суурин хэдэн зууны турш оршиж байсан бөгөөд далайн түвшин нэмэгдэж үер болсноос болж энэ суурин орхигдсон гэдэг.

Акко нь МЭӨ 2000-1550 оны үед хот маягаар дахин хүн суурьшсан бөгөөд түүнээс хойш тасралтгүй оршиж байжээ.

Өнөөдөр Аккод ойролцоогоор 48,000 хүн амьдардаг. Израилын хотуудын дунд Aкко нь еврей биш оршин суугчдын харьцангуй өндөр хувьтай бөгөөд хүн амын 32% нь арабчууд байдаг. 2000 онд Хуучин хотын оршин суугчдын 95% нь арабчууд байв.

1999 онд Акко хотын 22 сургуульд 15,000 хүүхэд суралцаж байв.

 Commons: Акко – Викимедиа зураг, бичлэг, дууны сан
  1. "תוצאות הבחירות המקומיות 2024". www.themarker.com (еврей хэлээр). 2024-03-03. Татаж авсан: 2024-05-07.
  2. 2.0 2.1 "Орон нутгийн статистик". Израилын Статистикийн төв товчоо. Татаж авсан: 2024-03-21.