Зохион бүтээгч
Зохион бүтээгч —шинэ бүтээл, голчлон техникийн тоног төхөөрөмж бий болгодог шинийг санаачлагч бүтээлч хүн. Зохион бүтээгч нар бол шинийг эрэлхийлсэн болон бусдын зохион бүтээл дээр тулгуурлан шинийг бүтээдэг эрдэмтэд, инженерүүд гол төлөв байдаг.
Дэлхийн олон оронд шинэ бүтээлийн үйл ажиллагааг дэмжих зорилгоор шинэ бүтээлийн зохиогчийн эрх, шинэ бүтээлийн онцгой эрхийг баталгаажуулсан эрх бүхий төрийн байгууллагаас (Монголд- Оюуны өмчийн газар) олгосон патентын тогтолцоо байдаг. Шинэ бүтээлийн зохиогч, түүнийг зохион бүтээгч нь бүтээлч хөдөлмөрөөрөө шинэ бүтээлийг бий болгож бүртгүүлсэн хүнийг хэлнэ.
Социализмын үед БНМАУ-д Шинэ бүтээл оновчтой санал буюу ШБОС хөдөлгөөн өргөнөөр зохион байгуулдаг байсан. Олон арван зохион бүтээгчид гэрээрээ дүүрэн Патенттай мөртлөө нэгийг нь ч амьдралд хэрэгжүүлээгүй гэрийнхаа хана аа чимдэг тохиолдлууд байсан.