Jump to content

Бразил реал

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Бразил реалын 200 дэвсгэртийн нүүрэн тал

Бразил реа́л (порт. real, код ISO 4217: BRL, тэмдэглэл: R$, олон тоон дээр: réis (1942 он хүртэл), reais (1994 оноос хойш) —Бразил улсын мөнгөн тэмдэгтийн нэр. 1 реал 100 сентаво-д хуваагддаг. Харьцангуй шинэ валют юм. 1994 онд реал үүсэхээс өмнө гиперинфляцын үе тохиосон. 1942-1994 онуудад Бразил улсын мөнгөн тэмдэгт 7 удаа үнэгүйдэж байсан юм. 1994 оноос хойш амрерик долларт харьцах ханш 0,8- 3,7 реал байсан. 2009-2011 онд ханш $1=1,5-1,7 реал байж тогтворжсон байна.

Бразил реалын 200 дэвсгэртийн ар тал

Өдөр тутмын эргэлтэнд 2, 5, 10, 20, 50, 100, 200 реалын мөнгөн дэвсгэрт, 1, 5, 10, 25, 50 сентаво, 1 реал зоос хэрэглэж байгаа ажээ. Мөн 1 реалын дурсгалын зоос төлбөрийн хэрэгсэл байдаг юм.

Бразил дахь мөнгөний эргэлтийн түүх

[засварлах | кодоор засварлах]

Бразилийг 1500 онд Португалийн далайчин Педро Алварес Кабрал нээсэн боловч 30 жилийн дараа колоничлол бодитоор эхэлсэн түүхтэй. Удаан хугацааны туршид бараа бүтээгдэхүүн болон янз бүрийн улс орны мөнгө, ялангуяа Испанийн реалыг бараа товарын солилцооны хэрэгсэл болгон ашигладаг байжээ. Голландчууд тус улсын зүүн хойд хэсгийг эзэлж байх үед Бразилд анхны зоос цутгаж эхэлжээ. Тиймээс Бразилийн анхны зоос нь 1652 оны флорин хэмээх алтан зоос байв.

1690 онд реал нь Бразилийн албан ёсны мөнгөн тэмдэгт болсон байна. Португал хэлээр "real " гэх үг олон тоон дээр "reais" гэх бөгөөд хуучирсан "reis" гэдэг байжээ. Бразилд 1690-1942 онуудад голчлон зоос буюу их тооны мөнгөн дэвсгэрт хэрэглэж байсан тул (хамгийн их хэмжээ - 1 сая реал) 1942 он хүртэл албан ёсны мөнгөн тэмдэгт Бразил реал буюу "Бразил реис" байсан гэж олон эх сурвалжууд хэлдэг. Үндсэндээ "Бразил реис" нь 1690-1942 он хүртэл эргэлтэнд хэрэглэж байсан ажээ. Инфляцийн үр дүнд түүнийг үнэгүйдүүлж, Бразилийн засгийн газар "Крузейро" хэмээх шинэ мөнгөн тэмдэгтийг зах зээлд нэвтрүүлсэн. Реал (эсвэл reis) -ийг "крузейро"-гоор сольсон явдал нь олон "О"-ийг багасгах "деноминаци" хийх зорилготой байсан юм. Нэг крузейро 1000 реалаар сольж байжээ.

1969, 1970, 1986, 1990, 1993 онуудад мөн "О"-үүдийг хасах зорилготой мөнгөн тэмдэгтийн нэрийг сольж гаргаж байсан түүхтэй.

Эцэст нь 1994 онд "реал" хэмээх нэртэй болж өмнөх мөнгөн тэмдэгтүүдтэй харьцуулахад ханш тогтворжиж өнөөг хүртэл хэрэглэж байна.