Египетийн пирамидууд
Египетийн пирамидууд нь түүхэн дэх хамгийн том барилгуудын тоонд ордог бөгөөд одоо хүртэл Эртний Египетийн иргэншлийн хамгийн том бэлгэ тэмдэг болдог. Ихэнх пирамидууд Хуучин хаант улс болон Дунд хаант улсын үеүүдэд босгогджээ. Эртний Египетийн шашинд хойд насны амьдралын тухай үзэл санаа шийдвэрлэх үүрэгтэй байсан нь пирамид, бунхан, нийт уран барилгын хэв загварт нь тусгалаа олжээ. Хүн үхсэний дараа амьдрал нь үргэлжлэн мөнхийн хутгийг олно, хойд насны амьдралдаа нухацтай бэлтгэх нь хүний энэ хорвоо дээрх амьдралын гол утга гэж сургадаг байсан тул ирээдүйн бунхнаа зохих ёсоор тохижуулахад онцгой анхаардаг байжээ.
Барих болсон шалтгаан
[засварлах | кодоор засварлах]Пирамидын бүтээн байгуулалт ид өрнөж байсан 4000 гаруй жилийн өмнөөс л Африк тивийн хөгжилт цэцэглэлтийг тэтгэж ирсэн Нил мөрөн үе үе үерлэж тариаланчдыг ажилгүй болгодог байж. Ийм эдийн засгийн эгзэгтэй үед тэднийг ажлаар хангаж авардаг байсан нь энэ пирамидын бүтээн байгуулалт байжээ.
Фараонууд үнэхээр ард түмнээ бодож хийсэн алхам эсэх нь тодорхойгүй ч нийт улсынхаа төсвийн дөрөвний нэгийг үүнд зарцуулдаг байсан гэх. Өөрсдийгөө тахин шүтэж бусдыг үгүйсгэгчид шиг эрх мэдэл, сүр хүчээ илтгэх гэж бүтээсэн байж магад.
Пирамидын түүх
[засварлах | кодоор засварлах]Пирамидыг 1926 оны 11 сарын 1-ны өдөр 8 гишүүний бүрэлдэхүүнтэй судалгааны баг Кайро усан онгоцоор Египетэд очин анх судалсан байдаг. Гурван пирамид тус бүр өөр өөрийн гэсэн нэртэй.
- Хамгийн жижиг пирамид буюу Менкаура; өндөр - 213 фут; Урт - 2493 BL
- Дунд хэмжээтэй пирамид буюу Кефра; өндөр - 471 фут; Урт - 2520 B
- Хамгийн том пирамид буюу Хуфу; өндөр - 481 фут; Урт - 2550 BL
Египетээс гадуур
[засварлах | кодоор засварлах]Дэлхий дээр Египетээс гадна Мезоамерик, Хятад зэрэгт пирамидууд байдаг боловч Египетийн пирамидуудтай харьцуулбал өндөр нь нам. Египетийн пирамидууд нь 100 гаруй метр өндөртэй байдаг.
Гадаад холбоос
[засварлах | кодоор засварлах]- Commons: Египетийн пирамидууд – Викимедиа зураг, бичлэг, дууны сан