Амитабх Баччан

Амитабх Баччан

Амитабх Баччан нь (англ. Amitabh Bachchan, хинди अमिताभ बच्चन, 1942 онд төрсөн) Энэтхэгийн иргэний дээд шагналын эзэн, Болливудын хамгийн алдартай од, жүжигчин, продюссер, телевизийн алдартай хөтлөгч хүн юм.

Намтар[засварлах | кодоор засварлах]

Амитабх Баччан нь 1942 оны 10 сарын 11-нд Энэтхэг улсын Уттар Прадеш мужид, алдартай яруу найрагч Хариванш Рай Баччан болон нийгмийн идэвхтэн тэмцэгч Тежи Баччан нарын хүү болон мэндэлжээ.

1969 онд "Саат Хинди" кинонд анхны дүрээ бүтээв. Үүнээс хойш Амитабх Баччан нь 180 гаруй кинонд дүр бүтээсэн бөгөөд олон арван шагналын эзэн болжээ.

Амитабх Баччан нь ердөө 1970-аад онд асар их нэр хүндтэй болсон.

1973 онд жүжигчин Жаяа Бхадаритай гэр бүл болжээ. Тэр гэргийг Жаяа Бхадаритай хамт олон арван бүтээлд хамтран тогложээ.

1975 онд "Шолей Дивар" кинонд тоглосон нь Энэтхэгийн хамгийн алдартай кинонуудын нэг болов.

2018 онд Амитабх Баччан төрсөн нутгийнхаа фермийн аж ахуй эрхэлдэг 1398 хүний 560 мянга гаруй ам.долларын өрийг төлсөн тухай Ройтерс агентлаг болон CNN суваг мэдээлж байжээ.

Цахим холбоос[засварлах | кодоор засварлах]

Болливудын дэлхийн хамгийн баян 20 жүжигчин