Вестминстер ордон (Лондон)
Вестминстер ордон (Англи: Palace of Westminster, Westminster Palace) —Лондон хотын төвд Тэмз мөрний эрэг дээрх, Их Британийн парламентын чуулдаг ордон.
Түүх
[засварлах | кодоор засварлах]Одоогийн ордны байгаа газар Ангийн хаан Их Кнут 1016-1035 онд хаанчлах үеэр ашиглаж байсан ба 1045-1050 он хүртэл Конфессор Эдвард хаан ордон болон анхны Вестминстерийн сүмийг барьсан байна. Ордноос өнөө хүртэл үлдсэн хамгийн эртний хэсэг нь II Уильам (1087-1100) үед баригдсан Вестминстерийн танхим юм.
Энэ ордон 1529 он хүртэл Английн хаадын нийслэл хот дахь оршин суудаг харш байжээ. 1834 оны 10-р сарын 16-нд гарсан гал түймрийн дараа Чарльз Бэрри (англи. Charles Barry, 1795-1860), Оугустус Пьюжин (англи. Augustus Pugin, 1812-1852) нар барилгын неоготик (франц. néogothique; герм. Neugotik, Neogotik -орч. шинэ готик) дэгийн дагуу дахин сэргээн барьсан байна. Өнөө үед Вестминстер дэх хааны зөвлөл хуралддаг байсан хүлээн авалтын танхим (1097) үлдсэн байна.
Бүтэц
[засварлах | кодоор засварлах]Тус ордон 1100 өрөө тасалгаатай, 100 шаттай бөгөөд 5 километр урт хонгилуудтай ажээ. Ордны байшингуудаас "Элизабетын цамхаг" (Биг Бэн) Лондон хотын нэгэн бэлгэ тэмдэг болдгоороо алдартай юм. "Виктория цамхаг" түүнээс 2 метр өндөр буюу 98,45 м (323 фут) байдаг байна. 1987 онд энэхүү ордон болон ойролцоох Гэгээн Маргарэт (St Margaret’s, Westminster)-ын сүмийн барилгыг ЮНЕСКО-гийн дэлхийн өвийн жагсаалтад бүртгэсэн.