Jump to content

Их буу

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
19-р зууны сүүл үеийн Францын тэнгисийн цэргийн хэсэг
Дэлхийн хоёрдугаар дайнд Вермахтын хэрэглэж байсан 15-см-ийн хүнд их буу

Их буу - холын зайд буй байг онох зориулалт бүхий урт гол төмөртэй, том сумтай, устгах сөнөөх чадал их, холын тусгалт артиллерийн төрлийн галт зэвсэг юм.

Монгол дахь их буу

[засварлах | кодоор засварлах]

Дундад зууны үеийн монгол цэргийн зэвсэглэлд алсын тусгалтай, сөнөөх хүч чадалтай их буу байв. Энэ тухай тэр үед бусад улс орноос ирж байсан хүмүүсийн дуртгал, түүхийн сурвалж бичгүүдэд тэмдэглэгдэн үлдсэн байдаг.

Монгол цэргийн зэвсэглэлд байсан их буу нь Кидан гүрний үеэс өвлөгдөн уламжлагдаж, улам боловсронгуй болж ирснийг хэлэх хэрэгтэй.

Энэ төрлийн зэвсэг нь Чингис хааны үед чанарын шинэ түвшинд гарч, зөвхөн явган, морьт цэргийн эсрэг төдийгүй бэхэлсэн цайз, хэрэм, хамгаалалтыг сэтлэх, нураах гол хэрэгсэл болж байв.

Ийм буу нь тухайн үедээ гал, утаа, сүрлэг дуу чимээ, хөнөөх чадвараараа хосгүй байжээ. Чингис хаан баруун зүг хийсэн дайндаа (1218-1220) их буу хэрэглэж байсан бөгөөд түүнийгээ богино буу гэх буюу “пуужин” буу гэдэг байлаа.

Мөн хурдан буу буюу арван таван гуурс бүхий шувтлагч буу гэх зэрэг сүр хүч ихтэй гайхамшигт их буу хэрэглэж байж. Монголын цэргийн жанжин Тажир Алтан улсын довтолгооноос өөрийн газар нутгаа хамгаалан байлдаж байхдаа (1233 он), мөн монгол цэргийн жанжин Ганбухын цэрэг (1237 он) их буутай байсан тухай Хятадын түүхчид бичиж үлдээсэн байна.

Энэ мэтчилэн Хятадын түүхийн сурвалж бичигт монгол цэрэг дарьт их буу хэрэглэж байсан тухай тэмдэглэжээ. Хятадын түүхч Жоу Вэй, Тогоонтөмөр хаан Цинзян хотыг (1338 он) их буугаар галлаж байсан гэж бичжээ.

Юань улсын эхэн үед төв Азиас чулуун сумтай галт үхэр буу олдож байсан тухай мөн тэмдэглэгдсэн байдаг. Энэ түүхч “монгол цэрэг их буутай тэрэг олонтой, зарим буу нь нэлээд том бөгөөд монголчууд өөрсдөө дарь хийж чаддаг байсан” гэж бичжээ.

Тогоонтөмөр хааны үед Товуу нь (1344 он) галт сумаар дээрэмчний завь руу харвахад уг завь нь бутран ихэнх нь шатаж байсан тухай энэ хүн тэмдэглэсэн байдаг. Ер нь монголчууд 1200 оноос өмнө дарьт зэвсэг, их буу хэрэглэж байжээ гэж үздэг юм. Эх сурвалж: "Соёмбо" сонин

Хамгийн том овортой их буу

[засварлах | кодоор засварлах]

Францыг эзлэхийн хүслэн болсон Нацист Германы удирдагч Адолф Гитлер тэдний бүтээсэн “Мажино шугам”-ыг сэтлэхийн тулд аварга том буу хэрэгтэй гэж боджээ. Ингээд 1941 онд Германы “Крупп” зэвсгийн үйлдвэрт “Густав” нэрт бууг үйлдвэрлэсэн юм.

Энэхүү буу нь тулааны үед ашигласан бүх цаг үеийн хамгийн том буу гэж бүртгэгджээ. Дөрвөн давхар барилгатай тэнцэх өндөртэй, 47 метр урт их бие, 1350 тонн жин, 30 метр урт хошуу, нэг удаад 4500 килограммтай тэнцэх дарь ашигладаг гээд тодорхойлж байгаа тооноос нь сүрдмээр.

 Commons: Их буу – Викимедиа зураг, бичлэг, дууны сан

Stub icon

Энэ өгүүлэл дутуу дулимаг бичигджээ. Нэмж гүйцээж өгөхийг хүсье.