Анри Матисс
Анри Матисс [ɑ̃ʁi matis], (Франц: Henri Matisse, 1869 оны 12 сарын 31 - 1954 оны 11 сарын 3) нь Францын зураач. Фовизм урсгалын удирдагч тэрээр Фовизмын үйл ажиллагаа нь богино хугацаанд дууссан ч 20-р зууныг төлөөлөх урлагийн зүтгэлтэн болон төлөвшжээ. Байгальд маш дуртай, "Өнгөний шидтэн" гэгддэг байжээ.
Товч намтар
[засварлах | кодоор засварлах]1869 онд Францын Ле Като-Камбрезид төржээ. Эхлээд хуульч болохоор зорьсон ч, 1890 онд олгойн эмчилгээ хийлгэж байх үедээ зураг сонирхдог болж зураач болохоор шийдэн Гюстава Мород шавь оржээ. Эхэн үеийн зургууд нь реалист зураг олон байсан боловч Винсент ван Гог, Поль Гоген нарын нөлөөнд автан чөлөөт өнгө сонгон зурах болжээ.
"Ногоон талын Матисс" (1905 он), "Бүжиг 1" (1909 он) зэрэг өвөрмөц өнгө зохицол бүхий бүтээлүүдээ туурвиж, Андре Дерень, Морис де Вламинк нартай зэрэгцэн фовистууд гэгдэх болжээ. Гэхдээ фовист хөдөлгөөн нь 3 жилийн дотор сарниж үгүй болсон ба түүнээс хойш намуухан, сэтгэл засам бүтээлүүд туурвиж эхэлжээ. Зураасыг дан болгож, өнгөний илэрхийллийг цэвэршүүлж зургаа зурж байсан нь эцэстээ "хэрчилт зураг буюу киригами" болжээ. Түүний хувьд хайч бол бийрнээс илүү бүтээлээ туурвихад нь хэрэг болж байжээ. Киригамигийн цуврал бүтээл болох "Жааз" гэх зэрэг олон бүтээл бий.
Цахим холбоос
[засварлах | кодоор засварлах]- Musée Matisse, Nizza (англи, францаар)