Бүгд Найрамдах Тува Ард Улс
Бүгд Найрамдах Тува Ард Улс (латин үсгээр— тува. Тьва Arat Respuʙlik, кириллица — тув. Тыва Арат Республик) —1924 онд ЗХУ, 1926 онд БНМАУ гэсэн хоёрхон улс хүлээн зөвшөөрсөн Монголын баруун хязгаарт 1921-1944 ондуудад оршиж байсан улс. 1921—1926 онд албан ёсоор Танну-Тува гэж нэрлэж байсан. Хятад болон бусад ихэнхи улс орнууд хятадын нутаг гэж үздэг байсан. 1944 онд ЗХУ-ын бүрэлдэхүүнд орж Зөвлөлт Орос Улсын Тувагийн автономит муж болж тус улс оршин тогнохоо больсон байна.
Албан ёсны хэл нь -монгол, тува хэл байсан.
Түүх
[засварлах | кодоор засварлах]1911 онд Монгол Манжаас салснаар Тува дагаад 1912 он гэхэд Манжийн нөлөөнөөс бүрэн гарчээ. Энэ үед Тувагийн ноёд Монгол эсвэл Орост нэгдэх, тусгаар тогтнох зэрэг өөр өөр санал гаргасан байна. Монгол Туваг өөрийн улсын бүрэлдэхүүн гэж үзэж байсан ч шууд нэгтгэх боломж гарсангүй. Хаант Орос улс Туваг уулаасаа түрэг хүмүүс хэмээн Монголын нэгтгэх тэрхүү оролдлогод саад хийж байв.
1921 оны дундуур Зөвлөлт Оросын дэмжлэгтэй Тувагийн хувьсгалчид Тува улсын үндэсний бүрэн эрхт байдлыг тунхаглах шийдвэр гаргаж, тусгаар тогтносон Бүгд Найрамдах Танну-Тува Ард Улс байгуулагдав. Үндсэн хууль, туг, төрийн сүлд, алтны нөөц, төсөв баталж тухайн үед ЗХУ болон БНМАУ-д суух бүрэн эрхт төлөөлөгч томилох шийдвэр гаргаж байжээ.
1926 оноос хойш - Бүгд Найрамдах Тува Ард Улс болсон. Тус улсыг 1924 онд ЗСБНХУ, 1926 онд БНМАУ хүлээн зөвшөөрсөн ч Туваг өөрийн нэг хэсэг гэж үздэг Хятад болон дэлхийн бусад улс орнууд хүлээн зөвшөөрөөгүй байжээ.
1944 оны 8-р сарын 17-нд Бүгд Найрамдах Тува Улсын удирдагч Салчак Тока (бүтнээр. Салчак Калбак-Хорекович Тока) Тува Улсын 8-р Бага хурлыг нууцаар хуралдуулж ЗХУ-ын бүрэлдэхүүнд Туваг оруулах шийдвэр гаргаж ЗХУ-ын Дээд Зөвлөлд хандсан байна.
ЗХУ-ын Дээд Зөвлөлийн Тэргүүлэгчид 1944 оны 10-р сарын 11-ний өдрийн зарлигаар хүсэлтийг хүлээн авч, РСФСР-ын Дээд Зөвлөлд РСФСР-ын бүрэлдэхүүнд автономит муж болгон хүлээн авахыг санал болгосон байна. РСФСР-ын Дээд Зөвлөлийн Тэргүүлэгчдийн 1944 оны 10-р сарын 14-ний өдрийн "Бүгд Найрамдах Тува Ард Улсыг ЗХУ-ын Зөвлөлт Социалист Бүгд Найрамдах Орос Улсын бүрэлдэхүүнд элсүүлэх тухай" зарлигаар ЗХУ-ын Зөвлөлт Социалист Бүгд Найрамдах Орос Улсын бүрэлдэхүүнд Тувагийн Автономит мужаар элсүүлэв.
ЗХУ-ын бүрэлдэхүүнд орох асуудлаар ард нийтийн санал асуулга явуулаагүй.
Удирдлага
[засварлах | кодоор засварлах]Төрийн тэргүүнүүд
[засварлах | кодоор засварлах]Ерөнхий Зөвлөлийн дарга:
- Содном Балчир (1921—1922)
Бага Хурлын тэргүүлэгчдийн дарга:
- Хуулар Дондог (1924—1926)
- Нямачап (1926—1929)
- Чултэм Лувсангомбо (1929—1936)
- Адыг-Тюлюш Хемчик-оол (1936—1938)
- Оюун Полат (1938—1940)
- Хертек Амырбитовна Анчимаа-Тока (1940—1944)
Засгийн газрын тэргүүн
[засварлах | кодоор засварлах]Сайд нарын Зөвлөлийн дарга
- Буян-Бадыргы Монгуш (1921—1922)
- Лопсан-Осур Маады (1922)
- Идам Сюрюн (1922—1923)
- Соян Оруйгу (1924—1925)
- Куулар Дондук (1925—1929)
- Адыг-Тюлюш Хемчик-оол (1929—1936)
- Сат Чурмит-Дажы (1936—1938)
- Ондар Баир (1938—1940)
- Сарык-Донгак Чимба (1940—1944)