Мэдээллийн технологи
Мэдээллийн технологи гэдэг нь Америкийн Мэдээллийн Технологийн Холбооны (ITAA) тодорхойлсоноор "Компьютер дээр суурилсан мэдээллийн систем, програм хангамж болон техник хангамжийн дизайн, хөгжүүлэлт, хэрэгжүүлэлт, хангамж болон удирдлагыг судлахыг хэлнэ". Мэдээллийн технологи нь цахим тооцоолуур болон програм хангамжийг хэрэглэн мэдээллийг хувиргах, хадгалах, хамгаалах, боловсруулах, дамжуулах болон найдвартайгаар хүлээн авах тухайг судалдаг. Мэдээллийн технологи нь одоо дэлхийг хавтгайруулагч хүчин зүйл болоод байгаа бөгөөд дэлхийн хөгжлийг тодорхойлогч тэргүүн эгнээний зүйл болж байна.
Мэдээллийн технологи (МТ) нь ихэвчлэн бизнес болон бусад аж ахуйн нэгжийн хүрээнд өгөгдөл дамжуулах, удирдаж, хадгалах, хүлээн авах компьютерийн програм мөн харилцаа холбооны хэрэгсэл юм.
Энэ нэр томъёог компьютер, компьютерийн сүлжээ гэдэгтэй адил үг болгон ихээхэн ашигладаг ч мэдээллийн технологи нь бусад мэдээлэл түгээх технологиуд болох телевиз, утас зэргийг хамруулдаг. Хэд хэдэн салбарууд компьютерийн техник хангамж, програм хангамж, цахилгаан хэрэгсэл, хагас дамжуулагч, интернет, харилцаа холбооны тоног төхөөрөмж, цахим худалдаа, компьютерийн үйлчилгээг агуулсан мэдээллийн технологитой холбогдсон байдаг.
Ойролцоогоор МЭӨ 3000 жилийн тэртээд Месопотами дахь Шумерчууд бичиг үсэг бий болгосноос эхлэн хүн төрөлхтөн мэдээллийг хадгалах, олборлох, ашиглах мөн мэдээлэл солилцох болсон боловч мэдээллийн технологи гэх нэр томъёог анх 1958 онд “Харвардын Бизнесийн тойм” сэтгүүлийн нийтлэлд Харолд Ж Леавит болон Томас Л Вислер нар бичсэн бөгөөд “энэ шинэ технологид одоогоор тогтсон ганц ч нэр байхгүй байна. Бид үүнийг мэдээллийн технологи гэж нэрлэх хэрэгтэй.” гэсэн байдаг. Тэдний тодорхойлолт гурван хэсгээс бүрддэг. Тэдгээр нь: боловсруулах арга, шийдвэр гаргах статистикийн болон математикийн арга замын програм мөн компьютерийн програмаар дамжуулан өндөр сэтгэхүйн загварчлал юм.
Хадгалах ба боловсруулах технологийн ажиллагаан дээр тулгуурлан мэдээлэлийн технологийн хөгжлийг дөрвөн ялгаатай үе шатуудад хуваах боломжтой: механикаас өмнөх (МЭӨ 3000-МЭ 1450), механик (1450-1840), электромеханик (1840-1940), электрон (1940-одоог хүртэл). Энэхүү нийтлэл нь хамгийн сүүлийн буюу 1940 оны үеэр эхэлсэн үе шат (электрон)-д илүү төвлөрсөн болно.
Компьютерийн технологийн түүх
[засварлах | кодоор засварлах]Төхөөрөмжүүд хэдэн зуун жилийн турш тооцоолол хийхэд хэрэглэгдсээр ирсэн. Анх модон саваа (tally stick) хэлбэрийн төхөөрөмжүүд байсан байх.
МЭӨ 100 оны эхэн үед хамаарагдах “Антикитериа механизм” нь ерөнхийдөө одоогоор мэдэгдэж байгаа хамгийн анхны механик аналог компьютер мөн хамгийн анхны хөтлөгч араатай механизм юм. Түүнтэй адилтгаж болохуйц хөтлөгч араатай төхөөрөмжүүд нь 16-р зууныг хүртэл Европд гарч ирээгүй бөгөөд 1945 оныг хүртэл үндсэн дөрвөн арифметикийн үйлдүүдийг гүйцэтгэж чадахуйц механик тооны машин үүсч бий болоогүй л байлаа.
Соронзон цөм (Relay) эсвэл вакум хоолой (Vacuum tube)-г ашигладаг электрон компьютерууд 1940-өөд оны эхэн үед гарч ирсэн. 1941 онд хийгдэж дууссан Zuse Z3 нэртэй электромеханик компьютер нь дэлхийн хамгийн анхны програмчлах боломжой компьютер бөгөөд орчин үеийн стандартаар хамгийн анхны бүрэн тооцоолох машин гэж тооцогддог машинуудын нэг юм. Colossus бол Дэлхийн II-р дайны үеэр германы илгээмжүүдийн кодыг тайлах зорилгоор бүтээгдсэн ба энэ нь хамгийн анхны электрон дижитал компьютер юм. Энэ компьютерийг програмчилж болдог байсан хэдий ч өргөн хүрээнийх биш, зөвхөн ганц үүрэг биелүүлэхээр загварчлагдсан байна. Түүнчлэн санах ойдоо өөрийн програмыг хадгалах чадвар дутмаг, програмчлахын тулд дотоод утаснуудыг өөрчлөхдөө залгуур болон салгуур (switch) ашигладаг байжээ. Хамгийн анхны нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн, орчин үеийн, хадгалсан програмтай электрон дижитал компьютер нь “Manchester Small-Scale Experimental Machine” (SSEM) ба анхны програмаа 1948 оны 6 сарын 21нд ачаалуулсан.
Транзистор 1940өөд оны сүүлээр “Белл лаборатори”-д үүссэнээр эрчим хүчний зарцуулалт нь ихээр багассан компьютерууд зохион бүтээгдэх шинэ үеийг эхлүүлсэн юм. Хамгийн анхны худалдаанд гарсан хадгалсан програмтай компьютер нь “Ferranti Mark I” юм. Тус компьютер нь 4050 вакум хоолойг өөртөө агуулдаг ба 25 киловаттын эрчим хүчийг зарцуулдаг. Анхны транзисторт компьютер Манчестэрийн их сургуульд зохион бүтээгдэж 1953 оны 11 сард ашиглалтад орсон ба хамгийн сүүлийн хувилбар нь дөнгөж 150 ваттын эрчим хүчийг л зарцуулдаг.
Өгөгдлийн санах ой
[засварлах | кодоор засварлах]Колоссус (Colossus)гэх мэт дээр үеийн цахилгаан компьютерууд цоорхой хальс буюу өгөгдөл нь нүхний дараалал маягаар үзүүлэгдсэн урт нарийн цаасыг хэрэглээнд оруулсан, одоо тэр технологи хоцрогдсон. Орчин үеийн компьютеруудад хэрэглэдэг электрон өгөгдлийн санах ой дэлхийн хоёрдугаар дайнаас хойш, удаашрууулдаг шугаман санах ойн (delay line memory) загвар радарын дохион замбараагүй байдлыг арилгахаар хөгжүүлэгдэх үеэс мөнгөн усны удааширдаг шугам анхны бодит хэрэглээ байжээ. Анхны шуурхай дижитал санах ой нь стандарт катодын цацраг хоолой дээр тулгуурласан Виллиамсын хоолой (Williams tube) байв, гэвч үүн дээр хадгалагдсан мэдээлэл удаашруулдаг шугаман санах ой нь хувирдаг байснаас үргэлжид шинэчлэгдэхээс өөр аргагүй байсан, мөн дээрээс нь хучдэл салсан тохиолдолд арилдаг байсан. Хамгийн анхны компьютерийн үл хувирах санах ой бол 1932 онд зохиогдож, дэлхийн хамгийн анхны арилжааны үндсэн зориулалттай цахилгаан компьютер болох Ферранти Марк 1 (Ferranti Mark 1)-д хэрэглэгдэж байв.
Бүхий л өгөгдлийн сангийн удирдлагын систем хамтдаа ажиллаж, шууд байдлаа хадгалж үлдэх зуураа олон хэрэглэгчдээс зэрэг ханддаг байхаар хадгалсан өгөгдлийг боломжтой болгож байдаг олон тооны бүрдлүүдээс тогтдог. Бүхий л өгөгдлийн сангийн шинж чанар нь өгөгдлийн сангийн схемд өгөгдлөөсөө салангид тодорхойлогдож хадгалагддаг өгөгдлийн байгууламжийг агуулж байдаг.
Уртасгадаг тэмдэглэгээт хэл (extensible markup language XML) сүүлийн жилүүдэд өгөгдөл үзүүлэлтийн олонд танигдсан формат болоод байгаа. Хэдийгээр XML өгөгдөл энгийн файлын систем дээр хадгалагдаж болдог ч “олон жилийн онол, практикийн хүчин чармайлтаар тогтоогдсон бат бөх хэрэгжүүлэлт” гэсэн давуу талаа олж авах үүднээс харилцан хамааралтай өгөгдлийн санг ихэвчлэн барьдаг. (Standard Generalized Markup Language) (SGML)-н хувьсгалын нэгэн адилаар XML-н текстэд суурилсан байгууламж машин ч хүн ч унших давуу талыг санал болгодог.
Өгөгдөл сэргээлт
[засварлах | кодоор засварлах]Харилцан хамааралтай өгөгдлийн сангийн загвар алгебрийн харилцан хамаарал дээр тулгуурласан, програмчлалын хэлнээс хамааралгүй (Structured Query Language) (SQL) хэлийг танилцуулсан.
“Өгөгдөл” ба “мэдээлэл” нөхцлүүд ижил утгатай биш. Хадгалагдсан бүхэн өгөгдөл, гэвч өгөгдөл нь зохион байгуулагдаж утга төгөлдөр илэрхийлэгдсэн үед л мэдээлэл болно. Дэлхийн тоон өгөгдлийн ихэнх нь зохион байгуулагдаагүй байдаг ба дан ганц зохион байгуулалт дотор ч хэд хэдэн янзын биет форматтай хадгалагдсан байдаг. Өгөгдлийн агуулах ийм үл тохирох санах ойнуудыг 1980-аад оноос хөгжүүлж ирсэн. Тэд ер нь интернет мэтийн гадаад эх үүсвэрийг агуулсан олон янзын, шийдвэр гаргахад тусалдаг системийг (decision support systems) (DSS) хөнгөвчлөхөөр зохион байгуулагдсан эх үүсвэрүүдээс задалж авсан өгөгдлүүдийг хадгалдаг.
Өгөгдөл шилжүүлэлт
[засварлах | кодоор засварлах]Өгөгдөл шилжүүлэлт нь 3 талтай: шилжүүлэг, тархалт, хүлээн авалт. Энэ нь мэдээлэл нэг чиглэлтэй буурах эсвэл хоёр чиглэлтэй буурах, өсөх сувагтай харилцаа холбоогоор шилжүүлэгддэг цацалт (broadcasting) шиг өргөнөөр ангилагдаж болно.
XML нь 2000-аад оны эхэн үеэс хойш өгөгдөл сэлгэлтийн утга маягаар, ялангуяа “data-at-rest –ээс илүү data-in-transit” гэж тодорхойлдог SOAP шиг, сүлжээнд чиглэсэн протоколд хамрагддаг харилцан үйлчлэл гэх мэт машинд чиглэсэн харилцан үйлчлэлд өсөлттэйгөөр ажиллаж байгаа. Тийм хэрэглээний уриалгуудын нэг бол өгөгдлийг харилцан хамааралтай өгөгдлийн баазаас XML Document Object Model (DOM) байгууламж руу хувиргах явдал юм.
Өгөгдөл ашиглалт
[засварлах | кодоор засварлах]Гилберт, Лопез нар технологийн өөрчлөлтийн илтгэгч хурдыг тодорхойлсон байна (Мурын хуулийн нэгэн төрөл): нэг хүн бүрт ногдох мэдээллийг тооцоолох машины ашиглалтыг нарийвчилсан хүчин чадал 1986-2007 оны хооронд ойролцоогоор14 сар тутамд хоёр дахин өсч байсан; дэлхийн ерөнхий зорилготой компьютеруудын нэг хүнд ногдох хүчин чадал нь энэ хугацаанд 18 сар тутамд хоёр дахин өсч байсан; нэг хүнд ногдох олон улсын харилцаа холбооны хүчин чадал 34 сар тутамд хоёр дахин өсч байсан; нэг хүнд ногдох дэлхий санах ойн хүчин чадал хоёр дахин ихсэхийн тулд 40 сар (3 жил бүр) шаарддаг, нэг хүнд ногдох өргөн нэвтрүүлгийн мэдээлэл 12,3 жил тутам 2 дахин нэмэгддэг. Дэлхий даяар өдөр бүр үлэмж хэмжээний өгөгдөл хадгалагддаг ч үр дүнтэйгээр задлан шинжлэгдэж, үзүүлэгдэхээс нааш үнэн хэрэгтээ өгөгдлийн булш гэгддэг зүйлд оршин суудаг: “хааяа хандагддаг өгөгдлийн архив”. Тэрхүү асуудлыг хаяглахад өгөгдлийн уурхайн талбар буюу “үлэмж хэмжээний өгөгдлөөс сонирхолтой хэлхээ ба мэдлэг нээн илрүүлэх үйл явц” 1980-аад оны сүүл үеэс үзэгдэж эхэлсэн.
Их дээд сургуулийн үзэл баримтлал
[засварлах | кодоор засварлах]Их дээд сургуулийн хүрээнд Association for Computing Machinery (ACM) буюу “Тооцооллын төхөөрөмжийн холбоо” Мэдээллийн технологийг “компьютер технологийн бизнес, улс төр, эрүүл мэнд, сургууль болон бусад байгууллага дахь хэрэгцээг сурагчдад таниулахад бэлтгэх бакалаврын хөтөлбөр ... МТ-ийн мэргэжилтнүүд нь аливаа байгууллагад тохирох техник хангамж болон програм хангамжийн бүтээгдэхүүнүүдийг сонгох, тэдгээр бүтээгдэхүүнийг байгууллагын хэрэгцээ, дэд бүтэцтэй нь холбогдуулах, суулгах, тохируулан өөрчлөх, тухайн байгууллагын компьютер ашигладаг хүмүүсийн програмыг хэвээр нь хадгалахад дэмжлэг үзүүлэх үүрэг хариуцлагыг хүлээнэ.” гэж тодорхойлсон байна.
Арилжааны болон хөдөлмөр эрхлэлтийн үзэл баримтлал
[засварлах | кодоор засварлах]Бизнесийн хүрээнд Information Technology Association of America буюу “Америкийн Мэдээллийн Технологийн Холбоо” мэдээллийн технологийг тодорхойлохдоо “Компьютер дээр тулгуурласан мэдээллийн системийн хичээл, хөгжил дэвшил, програм, хэрэгжүүлэлт, дэмжлэг мөн удирдлага” гэсэн байна. Тус салбарт ажиллагсдын үүрэг хариуцлага нь сүлжээг удирдах, програм хангамжийг хөгжүүлэх суурилуулах, мөн байгууллагын технологийн хөгжлийн үе шатыг төлөвлөх ба удирдлах, ингэхдээ техник хангамж болон програм хангамжийг хэвээр нь хадгалах, шинэчлэх, солих зэрэг орно.
Ангилал | 2014 он | 2015 он |
---|---|---|
Төхөөрөмжүүд | 685 | 725 |
Өгөгдлийн төв систем | 140 | 144 |
321 | 344 | |
967 | 1,007 | |
Харилцаа холбооны үйлчилгээ | 1,635 | 1,668 |
Нийт | 3,748 | 3,888 |
-
Компьютерийн системийн дизайн ба холбогдох үйлчилгээний ажил олголтын тархалт 2011[1]
-
Компьютерийн системийн дизайн ба холбогдох үйлчилгээн дэх сонгогдсон мэргэжлүүдийн ажил эрхлэлт, 1990-2011[1]
-
Компьютерийн системийн дизайн ба холбогдох үйлчилгээн дэх мэргэжлийн өсөлт ба цалин, 2010-2020[1]
-
Компьютерийн системийн дизайн ба холбогдох үйлчилгээн дэх сонгогдсон мэргэжлүүдийн ажил эрхлэлтийн өөрчлөлтийн төлөвлөсөн хувь, 2010-2020[1]
-
Сонгогдсон салбаруудын гаралт болон ажил эрхлэлтийн жилийн дундаж өөрчлөлтийн төлөвлөсөн хувь, 2010-2020[1]
Мэдээллийн технологийн бизнесийн үнэлэмж нь бизнесийн үйл явцыг автоматжуулах, шийдвэр гаргалтанд ашиглагдах мэдээллээр хангах, харилцагчидтайгаа бизнес холбох мөн үр өгөөж, бүтээмжийг нэмэгдүүлэх арга хэрэгслээр хангах зэрэг болно.
Ёс зүйн үзэл баримтлал
[засварлах | кодоор засварлах]Мэдээллийн ёс зүйн салбарыг 1940-өөд онд Норбэрт Вэйнэр гэх математикч үүсгэн байгуулжээ. Мэдээллийн технологийг ашиглахтай холбоотой зарим ёс зүйн асуудлуудад дараах орно: Зохиогчийн эрх эзэмшигчийн зөвшөөрөлгүй файлууд татаж авч зохиогчийн эрхийн хууль зөрчих Ажил олгогч нь ажиллагсдынхаа цахим шуудан болон бусад интернетийн хэрэглээг хянах Спамдах Хакерууд цахим өгөгдөлд нэвтрэх Вэб сайтууд нь аливаа хэрэглэгчийн онлайн үйлдлүүдийг хянахын тулд cookies болон тагнуулын програм суулгах
- Номын сан
- Alavudeen, A.; Venkateshwaran, N. (2010), Computer Integrated Manufacturing, PHI Learning, ISBN 978-81-203-3345-1
- Bynum, Terrell Ward (2008), "Norbert Wiener and the Rise of Information Ethics", in van den Hoven, Jeroen; Weckert, John (eds.), Information Technology and Moral Philosophy, Cambridge University Press, ISBN 978-0-521-85549-5
- Chaudhuri, P. Pal (2004), Computer Organization and Design, PHI Learning, ISBN 978-81-203-1254-8
- Childress, David Hatcher (2000), Technology of the Gods: The Incredible Sciences of the Ancients, Adventures Unlimited Press, ISBN 978-0-932813-73-2
- Dyché, Jill (2000), Turning Data Into Information With Data Warehousing, Addison Wesley, ISBN 978-0-201-65780-7
- Han, Jiawei; Kamber, Micheline; Pei, Jian (2011), Data Mining: Concepts and Techniques (3rd ed.), Morgan Kaufman, ISBN 978-0-12-381479-1
- Kedar, Seema (2009), Database Management Systems, Technical Publications, ISBN 978-81-8431-584-4
- Khurshudov, Andrei (2001), The Essential Guide to Computer Data Storage: From Floppy to DVD, Prentice Hall, ISBN 978-0-130-92739-2
- Lavington, Simon (1980), Early British Computers, Digital Press, ISBN 978-0-7190-0810-8
- Lavington, Simon (1998), A History of Manchester Computers (2nd ed.), The British Computer Society, ISBN 978-1-902505-01-5
- Lewis, Bryn (2003), "Extraction of XML from Relational Databases", in Chaudhri, Akmal B.; Djeraba, Chabane; Unland, Rainer; Lindner, Wolfgang (eds.), XML-Based Data Management and Multimedia Engineering – EDBT 2002 Workshops, Springer, ISBN 978-3540001300
- Pardede, Eric (2009), Open and Novel Issues in XML Database Applications, Information Science Reference, ISBN 978-1-60566-308-1
- Proctor, K. Scott (2011), Optimizing and Assessing Information Technology: Improving Business Project Execution, John Wiley & Sons, ISBN 978-1-118-10263-3
- Ralston, Anthony; Hemmendinger, David; Reilly, Edwin D., eds. (2000), Encyclopedia of Computer Science (4th ed.), Nature Publishing Group, ISBN 978-1-56159-248-7
- Reynolds, George (2009), Ethics in Information Technology, Cengage Learning, ISBN 978-0-538-74622-9
- van der Aalst, Wil M. P. (2011), Process Mining: Discovery, Conformance and Enhancement of Business Processes, Springer, ISBN 978-3-642-19344-6
- Wang, Shan X.; Taratorin, Aleksandr Markovich (1999), Magnetic Information Storage Technology, Academic Press, ISBN 978-0-12-734570-3
- Ward, Patricia; Dafoulas, George S. (2006), Database Management Systems, Cengage Learning EMEA, ISBN 978-1-84480-452-8
- Weik, Martin (2000), Computer Science and Communications Dictionary, vol. 2, Springer, ISBN 978-0-7923-8425-0
- Wright, Michael T. (2012), "The Front Dial of the Antikythera Mechanism", in Koetsier, Teun; Ceccarelli, Marco (eds.), Explorations in the History of Machines and Mechanisms: Proceedings of HMM2012, Springer, pp. 279–292, ISBN 978-94-007-4131-7
Илүүг унших
[засварлах | кодоор засварлах]- Allen, T., and M. S. Morton, eds. 1994. Information Technology and the Corporation of the 1990s. New York: Oxford University Press.
- Gitta, Cosmas and South, David (2011). Southern Innovator Magazine Issue 1: Mobile Phones and Information Technology: United Nations Office for South-South Cooperation. ISSN 2222-9280
- Gleick, James (2011).The Information: A History, a Theory, a Flood. New York: Pantheon Books.
- Price, Wilson T. (1981), Introduction to Computer Data Processing, Holt-Saunders International Editions, ISBN 4-8337-0012-3
- Shelly, Gary, Cashman, Thomas, Vermaat, Misty, and Walker, Tim. (1999). Discovering Computers 2000: Concepts for a Connected World. Cambridge, Massachusetts: Course Technology.
- Webster, Frank, and Robins, Kevin. (1986). Information Technology – A Luddite Analysis. Norwood, NJ: Ablex.