Jump to content

Валентины баяр

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Гэгээн Валентин

Гэгээн Валентины баяр нь Европ тивд 13-р зуунаас эхлэн тэмдэглэгдэж ирсэн, дурлалт хосуудын баяр юм. Энэхүү баяр нь жил бүрийн 2 сарын 14-нд болдог. Энэ нь Ромын тэрс үзэлтнүүдэд цаазлагдсан Христосын шашны зүтгэлтэн залуу ламын хайр дурлалаас үүдэн тогтсон баяр юм. Манай эрины III зуунд Ромын эзэн хаан Клавдий хүмүүсийг гэр бүл болохыг хориглосонн хууль гаргажээ.

Залуу лам Валентин эзэн хааны энэ хуулийг хүлээн зөвшөөрөөгүйн улмаас залуу гэр бүлүүдийг нууцаар гэрлүүлдэг байв. Ийнхүү нууцаар хүмүүст тусалж байгааг нь мэдсэн Клавдий хаан ихэд хилэгнэж Валентиныг шоронд хатааж дараа нь цаазаар авах зарлиг буулгажээ. Валентин шоронд хоригдож байхдаа шоронгийн захирагчийн охинтой танилцаж хайр сэтгэлтэй болжээ. Цаазаар авахуулахынхаа өмнөхөн тэрээр хайртай бүсгүйдээ “Чиний Валентинаас” гэсэн хаягтай өөрийн хайр сэтгэлийг илэрхийлж, үүрд, тэнгэрийн орноос ч түүнийгээ хайрлаж явах болно гэсэн утга бүхий хайрын зурвас бичсэн байна. Хатуу ширүүн цаазыг ч даван дурлалт хосуудын хайр сэтгэлийг бурхны өмнө мөнхөлж байсан Валентиныг цаазалсан өдөр нь хүмүүсийн сэтгэлийг ихэд хөдөлгөж, оюун санаанд нь үүрд хадагдан үлдсэн нь өнөөгийн бидний тэмдэглэдэг 2-р сарын 14 юм. Энэ өдрийг залуу хосууд өөрсдийн хайр сэтгэлийн илэрхийлэл, баталгааны өдөр болгож Валентиныг шүтээнээ болгон авчээ. Хожим нь сүм хийдүүд Валентиныг гэгээнтнүүдийн тоонд оруулснаар Гэгээн Валентины өдөр хэмээн нэрлэгдэх болжээ.

Дурлалт хосуудын энэ баярыг 18-р зуунаас хойш өнөөг хүртэл тасралтгүй тэмдэглэсээр ирсэн бөгөөд үүнээс ч өмнө эртний Ромын үед дурлалаар “өвчилсөн” охин тэнгэр Juno Fеbruata-д зориулан “Янаглал амраглалын наадам” гэж хийдэг байжээ. Ганц бие залуус хань ижлээ олоход нь туслах зорилготой энэ баярын өдөр бүх нийтээрээ амарч зугаацдаг бөгөөд баярын дараа гэр бүл бологсдын тоо нэмэгддэг байжээ. Өмнөд Европд Гэгээн Валентины өдрийг 13-р зуунаас хойш, Америкт 1777 оноос тэмдэглэж иржээ. Оросууд Петр, Феврония хоёрын хайрын тухай домогтой холбоотой дурлалт хосын баярыг 7-р сарын 8-нд тэмдэглэдэг байсан. Харин 2-р сарын 14-нд Трифоны өдөр гэж тэмдэглэдэг бөгөөд энэ өдөр бүсгүйчүүд Трифонд хандан хуримын сар буюу 2-р сард амжиж нөхөрт гарахаар сүйт хархүү азтай гэрлэлтийг мөрөөдөн залбирдаг байна. Англид нөхөрт гараагүй эмэгтэйн ирээдүйн нөхөр нь 2-р сарын 14-нд хамгийн түрүүнд тааралдсан эрэгтэйтэй төстэй царайтай /тухайн хүн бүсгүйд таалагдсан, таалагдаагүй хамаагүй / байдаг гэдэгт итгэдэг гэнэ. Харин Япончууд Гэгээн Валентины өдрийг “Эрчүүдийн мартын 8” болгон хувиргажээ. Учир нь энэ өдөр Японд зөвхөн эрчүүдэд л бэлэг өгдөг гэнэ. Мэдээж улс орон бүрийн ёс заншил өөр байдаг ч хайр дурлал бол хил хязгааргүй билээ. Хайр хэзээд хүмүүст сайхан сэтгэгдэл төрүүлж баяр баясгалан авчирдаг. Энэ баяр бол гэгээн хайрын баяр юм.ЭРТНИЙ РИМИЙН ЛУПЕРКАЛИ

Эртний Римийн Луперкиас Гэгээн Валентины баярын түүх эхэлдэг. Луперкали бол  “тэчъяадсан” хайрын бурхан Juno Februata  болон жил бүрийн 2 сарын 15-нд тэмдэглэдэг байсан мал сүргийн бурхан Фавнагийн хүндэтгэлд зориулсан эротик наадам юм. Луперк гэдэг нь Фавна бурхны нэг нэр нь билээ.

Эртний Римд хүүхдийн эндэл асар өндөр байжээ. МЭӨ 276 онд гэдсэн дотроо нярай үхэх буюу зулбах “тахлын” улмаас Рим  арай л сөнөчихөөгүй байна. Мэргэч, төлөгчид төрөлтийг нэмэгдүүлэхийн тулд эмэгтэй хүнийг золигт гарган шийтгэж арьсаар нь зан үйл хийхийг зарлажээ. Хүмүүс ямар нэгэн шалтгаанаар цөөхөн хүүхэдтэй буюу эсвэл ор хүүхэдгүй байдаг байжээ. Иймээс хүүхэдтэй болохын тулд  хараал идэж, мэхлэн төөрөгдүүлсэн зан  үйлийг харахаар гүйлддэг байв.

ГЭГЭЭН ВАЛЕНТИН

МЭӨ 494 онд I Геласий эцэг Луперкали наадам хийхийг хориглохыг хичээж оронд нь МЭӨ 269 онд Римийн император II Клавдийгийн  зарлигаар залуучуудын дунд хөдөлгөөн өрнүүлсний улмаас цаазлагдсан тэнгэрийг ивээгч Гэгээн Валентиний баярыг зарлажээ. Тэрээр 2 сарын 14-ний өдөр цаазлагдсан юм.

Дараа нь дундад зууны үед Франц, Англи зэрэг улсуудад Гэгээн Валентиний тухай домогтой холбоотойгоор хайртай хосууд сүмд нууцаар гэрлэх нь ихэсжээ. Домог болсон эртний, балар харанхуй цагт Римийн хатуу, яхир II Клавдий хаан эрчүүдийг эхнэр авч гэр бүлтэй болсноос эх орныхоо төлөө дайнд явсан нь дээр гэж үзэн  эрчүүдэд эхнэр авахыг, хүүхнүүдэд хайртай залуутайгаа гэрлэхийг хоригложээ. Харин Валентин нь жирийн нэг ламтан байжээ. Тэрээр дурласан хосуудыг өрөвдөж, хайрладаг болохоороо шөнийн харанхуйд азгүй тэднийг нууцаар гэрлүүлдэг байв.

Удалгүй Валентин ламтны “үйл ажиллагаа” илэрснээр түүнийг цаазын зарлиг гарган шоронд хаяжээ. Валентин шоронд байхдаа нэгэн харгалзагчийн үзэсгэлэнт охин Жулитэй танилцсан байдаг. Дурласан ламтан үхэхийнхээ өмнө хайртай бүсгүйдээ хайраа илчилсэн захидал бичээд, харин өөрөө МЭӨ 269 оны 2 дугаар сарын 14-нд цаазлагджээ.

Мөн Римийн пап I Геласий 2 сарын 15-нд болдог Луперкалийн наадмыг 14 –ны өдөр болгон өөрчилсөн байна. Хэсэг хугацааны дараа Луперкалийн наадам устан үгүй болж Валентиний баяраар солигджээ.

/Сонирхолтой баримтууд/

Гэгээн Валентиний өдөр буюу Дурлалт хосуудын өдрийг дэлхийн нийтээрээ жил бүрийн 2-р сарын 14-нд тэмдэглэдэг.

Гэгээн Валентины баяраар хүмүүс хайртай дотны болон хүндэтгэлтэй ханддаг хүмүүстээ цэцэг, чихэр, тоглоом, агаарын бөмбөлөг, ялангуяа хайраа илчилсэн, шүлэгтэй, хайр дурлал, сайн сайхныг хүссэн зүрхний хэлбэртэй ил захидлыг бэлэглэдэг.

АНУ-ын Баярын ил захидал, мэндчилгээний холбооныхны судалгаагаар ил захидал, мэндчилгээний борлуулалтаараа  Гэгээн Валентиний баяр нь зул сарын баярын дараах байрыг эзэлдэг байна.

XIX зуунд Валентины баярын ил захидал илгээх нь Англи улсад моод болсон байлаа. 1847 онд Эстер Хоуланд гэртээ өөрийн гар хийцийн ил захидлыг британи загвараар хийж Вустер, Массачусетс мужид салбараа нээн нэлээд амжилтанд хүрчээ. XIX зуунаас эхлэн гар хийцийн ил захидлууд байр сууриа алдаж, үйлдвэрийн аргаар хийх нь олширсон байна.

Ийнхүү ил захидлын үйлдвэрлэл XIX зуунаас эхлэн АНУ-д хүчээ авснаар тус улсын баяр худалдаа үйлдвэрлэлийн шинжийг тодорхойлж эхлэв. Энэ баяр нь эмэгтэйчүүд эрэгтэй хүнд шоколад бэлэглэх баяр юм.


Stub icon

Энэ өгүүлэл дутуу дулимаг бичигджээ. Нэмж гүйцээж өгөхийг хүсье.