Банк
Банк нь хадгаламж хүлээн авах, хөрөнгийн шилжүүлэг (төлбөр тооцоо) болон зээл олгох(санхүүжүүлэлт), вексель, чек хэвлүүлэх зэрэг үйл ажиллагаа явуулдаг санхүүгийн байгууллага юм.[1]
Банкны үүсэл[засварлах | кодоор засварлах]
Банк гэдэг нэр томъёо нь `banco`\итали-мөнгө солих ширээ\ гэдэг үгнээс гаралтай гэж үздэг бөгөөд энэ нь дундад зууны үед италичууд өөрийн мөнгийг солилцдог байсан газрыг хэлдэг байжээ. Банкны үйл ажиллагаа хэдэн мянган жилийн өмнөөс үүсэж хөгжсөн түүхтэй. Эртний Ассир, Вавилон, Герег, Ромын эзэнт улсын үед банкны үйл ажиллагаа анхны хэлбэр болох үнэт зүйлс хадгалах, гадаад орны зоосон мөнгө солих, арилжаа наймааны зориулалтаар зээл олгох зэрэг үйл ажиллагаа явуулж байжээ. Харин худалдаа наймаа ид цэцэглэж эхэлсэн дундад зууны үед банк олноор бий болж эхэлсэн байна. Дэлхийн хамгийн эртний банкны систем Италид бий болсон гэж үздэг бөгөөд арилжааны анхны банкууд Венецэд 1171 онд, Генусд 1320 онд байгуулагдсан гэж үздэг
Үйл ажиллагааны хүрээ[засварлах | кодоор засварлах]
Банк нь дараах үйлчилгээнүүдийг эрхэлнэ.
- Хадгаламж (Ердийн хадгаламж, хугацаат хадгаламж гэх мэт)
- Хөрөнгийн зээл олгох
- Дотоод валютын гүйлгээ
- Гадаад валютын гүйлгээ
- Бондын баталгаа гаргах
- Үнэт цаасны арилжаа
- Үнэт цаасны зээл
- Засгийн газрын бондыг зарахад зуучлах
- Хөрөнгийн шилжүүлэг
- Үнэт цаас, үнэт эдлэл, бусад хөрөнгийн хадгаламж
- Валют солих
Банкны төрөл[засварлах | кодоор засварлах]
Мөн үзэх[засварлах | кодоор засварлах]
Цахим холбоос[засварлах | кодоор засварлах]

Wiktionary: Банк – Энэ үгийг тайлбар толиос харна уу |