Jump to content

Баден-Баден

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Баден-Баден хотын далбаа

Ба́ден-Ба́ден (герман. Baden-Baden, алеман. герман. Bade-Bade) — Германы Холбооны Баден-Вюртемберг нутгийн рашаан сувиллын хот.

Тус хот Германы баруун урд далайн түвшнээс 189 метр өндөрт Осбахын талд Ос голын эрэг дээр Шварцвальд уулын бэлд оршдог. Хүн ам нь 54 орчим мянга. Алдартай сувиллын газар юм. 1931 оноос өмнө Баден гэж ижил нэртэй хэд хэдэн хот байдаг байсан тул хүмүүс «Баден дахь Баден» (Баден нутаг) уу гэж тодотгож асуусаар өнөөгийн Баден-Баден нэртэй болжээ. Баден-Баден халуун рашаанаар алдартай бөгөөд энэхүү рашаан эртний ромчууд хэрэглэж байсан түүхтэй юм. Хотод өнөөг хүртэл ромын халуун усны барилгын туурь үлдсэн байдаг.

Дэлхийн нэгдүгээр дайнаас өмнө тус сувиллын хот нь хамгийн үнэтэй бөгөөд тав тухтай газруудын нэг байсан бөгөөд гадаадын иргэдийн дунд хамгийн алдартай байсан юм.

  • Баден-Баден хотын хавар.
    Фабержэ музей (герман. Das Fabergé Museum) нь үнэт эдлэлчин Карл Фабержэгийн бүтээлд зориулагдсан дэлхийн анхны музей юм.
  • Баден-Баден хотын музей (герман.Stadtmuseum Baden-Baden);
  • Төрийн Кунстхалле Баден-Баден (герман: Staatliche Kunsthalle Baden-Baden);
  • Фридер Бурда музей (герман. Museum Frieder Burda) - архитектор Ричард Майер;
  • "Хохенбаден цайз" (гер. Schloss Hohenbaden) нь тус хотын аялал жуулчлалын гол газруудын нэг юм.
  • "Баден-Бадены Шинэ цайз" (гер. Neues Schloss Baden-Baden) нь 15-17-р зууны үед Бадены язгууртнууд оршин суудаг газар байв.
  • Баден-Баден дахь "Казино" нь Герман дахь хамгийн эртний казиногийн нэг юм.