Европ
Европ тив нь дэлхийн нийт газар нутгийн 2%-г эзэлдэг, хүн амын 11% нь амьдардаг тив юм. Зүүн талаараа Азитай холбогдож, Евразийг үүсгэнэ. Европ тив нь хойд хэсгээр Умард мөсөн далай , урд талаар Газар дундын тэнгис , зүүн урд хэсгээр Хар тэнгисээр хүрээлэгдэнэ.
Европ нь дэлхийд жижгээрээ 2-т орох тив юм. Талбайн хэмжээ 10,180,000 км2 болно. Европ тивд орших 50 улс орон дотроос Орос улс хүн ам болон газар нутгийн хэмжээгээр хамгийн томд орох ба Ватикан Хот улс хамгийн жижиг юм. Европ нь 731сая хүн амтай ба энэ нь Ази, Африкийн дараа 3-т байна. Дэлхийн хүн амын 11% болно. Гэсэн ч НҮБ -н тооцоогоор 2050 он гэхэд Европ тивийн хүн ам 7% болтлоо буурах магадлалтай аж.
Европ, ялангуяа Эртний Грек барууны соёл иргэншил дэлгэрсэн анхны газар гэж үздэг. Европ гэдэг нэр нь Грекийн домогт гардаг Europa хэмээх үзэсгэлэнт гүнжийн нэрнээс гаралтай гэгддэг байна. Одоогийн байдлаар Европын гол соёлын төвүүдэд Афин , Ром , Парис , Лондон , Копенгаген , Вена , Прага , Краков , Киев , Москва , Истанбул орно. Европын соёл нь маш олон янз байдаг - Казахстанаас Орос, Украйн, Польш болон бусад славян орнууд, Балтийн орнууд (Литва, Латви, Эстони), Скандинавын орнууд, Герман, Австри, Швейцарь, Их Британи, Селтик (Их Британи дахь Ирланд, Уэльс) болон Румын, Итали, Франц, Бельги, Испани, Португал. Эдгээр улсын хүн ам нь итали, румын, чех, польш, орос, швед, герман, франц, англи, испани, португал зэрэг олон хэлээр ярьдаг. Соёл нь улс орон, газарзүйн бүс нутгаас хамаарч өөр өөр байдаг, тухайлбал Швейцарийн уулын хот, тосгон, Польш, Дани дахь далайн өөр өөр хотууд (Щецин, Гдыниа, Гданьск, Копенгаген, Альборг).
Европын улсууд
Европ, 1000 .
Улсын нэр
Нутаг дэвсгэр (км²)
Хүн ам
Нийслэл
Албан ёсны хэл
Австри
83,858
8,823,054
Вена
Азербайжан
86,600
9,911,646
Баку
Андорра
468
77,281
Андорра-ла-Велья
Беларусь
207,560
9,504,700
Минск
Бельги
30,528
11,358,357
Брюссель
Болгар
110,910
7,101,859
Софи
Босни ба Херцеговин
51,129
3,531,159
Сараево
Ватикан
0.44
1,000
Ватикан хот
Герман
357,168
82,800,000
Берлин
Грек
131,957
10,768,477
Афин
Гүрж
69,700
3,718,200
Тбилиси
Дани
43,094
5,748,796
Копенхаген
Ирланд
70,280
4,761,865
Дублин
Исланд
103,000
350,710
Рейкьявик
Испани
505,990
46,698,151
Мадрид
Итали
301,338
60,589,445
Ром
Нэгдсэн Хаант Улс
244,820
66,040,229
Лондон
Кипр
9,251
1,170,125
Никоси
Латви
64,589
1,925,800
Рига
Литва
65,300
2,800,667
Вильнюс
Лихтенштайн
160
38,111
Вадуц
Люксембург
2,586
602,005
Люксембург
Умард Македон
25,713
2,103,721
Скопье
Мальта
316
445,426
Валлетта
Молдав
33,846
4,434,547
Кишинёв
Монако
2.020
38,400
Монако
Монтенегро
13,812
642,550
Подгорика
Нидерланд
41,543
17,271,990
Амстердам
Норвеги
385,203
5,295,619
Осло
Казахстан
2,724,900
17,987,736
Астана
Орос
17,098,246
144,526,636
Москва
Польш
312,685
38,422,346
Варшав
Португал
92,212
10,379,537
Лиссабон
Румын
238,397
19,638,000
Бухарест
Сан Марино
61.2
33,285
Сан Марино
Серби
88,361
7,040,272
Белград
Словак
49,035
5,435,343
Братислав
Словени
20,273
2,066,880
Люблян
Украин
603,628
42,418,235
Киев
Унгар
93,030
9,797,561
Будапешт
Финланд
338,455
5,509,717
Хелсинк
Франц
547,030
67,348,000
Парис
Хорват
56,542
4,284,889
Загреб
Чех
78,866
10,610,947
Праг
Швед
450,295
10,151,588
Стокхолм
Швейцар
41,285
8,401,120
Берн
Эстони
45,226
1,319,133
Таллин