Батцэндийн Пүрэвсүх

Батцэндийн Пүрэвсүх (1948 онд Төв аймгийн Алдарбаян суманд төрж, 1991 онд нас барсан) нь Монгол Улсын Төрийн шагналт, Монголын урчуудын эвлэлийн шагналт зураач. “Мандухай сэцэн хатан”, “Мөнх тэнгэрийн хүчин дор” киноны ерөнхий зураач.

Намтар[засварлах | кодоор засварлах]

Зураач Б.Пүрэвсүх нь ЗХУ-ын И.Е.Репиний нэрэмжит Уран зураг, уран баримлын академид суралцаж төгссөн. ЗХУ-ын Ардын зураач В.И.Орешниковын урланд суралцжээ.

Дүрслэх урлагийн сургуульд багшилсан.

Бүтээлүүд[засварлах | кодоор засварлах]

  • "Шинэ цагийн босгон дээр" зураг. 1984 он
  • “Амарсанаа” (Увс аймгийн музей)
  • “Толбо нуурын тулаан” том диорам зураг (Баян-Өлгий аймгийн музей)
  • “Саж ламыг баривчилсан нь” (Тагнуулын байгууллагын музей)
  • “Д.Сүхбаатар нутагтаа”
  • “Хатанбаатар Магсаржав”
  • "Чингисийг хаан ширээнд өргөмжилж байгаа нь"
  • "Батмөнхийг хаанд өргөмжилж буй нь"

Гавьяа шагнал[засварлах | кодоор засварлах]

  • 1989 онд Төрийн шагнал