Владимир Буковский
Владимир Константинович Буко́вский (1942 оны 12-р сарын 30-нд ЗХУ-ын Зөвлөлт Башкир улсын Белебей хотод төрсөн—2019 оны 10-р сарын 27-нд Их Британий Кембриж хотод нас барсан) — зөвлөлтийн, британий болон оросын хүний эрхийг хамгаалагч, зохилч, нийтлэгч бөгөөд нийгмийн зүтгэлтэн. ЗХУ дахь тэрс үзэлтний хөдөлгөнийг үүсгэгч, идэвхитэй зүтгэлтэн байсан.
Тэрээр ЗХУ-д тэрс үзэлтнүүдийг "сэтгэцийн эмчилгээ" нэрээр шийтгэдэг практикийг олон нийтэд ил болгосноор барууны орнуудад алдар нэртэй болсон. Тэрээр хорих газар болон "сэтгэцийн эмнэлэгт" хүчээр эмчлүүлэх зэрэгт 12 жил өнргөрөөсөн юм. 1976 онд Зөвлөлтийн эрх баригчид В.Буковскийг Чили улсын коммунистуудын удирдагч Луис Корваланаар сольж авсанаас хойш тэрээр Кембрижд амьдрах болсон.
В.Буковский “Салхи эргэж ирнэ”, “Орос аялагчийн захидал”, “Цайз барих” зэрэг хэд хэдэн ном, олон нийтлэл, эссэ бичсэн. Тэрээр 2008 оны ОХУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшсэн боловч түүний албан ёсоор бүртгэхээс татгалзсан байна. 2008 онд оросын “Эв нэгдэл” улс төрийн хөдөлгөөнийг зохион байгуулахад оролцсон. 2014 онд ОХУ-ын Гадаад хэргийн яам Владимир Буковскийд Оросын иргэншил олгохоос татгалзсан байна.