Jump to content

Зимбабве доллар

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Зимбабве доллар
2009 онд гүйлгээнд оруулсан 100 их наяд зимбабве доллар
2009 онд гүйлгээнд оруулсан 100 их наяд зимбабве доллар
500-тын дэвсгэрт
500-тын дэвсгэрт
Улс:  Зимбабвехуучин[n 1]
Бутархай мөнгөний нэгж: 100 цент
ISO 4217 код: ZWL
Товчлол: З.$
Валютын ханш:
(2020 оны 12 сарын 23)

10 MNT = 0.286 ZWL
1,000 ZWL = 34,954.626 MNT

USD = 82.748 ZWL
1,000 ZWL = 12.085 USD

Зимбабве доллар (Англи: Zimbabwean dollar, Франц: Dollar du Zimbabwe, $, бусад доллараас ялгахын тулд Z$) нь 1980 оноос 2009 оны 4 сарын 12-ныг хүртэл Зимбабве улсын мөнгөний нэгж байв.

1980 онд анх Родези долларыг халж хэрэглээнд нэвтрэхдээ дэлхийн хамгийн өндөр ханштай мөнгөний нэгж байсан хэдий ч улс төрийн алдаатай бодлогын улмаас хэт инфляцид нэрвэгдэж, дэлхийн хамгийн ханш муутай мөнгөний нэгж болон хувирчээ. Инфляцийг хяналтдаа авахын тулд 2006, 2008, 2009 онд гурван ч удаа мөнгөний шинэтгэл явуулсан хэдий ч амжилтгүй болж, Зимбабвегийн Нөөцийн Банк 2009 оны 1 сараас гадаад валютаар төлбөр тооцоо хийхийг хуулиар зөвшөөрч, улмаар 2009 оны 4 сарын 12-нд Зимбабве доллар үндсэндээ хэрэглээнээс хасагджээ.[1] Зимбабве долларыг бүр мөсөн мөнгөний эргэлтээс хасах шийдвэрийг 2015 оны долоодугаар сарын 11-нд гаргасан ба гүйцэтгэл нь 2015 оны есдүгээр сарын 30-ыг хүртэл явагдав.[2] Түр зуурын хэрэглээний мөнгөн тэмдэгтээр зөвхөн америк долларыг хэрэглэхээр болжээ.

Өдгөө Өмнөд Африк ранд, Ботсвана пула, фунт стерлинг, америк долларыг Зимбабве дахь гүйлгээнд өргөн хэрэглэж буй бөгөөд Зимбабвегийн засгийн газар тус улсын аж үйлдвэр сэргэсэн нөхцөлд л Зимбабве долларыг дахин хэрэглээнд нэвтрүүлнэ гэж төлөвлөж байгаа юм.[3]

 Commons: Зимбабвегийн мөнгө – Викимедиа зураг, бичлэг, дууны сан
  1. Зимбабве доллар 2009 оны 4 сарын 12-нд хэрэглээнээс хасагдсанаас хойш Евро, америк доллар, фунт стерлинг, Өмнөд Африк ранд, Ботсвана пула хууль ёсоор хэрэглэгдэж буй. Засгийн газар бүх гүйлгээгээ ам. доллараар хийж байна.
  1.   12 April 2009 (2009-04-12). "Zimbabwe Suspends Use of Own Currency | News | English". Voanews.com. Архивласан огноо 2009-04-14. Татаж авсан: 2010-01-07.
  2. DEMONETIZATION OF THE ZIMBABWE DOLLAR. Press Statement, Reserve Bank of Zimbabwe, 11. Juni 2015 (Memento vom 14. Juni 2015 im Internet Archive)
  3. "Zimbabwe dollar 'not back soon'". BBC News. 2009-04-12. Татаж авсан: 2009-10-02.