Jump to content

Дал модны алтан навч

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
"Далд модны алтан навч" шагнал

"Дал модны алтан навч" (франц. Palme d’Or) — Каннын кино наадмын дээд шагнал. 1955 онд энэхүү нэршилтэй болсон. 1939-1954, 1964-1974 онуудад кино наадмын дээд шагналыг «Гран-при» (франц. Grand Prix du Festival International du Film — Дээд шагнал) гэж нэрэлдэг байсан юм. Кино урлагийн ертөнцөд хамгийн нэр хүнтэй шагналын нэг гэж үздэг байна.

1954 он хүртэл уг кино наадмын дээд шагналд «Гран-при» олгодог байсан байна. 1954 онд тус олон улсын кино наадмын Захиралуудын зөвлөлөөс тусгай шагнал бий болгох шийдвэр гаргажээ. Хэд хэдэн үнэт эдлэлийн дархчуулыг далдуу модны мөчир хэлбэрээр шагнал бүтээхийг урьсаны (дал модны мөчрийг Каннын сүлд дээр дүрсэлсэн байдаг тул) эцэгст Люсьен Лазон гэх эмэгтэй дарханы ажил дээр тогтсон байна.

Наадмын түүхэнд нэг ч кино найруулагч гурван удаа шагнал авч байгаагүй байна. Наадмын дээд шагналыг хоёр удаа хүртсэн: Альф Сёберг (1946, 1951), Фрэнсис Форд Коппола (1974, 1979), Билле Август (1988, 1992), Эмир Кустурица (1985, 1995), Сёхэй Имамура (1983, 1983), ах дүү Дарденн (1999, 2005), Михаэль Ханеке (2009, 2012), Кеннет Лоуч (2006, 2016), Рубен Эстлунд (2017, 2022) нар юм.

Үүнээс гадна Альф Сёберг (швед. Alf Sjöberg; 1903—1980) "Дал модны алтан навч"-ыг бий болохоос өмнө хоёр ч удаа наадмын "Гран-При" шагналыг хүртэж байсан ажээ.

АНУ-ын найруулагчид хамгийн олон удаа энэхүү шагналыг хүртэж байсан (19 удаа).