Jump to content

Гар, хөл, амны өвчин

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Гар, хөл, амны өвчин
11 настай хүүгийн аманд гарсан өвчний үеийн өвөрмөц тууралт DiseasesDB = 5622
Classification and external resources
ICD-10B08.4
ICD-9074.3
MedlinePlus000965
eMedicinederm/175
Patient UKГар, хөл, амны өвчин
MeSHD006232

Гар, хөл, амны өвчин (Англи: Hand, food and mouth disease) бол хоолой залгиурын халдвараар эхэлдэг элбэг тохиолддог халдварт өвчин.[1]

Гар хөл амны өвчин (ГХАӨ) нь коксакийвирус А16 (Coxsackievirus A16), болон энтеровирус 71 ( EV71) вирусээр үүсгэгддэг. Ихэвчлэн 10-аас доош насны хүүхдүүдийг өвчлүүлдэг. Өсвөр насныхан болон насанд хүрэгсэд зарим тохиолдолд өвчилнө. ГХАӨ зун болон намрын эхэн сард тархах хандлагатай. Вирусийн халдвартай хүний ханиах, найтаах, нус нийх үүед гарах жижиг хэмжээний усан дуслаар дамжин хүнээс хүнээс халдвар тархана. Гар хөл амын өвин доорх тохиолдлуудад халдварлана:

  • Ойр орчимд байгаа халдвартай хүн ханиах, найтаах, нус нийх үед
  • Вирусээр халдварлагдсан тоглоом, хаалганы хонх гэх мэт эд зүйлсэд хамар, нүд, ам хүрэх үед
  • Өвчтэй хүний цэврүүний шингэн болон ялгадасаар бохирлогодсон зүйлд хүрэх үед

Өвчний эхний 7 хоногт вирус амархан халдварлана.

Анх вирусийн халдвар авснаас шинж тэмдэг илрэх хүртэл (нууц үе) 3-7 хоног үргэлжилнэ. Шинж тэмдэгүүд:

  • Халууралт
  • Толгой өвдөлт
  • Хоолны дуршил муудах
  • Жижиг хэмжээтэй цэврүү гар, хөл, живх хийдэг хэсгүүдээр туурч, тэмтрэх үед өвдөлттэй байж болно
  • Хоолой өвдөх
  • Хоолой (гүйлсэн булчирхай), ам, хэл шархална

Өвчний түүх болон гар, хөлөн дээрх шархлааг илрүүлсэн эмчийн үзлэг өвчнийг оношлоно.

Шинж тэмдэгийг бууруулахаас өөр өвөрмөц эмчилгээ шаардлагагүй. Вирусээр үүсгэгдсэн халдвар учраас антибиотик шаардалагүй (Антибиотик нь вирусын бус зөвхөн нянгийн халдварыг эмчилдэг). Шинж тэмдэгийг бууруулахын тулд гэрээр эмчилгээ хийх тохиромжтой. Үүнд:

  • Ацетиламинофен, ибупрофен зэрэг өвчин намдаах эмийг халуун бууруулахад хэрэглэнэ. Вирусын халдвар 18-аас доош насанд тохиолдвол аспирин хэрэглэхийг хориглоно.
  • Давстай усаар ам зайлах нь амны шархны өвчинг намдана
  • Шингэн зүйл их уух хэрэгтэй. Учир нь халууралттай үед хүний биед илүү шингэн шаардлагатай болдог. Уухад хамгийн тохиромжтой зүйл нь хүйтэн сүү ба сүүн бүтээгдэхүүн. Жимсний шүүс хийжүүлсэн ундааны хүчиллэг амны шархыг сэдрээдэг.

5-7 хоногийн хооронд бүрэн эдгэрнэ.

Гарч болох хүндрэл

[засварлах | кодоор засварлах]

ГХАӨ-ий үед гарч болох хүндрэлд:

  • Шингэн алдалт
  • Өндөр халууралтын үеийн таталт

Эмнэлгийн тусламж дуудах

[засварлах | кодоор засварлах]

Хүзүү, гар, хөлөөр өвдөлт илрэх болон яаралтай арга хэмжээ шаардлагайтай, халууралтын таталтын үед эмнэлэгт хандана. Мөн доорх тохиолдлуудад дахин эмчид хандаарай:

  • Эмчилгээнд халууралт буурахгүй үед
  • Арьс хуураших, жин алдах, уцаарлах, идэвхгүй болох, шээсний хэмжээ багасах болон өнгө өөрчлөгдөх зэрэг шингэн алдалтын шинж тэмдэг илрэх үед

Урьдчилан сэргийлэлт

[засварлах | кодоор засварлах]

ГХАӨ-тэй хүмүүстэй уулзахаас зайлсхийх, өвчтэй хүмүүстэй уулзсан үед гараа сайн, ойр ойрхон угаах хэрэгтэй. Мөн хүүхдүүдэд гар угаах аргыг сайн зааж сургах шаардлагатай.

Коксакийвирусийн халдвар