Бөөр
Бөөр (латин. ren, грек. νεφρός [nephros], англи. kidney) нь хүрэн бор өнгөтэй, шош хэлбэрийн хүний эрхтэн. Насанд хүрсэн хүний бөөр 12 см орчим урт, 6 см орчим өргөн, 3 см орчим зузаан байдаг. Бөөр нь хэвлийн хөндийн ар хананд байрлах бөгөөд дээд хил нь цээжний 12-р нугалам, доод хил нь нурууны 3-р нугаламын түвшинд байдаг. Гэхдээ зүүн бөөр нь баруун бөөрнөөс 1,5-2,0см дээр байрласан байдаг. Үүний шалтгаан нь баруун бөөрний дээр байрлах элэг баруун бөөрийг шахаж байрласнаас болдог.[1]
Бөөр лүү орж буй артерийн судас (renal artery), гарч буй венийн судас (renal vein), шээс дамжуулах цорго (ureter) бүхий хэсгийг бөөрний үүд (renal sinus) гэнэ. Бөөрний үүдээр дөнгөж ороход хөндий байх ба уг хөндийг бөөрний тэвш (renal pelvis) гэнэ. Бөөрний тэвш нь бөөрөнд үүссэн шээсийг тосч цуглуулаад улмаар шээс дамжуулах цоргонд дамжуулдаг. Бөөрний тэвш нь бөөрний 2-3 их аяга (major calyces)-аас шээсийг тосч авах ба их аяга нь 2-3 бага аяга (minor calyces)-аас шээсийг тосч авна. Бөөр нь гадуураа ширхэглэг холбогч эдэн гэртэй байдаг. Бөөрний завсрын эд нь хөвсгөр холбогч эд байх ба үүнээс гадна бөөр нь торлог эд болон торлог эдийн эсээр баялаг. Бөөрийг зүсээд харахад холтослог (cortex) болон тархилаг (medulla) гэсэн хоёр хэсгээс тогтох ба холтослог нь бараан хүрэн өнгөтэй харин тархилаг нь арай цайвар өнгөтэй харагддаг байна. Тархилаг нь 8-12 ширхэг пирамид (renal pyramid) хэлбэрийн бүтцээс тогтсон байх ба пирамидын суурь нь холтослог руугаа, орой нь бөөрний үүд рүү харж байрладаг. Пирамидын оройг бөөрний хөхлөг (renal papilla) гэх бөгөөд хөхлөгийн үзүүр дэхь бичил сүвээр бага аяга руу шээс шүүрч байдаг. Пирамидын хоорондох завсрын эдийг бөөрний багана (renal column) гэж нэрлэдэг. Бөөрний бүтэц үйл ажиллагааны нэгж нь нефрон (nephron) юм. Нефрон нь цусыг шүүж шээс үүсгэх үүргийг гүйцэтгэдэг ба хоёр бөөр тус бүр 1 сая орчим нефроноос тогтдог байна.[1]
Бүтэц
[засварлах | кодоор засварлах]Бөөр бол хүний амин чухал хос эрхтэн юм. Бөөр нь нэг минутад 90мл литр цуснаас дээш цус шүүдэг. Өөрөөр хэлбэл бодисын солилцооны явцад бүх хортой бодисууд бөөрөөр дамжиж шээсээр гардаг. Харин хэрэгтэй зүйлүүд нь цусандаа орж байдаг. Бөөр нь шош хэлбэрийн бүтэцтэй нурууны нугламтай ойрхон хэвлийн хойд хөндийн хэсэгт Th12-->L3 ийн түвшинд байрлах ба баруун бөөр зүүнээсээ бага зэрэг доор байрладаг. Хоёр бөөр нь 10±1 урттай , 6,5±1өргөнтэй , 3±0,5 зузаантай байх ба хавиргануудаар хамгаалагдан байрладаг юм. Бөөрний дээд туйлд өөхөн эд хамгаалах бүрхүүл үүсгэж шигтгэгдэж байрлах ба үүнд адренал булчирхай байна. Дунд хэсгийг бөөрний зах ирмэгийг эгц цууралтат хотгор бүтэц бүрдүүлэх ба үүнийг Hilum гэнэ. Үүгээр бөөрний цусны судал мэдрэлийн ширхэгүүд явах ба юүлүүр хэлбэрийн тэвшинцэр байрална, үүнийг бөөрний тэвшинцэр гэнэ.
Капсул
[засварлах | кодоор засварлах]Бөөрний гадаргуу нь холбогч эдэн бүрхүүлээр бүрхэгдсэн байна. Capsule нь ялгаатай хоёр хэсгээс тогтоно. Гадар хэсэг нь fibroblast ба collagen ширхэгээс тогтох ба дотор хэсэг нь Myofibroblasts -аас тогтоно. Capsule-ийн дотор хэсгээр Hilum байрлана.
Cortex ба Medulla
[засварлах | кодоор засварлах]Тухайн эрхтэн дахь цусны хэмжээ нь өнгөөр ялгарж харагдана. Ойролцоогоор эргэлдэж буй цусны 90-95% нь cortex хэсэгт байрлана. 5-10% нь medulla хэсэгт байрлана.
Нефрон
[засварлах | кодоор засварлах]Нефрон нь бөөрний бүтэц үйл ажиллагааны үндсэн нэгж юм. Ямар ч хүний бөөрөнд ойролцоогоор 2 сая нефрон байдаг. Нефрон нь шээсийг бий болгох ба гадаад шүүрлийн булчирхайтай ижил төстэй ажилгаагаар зохицуулагддаг. Нефрон ба цуглуулах суваг нь эхэндээ холбоогүй байж байгаад төгсгөл хэсэгтээ холбогддог
Нефроны ерөнхий зохион байгуулалт
[засварлах | кодоор засварлах]Нефрон Гадаргуугийн нефрон 20-40% Интракортикал нефрон 60-70%-Анхдагч шээс үүсгэнэ. Юкстамедуляр нефрон 10-15%-Шээс өтгөрүүлнэ, БАУМЕН ШУМЛЯНСКИЙН ГЭР нь түүдгэнцэрийн өөр хоорондоо холбогдсон анастмоз бүхий хялгасан судас (40-50 гогцоо) тогтох бөгөөд энэ нь анхдагч шээс үүсгэх үүрэг гүйцэтгэнэ. Энэ нь подоцит , суурин мембран эндотель гэсэн гурван давхрагатай.
Үүрэг
[засварлах | кодоор засварлах]Шээс үүсгэх ба ялгаруулах үйл ажиллагаанд оролцоно
[засварлах | кодоор засварлах]Бөөрний үндсэн үүрэг нь бодисын солилцооны эцсийн бүтээгдэхүүнийг буюу шээг, кератин, шээсний хүчилыг ялгаруулна, Бөөр нь шээс ба хортой бодисыг ялгаруулна.
Эсийн шингэний тэнцвэрийг зохицуулна [ECF]
[засварлах | кодоор засварлах]Эсийн шингэний тэнцвэрийг хадгалахад бөөр нь чухал үүрэг гүйцэтгэдэг ба Aldosterone ADH , Angiotensin ANP ялгаруулна.
Цусны даралт зохицуулна
[засварлах | кодоор засварлах]Бөөр нь цусны даралтыг ба цусны эзэлхүүнийг урт хугацаагаар зохицуулдаг. Бөөрнөөс идэвхжих ангиотензин-алдестрон тогтолцоо нь ренин-ийг ялгаруулж цусны даралтыг зохицуулах чухал үүрэг гүйцэтгэдэг. Олон гормон цусны эзэлхүүн ба даралтыг зохицуулхад бөөрөнд үүрэг гүйцэтгэнэ.
Биеийн шингэн дахь электротын компинсацын үүрэг
[засварлах | кодоор засварлах]Эсийн доторхи электролитын тэнцвэрийг хадгална. Плазм дахь калци ионы концентрацыг зохицуулж витамин D ийн нийлэгжилтэд орно.
Хүчил шүлтийн тэнцвэр
[засварлах | кодоор засварлах]Бөөр нь бикарбонатын нийлэгжилтэд устөрөгчийн хэт исэлыг ялгаруулах зэрэг үүрэг гүйцэтгэнэ. Иймд энэ нь цусны pH-ийг зохицуулдаг.
Плазм дахь осмос даралтын зохицуулдаг
[засварлах | кодоор засварлах]Давс ба усны эргэн шимэгдэлтийг зохицуулж плазм-ийн осмос даралт өөрчлөгдвөл бөөрөн дахь ADH- Aldestrone-ийг ялгаруулдаг.
Эритропоэтины зохицуулга
[засварлах | кодоор засварлах]Анеми -ийн үед ихээр ялгарж чөмгөнд цус үүсэлтийг өдөөж өгнө.
Дотоод шүүрлийн
[засварлах | кодоор засварлах]Бөөрний дотоод шүүрлийн тогтолцоонд ренин-ангиотензины(ЮГА), простагландины, калликреин-кинины аппарат оролцоно.
Бөөр нь Thromboxine A2, Prostoglandin ийн ялгаралтанд нөлөөлнө.
Шээс ялгаруулах систем хэрхэн ажилладаг
Шээс ялгаруулах систем нь хос бөөр болон шээс дамжуулах суваг, давсаг, шээсний сүвээс тогтдог. Бөөр нь цуснаас хорт бодисыг гадагшлуулдаг, шээс дамжуулах суваг нь хорт бодисыг шээсээр бөөрнөөс давсаг руу тээвэрлэдэг эцэст нь шээс нь шээсний сүвээр дамжин биеэс гадагшилна.
Бөөр өвчлөх гол шалтгаан
Монголчуудын дунд бөөрний үрэвсэлтэй гэх оноштой хүн олон бий. Үүний гол шалтгаан нь цаг агаарын эрс тэс уур амьсгал, даарч хөрөх, жиндэх, хоол хүнсний бүтээгдэхүүн гэх зүйлүүдээс болдог. Чанар муудсан баталгаагүй хүнсний зүйл хэрэглэснээс бөөрний үрэвсэлт өвчнүүд ихсэх хандлагатай байна. Ялангуяа 35-45 насны хүмүүст бөөрний үрэвсэл илүү өндөр илэрч байна. Мөн хүйсийн ялгаагаар авч үзэх юм бол эмэгтэйчүүд эрэгтэйчүүдээсээ гурав дахин илүүтэйгээр бөөрний архаг үрэвслээр өвчилдөг.
Бөөрний өвчин яаж илэрдэг
Зовиур шаналгаа нь нуруу бөөрөөр хөших, бөөр өвчилсөн хурц үрэвслийн үед халуурах, шээсэнд өөрчлөлт орж бага гарах ба үнэртэй болох зэрэг шинж тэмдгүүд илэрдэг. Шээсний шинжилгээний өөрчлөлтүүд нь өвчний илрэлтийг тодорхой гаргаж өгдөг.
Бөөрөө хэрхэн хамгаалах
Бөөрний эмгэгээс сэргийлэх, түүний явцыг удаашруулах гол түлхүүр нь даралтыг тогтвортой байлгах, тодруулбал даралтын хэмжээг 130/80-аас бага байлгах нь чухал юм. Бөөрний эмгэг архагшиж хүндэрсний гол шалтгааны 3/2 хувь нь чихрийн шижин, даралт ихэссэнээс болдог. Тийм учраас байнгын дасгал хөдөлгөөн, эрүүл зөв сайтар зохицуулсан хоолны дэглэм баримталснаар уг өвчнөөс сэргийлэх, нэгэнт өвчилсөн бол өвчний явцыг хүндрүүлэхгүй байх боломжтой.
Эшлэл
[засварлах | кодоор засварлах]- ↑ 1.0 1.1 "Бөөр (Baabarpedia)". Internet Archive. 2008-08-20. Эх сурвалжаас архивласан огноо 2008-08-20. Татаж авсан: 2022-10-27.
{{cite web}}
: CS1 maint: bot: original URL status unknown (link)