Jump to content

Кредит карт

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Кредит карт

Кредит карт нь харилцагчийн бага хэмжээний, богино хугацааны зээлжих хэрэгцээг хангах зориулалттай бүтээгдэхүүн юм. Кредит картын зээлийн эрхийг харилцагчийн тогтмол орлоготой уялдуулан тогтоож, олгох бөгөөд харилцагч олгосон зээлийн эрхийн хүрээнд зарцуулалт хийн, банкнаас тогтоосон хугацаанд буцаан төлөлт хийнэ. Буцаан төлөлт хийсэн дүнгээр харилцагчийн зээлжих эрх дахин үүсч байдаг болно.

Кредит картын төрөл

[засварлах | кодоор засварлах]

Кредит карт нь хувь хүн болон байгууллагын гэсэн төрөлтэй байна. Хүвь хүний хэрэгцээнд ашиглагдах карт нь энгийн, алтан, платинум, байгууллагын хэрэгцээнд ашиглагдах карт нь бизнес болон корпорэйт гэсэн ангилалтай байдаг. Тус ангилалын картуудын зээлийн эрхийн хэмжээ болон бүтээгдэхүүний нөхцөл өөр өөр байна.

Кредит картын давуу тал

[засварлах | кодоор засварлах]

Богино хугацааны бага хэмжээний санхүүгийн зээлжих хэрэгцээг хангах, зарцуулалтаа эргэн төлсөн дүнгээр зээлжих эрх сэргээгдэх, бэлэн мөнгөний эрсдэлээс хамгаалж бэлэн бус төлбөр тооцоо хийх, орон зай цаг хугацааг хэмнэсэн онлайн төлбөр тооцоо хийх зэрэг олон давуу талтай болно. Түүнчлэн картаараа бэлэн бус төлбөр тооцоо хийгээд банкнаас тогтоосон хугацаанд эргэн төлөлтийг 100% хийсэн тохиолдолд ямар нэгэн хүү тооцогдохгүй болно.

Wiktionary
Wiktionary
Wiktionary: Кредит карт – Энэ үгийг тайлбар толиос харна уу
 Commons: Кредит карт – Викимедиа зураг, бичлэг, дууны сан