Поль Гоген
Эжен Энри Поль Гоген (франц. Eugène Henri Paul Gauguin; 1848 оны 6-р сарын 7-нд Парис хотод төрсөн- 1903 оны 5-р сарын 8-нд Атуона хотод нас барсан) -францын уран зураач, керамик-уран барималч бөгөөд график зураач. Поль Сезанн, Винсент ван Гог нарын нэгэн адил - постимпрессионизмын томоохон төлөөлөгч юм.
1870-аад оны эхээр тэрээр сонирхогчийн хувиар зурж эхэлсэн. Уран бүтээлийнхэн эхний үе импрессионизмтай холбоотой байдаг. 1880 оноос тэрээр импрессионистуудын үзэсгэлэнд оролцсон. 1883 оноос хойш тэрээр мэргэжлийн зураач болжээ. Гогены амьд сэрүүн байх үед түүний уран бүтээл эрэлт хэрэгцээгүй байсан учраас тэрээр ядуу байжээ. Гогеныа «Хурим хэзээ вэ?» гэх зураг сүүлд хамгийн үнэтэй зарагдсан зургийн жагсаалтад багтсан юм.
Намтар[засварлах | кодоор засварлах]
Поль Гоген 1848 оны 6-р сарын 7-нд Парист Кловис Гоген (1814-1849) хэмээх Бүгд найрамдахчуудын "Насионал" сэтгүүлийн улс төрийн он цагийн сэтгүүлийн сэтгүүлч ийн хүү болж төржээ. Эх Алина Мария (1825-1867) гэж Перу улсын чинээлэг креол гэр бүлээс гаралтай байжээ.
Түүнийг 1 настайд эцэг нь гэр бүлээ аваад шинэ амьдрал эхлүүлэхээр Перуг зорьжээ. Перуд эцэг нас барж 1855 онд Паул 7 настай байхдаа эхийнхээ хамт Франц руу буцаж ирээд өвөөгийндөө Орлеанд суурьшжээ. Гоген франц хэлийг хурдан сурч, сурлагтаа амжилт гаргаж эхэлсэн байна.
1861 онд эх Алина Парист оёдлын цех нээсэн бөгөөд Поль тэнгисийн цэргийн сургуульд орохоор бэлтгэж байв. Гэвч тэр шалгалт давж чадаагүй 1865 оны 12-р сард "кадет" буюу дагалдангаар далай усан онгоцны ажилд оржээ. 1871 он хүртэл тэрээр дэлхий даяар аялж байжээ: Өмнөд Америк, Газар дундын тэнгис, Умард тэнгис. Тэрээр Энэтхэгт байхдаа эхийгээ нас барсаныг мэдсэн байна. 1872 онд Парист эргэж ирээд Гюстав Арозын тусламжтайгаар биржийн брокер болжээ.
1873 онд Гоген Арозагийн танил дани залуу бүсгүй Матте-Софи Гадтай гэрлэжээ. 1874 онд хүү Эмиль, 1877 онд охин Алина, 1879 онд хүү Кловис, 1881 онд хүү Жан-Рене, 1883 онд хүү Пол нар төржээ. Дараагийн арван жилд Гогены нийгэм дэх байр суурь бэхжиж тэдний гэр бүл улам бүр тохилог орон сууцанд орж, зураачийн урланд онцгой анхаарал хандуулдаг байв. Гоген өөрийн асран хамгаалагч Арозын нэгэн адил зураг, ялангуяа импрессионистуудын зургийг "цуглуулж", аажмаар өөрөө зурдаг болжээ.
1884 онд Гоген гэр бүлийнхээ хамт Копенгаген руу нүүж, тэнд хэсэг хугацаанд брокероор ажиллав. Гэсэн хэдий ч тэрээр бүх цагаа зурж, зуучлагчийн ажлаа орхисны дараа мөнгөгүйн улмаас эхнэр нь түүнийг таван хүүхэдтэйгээ орхин явжээ. Тэрээр 1885 онд Парист буцаж ирээд хэсэг хугацааны дараа Панам, Мартиньика зэрэг далайн орнуудаар амьдарч уран бүтээлээ туурвисан байна.
Сонин хачин[засварлах | кодоор засварлах]
Поль Гогены 1892 онд "Хэзээ хурим болох вэ?" нэртэй зургийг 2015 онд Катарын музей "Qatar Museums" 300 сая ам.доллараар швейцарын уран зураг цуглуулагч Рудольф Штехелинаас (Rudolf Staechelin) худалдаж авчээ.