Програм хангамж

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт

Компьютерийн програм хангамж буюу энгийнээр Програм хангамж гэдэг нь компьютерт зааварчилгаа өгөх хөтөлбөр, холбогдох өгөгдлийн цогц юм.

Ерөнхий ойлголт[засварлах | edit source]

Компьютерийн шинжлэх ухаан мөн програм хангамжийн инженерчлэлд бүхий л компьютерийн систем, программ, өгөгдөлүүд програм хангамжийн тусламжтайгаар боловсруулагдаж байдаг. Програм хангамж гэсэн ойлголтыг анх 1960-аад онд компьютерийн тогтмол хэсэг болох Компьютерын техник хангамжаас ялгахын тулд хэрэглэсэн. Компьютерийн програм хангамж нь дотроо компьютерийн програмууд, архивууд болон тэдгээрийг дэмждэг бичиг баримтуудыг өөртөө багтаадаг. Програм хангамж гэх энэхүү үг нь заримдаа өгөгдлийн програм хангамж гэсэн илүү нарийн утга санааг илэрхийлдэг. Програм хангамж нь компьютерийн санах ой буюу RAM-д хадгалагддаг. Үндсэндээ програм хангамж нь компьютерын техник хангамждаа хэзээ, ямар даалгавар гүйцэтгэхийг нь хэлж өгдөг.

Програм хангамж нь компьютерийн хэл дээр бичигддэг ба ихэнхдээ дээд түвшиний програмын хэл дээр бичигдэг. Ингэснээр компьютерийн хэл дээр бичсэнээс илүү хялбар бас бүтээмжтэй болдог байна. Өндөр түвшиний програмын хэлийг эмхэтгэл,тайлбар эсвэл энэ хоёрыг хослуулж хэрэглэн орчуулж болдог. Хэрвээ компьютерийн хэл нь хүний хэлний үсгүүдийг ашиглаж байгаа тохиолдол доод түвшиний иж бүрдэл хэл дээр бичигдэж болдог. Иж бүрдэл хэл нь эвлүүлэгч ашиглан компьютерийн хэл рүү хөрвүүлэгддэг.

Програм хангамжийн давуу тал нь өөрчлөгдөх чадвартай байх ба хөгжүүлэгчид бизнес, корпорациуд болон ер нь дэлхий дээрх хүн болгонд тус болох төрөл бүрийн програмууд бичиж байна. Одоо үед програмууд янз бүрийн үйлдлийг секундыг хэд хуваасантай тэнцүү хугацаанд гүйцэтгэдэг.

Түүх[засварлах | edit source]

Судлаачид програм хангамжийг хамгийн анх 19 дүгээр зууны үед задлан шинжлэх механизмд зориулж Ada Lovelace дурьдсан гэж үздэг. Гэхдээ энэхүү бүтээл нь хэзээ ч олон нийтийн өмнө дэлгэгдэж байгаагүй. Програм хангамж гэдэг нэр томъёог хамгийн анх 1935 онд Английн математикч Алан Матисон Тюринг өөрийнхөө "Шийдвэрлэх асуудалыг тооцоолж болох тооны хэрэглээ" хэмээх эссэндээ бичиж байжээ. Тэрээр "Тьюринг" гэдэг нэртэй машин зохион бүтээсэн бөгөөд энэхүү машин нь ямар нэгэн бүрэн дуусаагүй үйл ажиллагааны шат дараалалыг нэг байдлаас нөгөө байдалруу шилжүүлэх, дуусгах чадвартай машин байсан. Энэ машин нь одоогийн компьютер юм.  

Энэхүү шинжлэх ухааны баримт нь хоёр ихэр академийн салбар болох компьютерийн шинжлэх ухаан болон програм хангамжийн инженерчлэл хэмээх програм хангамжийг судалдаг салбаруудыг үүсгэсэн байна. Компьютерийн шинжлэх ухаан нь илүү онолын тал руу нь судалдаг бол програм хангамжийн инженерчлэл нь харин илүү практик тал руу нь судалдаг байна.


Төрөл[засварлах | edit source]

Ердийн компьютер системийн хувьд програм хангамжийг гурван үндсэн хэсэгт хуваадаг.

Системийн програм хангамж[засварлах | edit source]

Системийн програм хангамжийн гол зорилго нь компьютерийн систем болон сүлжээний үйлдлийдийг дэмжиж, удирдах юм. Мөн техник хангамж, компьютерийн системийг ажиллуулах зориулалттай. Үүнд:

  • төхөөрөмжийн драйвер
  • үйлдийн систем
  • сервер
  • ютилит програм
  • график орчны систем

Системийн програмууд дотроос хамгийн өргөн дэлгэрсэн чухал програм нь үйлдлийн систем(operating system) гэж нэрлэгддэг програмууд юм. Энэ програм нь компьютерийн аппаратын нөөцийг хуваарилан гараас өгсөн командыг уншиж хэрэглээний програмыг ажилд оруулж үр дүнг монитор дээр гарган шуурхай ба гадны санах ойг хуваарилаж байдаг.

Хэрэглээний програм хангамж[засварлах | edit source]

Хэрэглээний програм хангамж эцсийн хэрэглэгчдийн мэдээлэл боловсруулах ажлуудыг гүйцэтгэдэг. Ихэвчлэн тооцооллын ажлыг гүйцэтгэх зураг зурах,текстэн мэдээлэл боловсруулах, математик статистикийн бодлого бодох, файлтай ажиллах гэх зэрэг ажлуудыг хийдэг. Үүнд:

  • мэдээлэл боловсруулах програм хангамж (текст боловсруулалт, хүснэгтэн мэдээлэл боловсруулалт, и-мэйл гэх мэт)
  • мэдээлэлд хандах програм хангамж (вэб хөтөч, медиа тоглуулагч гэх мэт)
  • энтертайнментийн програм хангамж (видео тоглоом гэх мэт)
  • боловсролын програм хангамж
  • бизнес, байгууллагын програм хангамж (тухайн бизнес, байгууллагад зориулагдаж бүтээсэн програмууд гэх мэт)
  • симуляцийн програм хангамж
  • медиа хөгжүүлэлт (компьютер график, дуу хөгжим засварлах гэх мэт)
  • инженерчлэлийн програм хангамж (CAD гэх мэт)


Програмчлах програм хангамж[засварлах | edit source]

Энэ нь програмчлалд зориулагдсан мөн програмчлахад тус болох зориулалттай. Үүнд:

  • компилятор, компайлер (хөрвүүлэгч)
  • дебаггер (засварлагч, тохируулагч)
  • интерпретер (тайлбарлагч, хэлмэрчлэгч)
  • линкер (холбогч)
  • текст засварлагч


Системийн програм хангамж нь компьютер системийг удирдахад зориулагдсан програмуудын нэгдэл юм. Жишээ нь: Процессор, санах ой, оролт гаралтын төхөөрөмж, сүлжээний тоног төхөөрөмж гэх мэт. Системийн програм хангамжид үйлдлийн систем, үйлчилгээний програм хангамж зэрэг нь чухал байр суурь эзэлдэг.

Багтаамж нь электрон төхөөрөмжүүд дээр суурьлагдсан програм юм. Орчин үеийн компьютерын төхөөрөмжүүд нь өөрийн гэсэн багтаамжтай байдаг.

Үйлчилгээний програм хангамж нь компьютерын туслах програм бөгөөд өгөгдсөн тусгай үүрэг даалгаварыг гүйцэтгэхэд зориулагдсан програм юм. Энэхүү програм нь зарим нэг параметрын өөрчлөлтийн үйл явцыг хялбар болгодог.

Хэрэглээний програм гэдэг нь хэрэглэгчийн өгсөн даалгаварыг гүйцэтгэх зориулалттай програм юм.

Мэдээлэл боловсруулах програм нь мэдээллийг төлөвлөж, боловсруулахад зориулагдсан програм хангамж юм. Мэдээлэл боловсруулах програмыг хэрэглээний програм хангамжийн биеэ даасан нэг хэсэг гэж үзэж болно.

Гадаад холбоос[засварлах | edit source]