Их сургуулийн номын сан
Appearance
Их сургуулийн номын сан нь ямарваа нэгэн их сургуульд төвлөрсөн үйлчилгээт байгууламж бүхий номын сан юм. Номын сан нийтийн, сургалтын, эрдэм шинжилгээний болон бусад төрөлтэй байдаг[1]. Их сургуулийн номын сан нь энэхүү заалтаас харахад сургалт, эрдэм шинжилгээний номын сангийн төрөлд багтана.
Их сургуулийн номын сан Монгол улсад
[засварлах | кодоор засварлах]2018 оны байдлаар Монгол улсад их дээд сургуулийн 101[2] номын сан үйл ажиллагаа явуулж байв. Монгол улсын их дээд сургуулийн номын сангаас дурдвал:
- Монгол Улсын Их сургуулийн номын сан,
- Шинжлэх Ухаан Технологийн Их сургуулийн номын сан,
- Монгол Улсын Боловсролын их сургуулийн номын сан
Эх сурвалж
[засварлах | кодоор засварлах]- ↑ Номын сангийн тухай хууль, 4 дүгээр бүлэг, 10 дугаар зүйлийн 1 https://www.legalinfo.mn/law/details/10844
- ↑ Монгол Улсын Үндэсний номын сангийн вэб хуудас http://nationallibrary.mn/mn/274