Гейдар Алиев
Гейдар Алирза оглы Алиев (азерб. Heydər Əlirza oğlu Əliyev, орос. Гейдар Алиевич Алиев; 1923 оны 5-р сарын 10-нд Нахичеваний автономит хязгаарын Нахичевань хотод төрсөн-2003 оны 12-р сарын 12-нд АНУ-ын Охайо мужийн Кливленд хотод нас барсан) —зөвлөлтийн болон азербайжаны нам, төрийн зүтгэлтэн. Азербайжаны (1993—2003) гуравдахь Ерөнхийлөгч. ЗХУ-ын хошой Хөдөлмөрийн баатар (1979, 1983).
ЗХУ-ын үед 1944 оноос эхлэн Улсын Аюулаас хамгаалах байгууллагад алба хаасан. Улмаар албан тушаал дэвшсээр Азербайжаны ЗХУ-ын Сайд нарын Зөвлөлийн дэргэдэх Аюулаас хамгаалах Хорооны дарга (1966-1969), ЗХУ-ын Азербайжан улсын Коммунист намын Төв хорооны нэгдүгээр нарийн бичгийн дарга (1969-1982), ЗХУ-ын Коммунист намын Төв Хорооны Улс төрийн Товчооны гишүүн(1982 оноос), ЗХУ-ын Сайд нарын Зөвлөлийн нэгдүгээр орлогч дарга, хошууч генерал. 1987 онд албан тушаалаасаа огцорсон. 1990 оны 7-р сард Азербайжанд эргэж ирээд парламентын дарга (1991-1993), 1993 онд Азербайжаны Ерөнхийлөгчөөр сонгогдож 1998 онд улиран сонгогдсон байна. 2003 онд биеийн байдлаас шалтгаалж сонгуулиас нэрээ татаж хүү Ильхам Алиевыг сонгохыг уриалсан байна.
- 1923 онд төрсөн
- 2003 онд өнгөрсөн
- Азербайжанчууд
- Зөвлөлтийн иргэн
- Азербайжаны ерөнхийлөгч
- Азербайжаны Үндэсний Их Чуулганы ерөнхийлөгч
- ЗХУ-ын Коммунист намын улс төрийн товчооны гишүүн
- 20-р зууны улс төрч
- 20-р зууны ноёрхогч
- Хүндэт легионы гишүүн (их загалмай)
- Цэцэн Ярослав вангийн одон шагналтан (1-р зэрэг)
- ЗХУ-ын Улаан таван хошуу одон шагналтан
- ЗХУ-ын Эх орны дайны 1-р зэргийн одон шагналтан
- Гэгээн Андрей одон шагналтан
- Зөвлөлтийн социалист хөдөлмөрийн баатар
- Лениний одон шагналтан
- Октябрийн хувьсгалын одон шагналтан
- Шинэ Азербайжан Намын гишүүн
- ЗХУ-ын дотоод хэргийн ардын комиссариатын хүн
- Улсыг Аюулаас Хамгаалах Хорооны хүн
- Москвагийн Олон Улсын Харилцааны Улсын Хүрээлэнгийн хүндэт доктор
- Москвагийн Улсын Их Сургуулийн хүндэт профессор