Jump to content

Архитектор

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Архитектор зургийн самбарын ард. 1970

Архитектор нь (эртний грек хэлээр ἀρχή буюу эхлэл, нэгдүгээр ба удирдагч гэсэн утгуудтай) ихэвчлэн өндөр барилгын техник, эдийн засаг, зориулалт ба уран сайхны төлөвлөлтийг гүйцэтгэнэ. Тэрээр барилгаас илүүтэй архитектурыг бүтээнэ.

Eugène Viollet-le-Duc- ын зурсан архитектор
Herzog & de Meuron Швейцарийн архитектурын студийн бүтээл

Тус мэргэжлийг их сургууль (ихэвчлэн Техникийн их ба дээд сургууль), дээд сургууль, урлагийн академи, мэргэжлийн академи ба техник мэргэжлийн сургуульд санал болгоно. Урлагийн академид илүүтэй гоо зүйн, дээд сургуулиудад хэрэглээ талаас нь заадаг байхад их сургуульд голчлон онол болоод шинжлэх ухаан талаас нь сургадаг байна.

Архитектор, 1893
1967 оны архитектурын студи
Карлсрухэ хот дахь орон сууцны төлөвлөлт

Өнгөрсөн үед архитекторууд нь төлөвлөлтийг гарган, статикийн тооцоог хийн, барилгын явцыг хянадаг байжээ. Цаг үеийн аясаар тэднийг олон янзаар нэрлэж байв. Жишээлбэл: Ромын эзэнт улсын үед тэднийг цэргийн инженерүүд, дундад зууны сүүлчээр гар урлаач ба сэргэн мандлын үед тэд уран бүтээлчид байлаа. Үйлдвэржилтийн үе буюу 19- р зуунаас эхлэн эдийн засаг, техникийн хөгжилтэй уялдан барилгын технологит асар их дэвшил гарсан байна. Олон давхар сууц, сургууль, гал сөнөөх газар мэт барилгуудыг төлөвлөх болжээ. Архитектурын сургууль ба академууд баригдаж эхэллээ.

Архитекторууд илүүтэйгээр өндөр барилгын төлөвлөлтөөр дагнан, барилгын инженерүүд нь гүний ба инженерүүдийн байгууламжууд ба өндөр барилгын даацын хийцийг төлөвлөн, барилгын явцыг удирдах болов. Барилгын мэргэжлийн үүргүүд 20- р зуунд улам нарийсч барилгын физик, интерьер, хот төлөвлөлт, ландшафтын архитектур гэх мэт салбарлан хөгжиж иржээ.

20- р зууны төгсгөлөөр барилгын менежемэнт нь классик архитекторуудын үүргүүдээс хугаслах боллоо.

Өнөө үед хүрээлэмжид ээлтэй барилгажилт эсвэл хуучин барилгын сэргээн засварлалт гэх мэт тусгай салбаруудаар дагнасан архитектурын студиуд бий болжээ.

Архитектурын төлөвлөлтөнд компьютер график ашигласан байдал
Тагтыг хуучин сууцанд дулааны гүүр үүсгэхгүйгээр төлөвлөсөн байдал
Берлин дэх өмнөд галт тэрэгний буудлын баганын төлөвлөлт

Архитекторууд нь дараах талбарт ажиллана:

Ажлын арга барил

[засварлах | кодоор засварлах]

Архитекторын ажил нь олон янз ба цогц юм. Архитекторын студид чиглэлээс нь хамааран ландшафт архитектор, дотоод заслын дизайнер, лабораторийн техникч, гэрлийн техникч, барилгын физикч, макетчин, компьютер графикч гэх мэт мэргэжилтнүүд ажиллана. Архитекторууд нь мөн итгэмжлэгчээр, зөвлөгчөөр ажилладаг.

Зөвхөн цөөн архитекторууд л төлөвлөлтийн бүх үе шатанд оролцоно. Дийлэнхдээ студийн хамтран ажиллагсад нь төлөвлөлт, ажлын зураг, барилгын зургийн бичвэрийг гүйцэтгэх, барилгын зургийг хүлээлгэн өгөх, барилгын явцыг удирдах, гэх мэт ажлуудаар дагнан мэргэшсэн байдаг. Өнөө үе архитектурын студиүд нь урьдчилсан төлөвлөлт, төлөвлөлт ба зөвшөөрөл авах төлөвлөлтөөр нэг баг, нөгөө баг нь барилгын зургийн хүлээлгэн өгөх ба барилга баригдсаны дараах хяналтыг хариуцдан хувааж ажиллах болжээ. Хуваагдаж ажиллана гэдэг нь тусдаа ажиллана гэсэн үг биш бөгөөд төлөвлөлтийн үе шатууд нь хоорондоо нягт холбоотой ба бие биенээсээ хамааралтай.

Архитекторын студи

[засварлах | кодоор засварлах]

1 ба 2 айлын сууцны жижиг төслүүдээс бусад төлөвлөлтүүдийг тухайн архитекторын студи хэд хэдэн баг болж гүйцэтгэхээс гадна гадны мэргэжилтнүүдтэй хамтран ажиллана.

Бүх төрлийн барилгын төлөвлөлтүүдэд сантехникийн инженер ба барилгын даацын хийц төлөвлөгч мэргэжилтнүүд оролцох ба том хэмжээний төлөвлөлтөнд , зам тээврийн төлөвлөлтийн инженер, ландшафт архитектор ба менежер гэх мэт мэргэжилтнүүд татагдан оролцдог тул архитекторуудад зохион байгуулах ба харилцааны өндөр шаардлага тавигддаг. Барилга нь өндөр өртөгтэй тул архитекторууд нь мөн эдийн засгийн өндөр мэдлэгтэй байна. Архитекторуудад мөн байгалийн орчны болон барилгын хууль гэх мэт эрх зүйн талаар гүнзгийрсэн мэдлэг шаардагддаг.

Өнгөрсөн жилүүдэд компьютерийн эрин үеийн хувьсгал гарсан ч гэсэн архитекторуудад гараар эскиз, макетаа хийдэг ба төлөвлөлтийн төгсгөлийн шатны зургуудыг CAD- програмуудын тусламжаар гүйцэтгэнэ. Тиймээс архитекторууд дор хаяж 1 САD- програмаар ажилладаг. Үүнээс гадна 2 хэмжээс, 3 хэмжээс ба цагийн үечлэлийн 4 хэмжээс дээр төслийн графикийг ажиллах дадлага шаардана.

CAD- програмуудын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг CAD-програмын жагсаалт холбоосноос харна уу.

Төслийн хэмжээнээс хамааран архитектурын студиуд нь илүү цагаар ажиллах нь элбэг. Мөн олон улсын уралдаанд оролцох мэт хойшлуулшгүй төслүүдэд амралтын өдрүүдээ зориулах хэрэгтэй болно. Ялангуяа том төслийн үед архитекторууд хаанаас ч холбогдох боломжтой байдаг байна.

Онцгой ажлын талбар

[засварлах | кодоор засварлах]

Архитекторууд нь үйлдвэрийн дизайн, урлаг, кино, театр, зар сурталчилгаа ба харилцааны дизайны салбаруудад мөн ажиллана.

Алдарт архитекторууд

[засварлах | кодоор засварлах]

Од- архитектор гэж урлагын салбарын одуудын адилаар олон улсад нэртэй хүлээн зөвшөөрөгдсөн архитеторуудыг хэлнэ. Жишээлбэл Франк Гэри нь Бээжин дахь Үндэсний стадионы төлөвлөлт ба Испанийн Бильбао дахь Гуггенхайм музейн давтагдашгүй төлөвлөлтүүдээрээ Од- архитектор болжээ. Иракийн архитектор Цаха Хадид, Польш гаралтай архитектор Даниел Либэскинд нар нь мөн зүй ёсоор Од- архитекторууд хэмээн нэрлэгддэг. Од- архитеторуудын төлөвлөсөн барилга өндөр үнээр зарагдан, санхүүгийн хувьд ихэд ашигтай байдаг. Түүнчлэн дээрх архитеторуудын төлөвлөлтөөр баридсан барилгууд буй хот, орон нутаг нь жуулчдыг ихээр татан тус бүс нутгийн эдийн засагт нааштай эдийн засгийн хувь нэмэр оруулдаг байна.

  • Dörhöfer, Kerstin: Pionierinnen in der Architektur: Eine Baugeschichte der Moderne. Tübingen, Wasmuth 2004, ISBN 3-8030-0639-2
  • Durth, Werner: Deutsche Architekten. München, dtv 1992, ISBN 3-7828-1141-0
  • Kuhl, Isabel/ Lowis, Kristina/ Thiel-Siling, Sabine: 50 Architekten die man kennen sollte, Prestel Vlg., München 2008, ISBN 978-3-7913-4044-9
  • Pfammatter, Ulrich: Die Erfindung des modernen Architekten: Ursprung und Entwicklung seiner wissenschaftlich-industriellen Ausbildung. Basel [u. a.], Birkhäuser 1997, ISBN 3-7643-5473-9
  • Wolfensberger, Hanno: Architektendämmerung : 10 Abgesänge auf einen Berufsstand. Frankfurt am Main / New York, Campus 1993, ISBN 3-593-34922-1
  • Dr. Eisenmenger, Mathias: Der Architekt: Das zukünftige Berufsbild unter Berücksichtigung seiner Verantwortung als Baumeister. Kassel, kassel university press 2007, ISBN 978-3-89958-252-9, (PDF-Version)
  • Hodonyi, Robert: Von Baustelle zu Baustelle. Ein Streifzug durch die Geschichte des Architektenmotivs in der Literatur. In: Weimarer Beiträge. Zeitschrift für Literaturwissenschaft, Ästhetik und Kulturwissenschaften 54 (2008), H. 4, S. 589-608.
  • Johannes, Ralph (Herausgeber): Entwerfen. Architektenausbildung in Europa von Vitruv bis Mitte des 20. Jahrhunderts: Geschichte - Theorie - Praxis. Junius Verlag 2009, ISBN 3-88506-441-3
 Commons: Architects – Викимедиа зургийн сан
Wiktionary
Wiktionary
Wiktionary: Архитектор – Энэ үгийг тайлбар толиос харна уу