Архив
Архив (латин. archivum, грек. άρχεϊον - "байх газар") - 1) архивын баримт бичгийг бүрдүүлэх, бүртгэх, хадгалах бөгөөд эргэн ашиглах үйл ажиллагаа эрхэлдэг байгууллага буюу байгууллагын бүтцийн нэгж; 2) албан байгууллага, хүний үйл ажиллагаатай холбоотой бичгийн дурсгалын цуглуулга (гар бичмэл, захидал гэх мэт).
Орчин үед архивууд дараах байдлаар ялгагддаг:
- Холбооны, улсын, парламентын, засгийн газрын архив, одоогийн, төрийн байгууллага бүрд байгуулагдаж, тэдгээрийн баримт бичгийг төрийн түүхийн архивт тус тусад нь авч үзэх шаардлагагүй болсон;
- Хотын болон мужийн түүх болоод байгаа баримт бичгээ бүрдүүлдэг хотын болон хотын архивууд;
- Олон нийтийн болон хувийн архивууд, тэдгээрийн түүхэн баримт бичгийг улсын хэмжээний болон тусдаа түүхэн архив болгон тусгаарладаг;
Монгол Улсын Архивын тухай
[засварлах | кодоор засварлах]1206 он - Гүр иргэний хувь хувилсныг, зарга заргалсныг хөх дэвтэрт бичиг бичиж, дэвтэрлэж, ургийн ураг хүртэл Шихихутугийн надад эетэж ёсолж, хөх бичиг цагаан цаасанд дэвтэрлэснийг бүү егүүтгэтүгэй. Егүүтгэх хүмүүн алдалтан болтугай. (МНТ сонгомол эх&203).
Энэхүү алба Юань гүрний үед улам өргөжиж, гүйцэтгэн захирах дээд байгууллага нь Дотоод бичгийн яам байжээ. Уг яамтай эн зэрэгцэн үйл ажиллагаа явуулдаг Нууц бичгийн яам, Түшмэлийн хэргийн яам ажиллаж байжээ. Дээрх яамд бичиг хэрэг болон улс орны бүхий л үйл хэргийг эрхэлдэг байжээ. Монголчууд тэртээ XIII зуунаас бичиг хэргийг ихэд эрхэмлэдэг байсан төдийгүй, төрийн дээд байгууллагууддаа “бичиг” хэмээх үгийг оролцуулан өгдөг уламжлалтай байжээ.
1911 он - Үндэсний эрх чөлөөний хувьсгал ялж, төрийн уламжлалт албан хэрэг хөтлөлт сэргэсэн.
1921 он – Судар бичгийн хүрээлэн байгуулагдан Монголын түүхэнд холбогдох хуучны данс хараа, сурвалж бичиг, ном судрыг цуглуулж, төвлөрүүлэн хадгалснаар архивын нэгдсэн сан хөмрөг үүсэж бий болох нөхцөл бүрдсэн.
1923 он – Ардын Засгийн газрын 1923 оны 40-р тогтоолоор “Албан газруудын бичиг хэргийн дүрэм хэмжээ” хэмээх архив, албан хэрэг хөтлөлтийн анхны дүрэм батлагдсан.
1924 он – “Монгол хэлээр ба бусад олон хэлээр бүхий монгол үндэсний олон аймаг ба Монгол Улсын төрийн түүхэнд хамаатай эх бичиг, судрын зүйлийг цуглуулмуй”, “бусад зүйлийн эх түүхэнд холбогдох хуучин дурсгалын гэрч тэмдэг юмсыг олон цуглуулах ба сахин хамгаалмуй” хэмээх Монголын түүхэнд холбогдох бичиг үсгийн дурсгалуудыг цуглуулах, сахин хамгаалах Судар бичгийн хүрээлэнгийн эрхлэх үйлдвэрийн товчооны дүрэм батлагдсан.
1925 он – Хилийн чинад дахь хуучин архивын баримтыг сурвалжлан олж авах талаар гаргасан төр засгийн анхны шийдвэр гарсан.
1927 он – Судар бичгийн хүрээлэнгийн 10 дугаар хурлын тогтоолоор архивын баримтыг хариуцан ажиллах орон тоог баталснаар Монгол Улсын орчин цагийн архивын албаны үндэс суурь тавигдсан.
1931 он – Шинжлэх ухааны хүрээлэнгийн бүгд хурлаар Хуучин данс хараа эмхлэх газар болгож, нэг эрхлэгч, хоёр эмхлэгчийн орон тоотой болгосон.
1932 он – БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн 29 дүгээр тогтоолоор “Чин улсын үеэс ардын засаг хүртэлх Түшээт хан, Сэцэн хан, Богд хаант Монгол Улсын үеийн 5 яам, Улиастайн жанжны зэрэг газрын данс харааг бүртгэн хадгалах, цэрэг, дотоодыг хамгаалах газар тэдгээрийн харьяа байгууллага, төв орон нутгийн албан газруудаас 3-аас дээш болсон данс харааг үрэгдүүлэхгүй хадгалах ялгаж салгаж авах тухай” шийдвэр гарсан.
1937 он – Шинжлэх ухааны хүрээлэнгийн харьяа Архивын газар хэмээн нэрлэж, тусгай тэмдэгтэй болсон.
1940 он – МАХН-ын ТХ-ны Бүгд хурлаар Намын архивыг байгуулах ба хадгалах хийгээд ашиглах журам, дүрмийг боловсруулан гаргах тухай тогтоол батлагдсан.
1942 он – Шинжлэх ухааны хүрээлэнгийн харьяа Архивын тасаг Мэгжид жанрайсэгийн дуганд байрласан.
1943 он – БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн 56 дугаар тогтоолоор "Бүх албан ба худалдаа, үйлдвэрийн газруудын дотоод албан бичиг хэргийг эмх журамтай хөтөлбөрлөн явуулах тухай шинэчилсэн заавар" батлагдсан.
1945 он – БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн 34 дүгээр тогтоолоор “Тамга ба бичгийн нүүр хийлгэх журам” батлагдсан.
– Шинжлэх ухааны хүрээлэнгийн даргын 81 дүгээр тоот тушаалаар “Улсын архиваас аливаа баримт бичгүүдийг авч хэрэглэх ашиглалтын журам" батлагдсан.
1948 он – БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн 110 дугаар тогтоолоор Шинжлэх ухааны хүрээлэнгийн харьяа Улсын төв архивын хэргийг эрхлэх газар байгуулагдсан.
1956 он – БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн 173 дугаар тогтоолоор Шинжлэх ухааны хүрээлэнгийн харьяа Улсын архивыг Цагдан сэргийлэх газрын гэрээт харуулаар хамгаалуулах болсон.
– БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн 670 дугаар тогтоолоор Бичиг хэрэг хөтлөх нэгдсэн журам тогтоосон.
1957 oн – БНМАУ-ын Сайд нарын зөвлөл ба МАХН-ын Төв Хорооны хамтарсан 92/66 дугаар тогтоолоор Шинжлэх ухааны хүрээлэнгийн харьяанд Архивын хэргийг эрхлэх төв газрыг байгуулж, тус газрын харьяанд цэргийн архив, хууль цаазны архив, Улаанбаатар хотын архив, аймгуудын архивыг байгуулж, архивын албаны үндсэн тогтолцоог бүрдүүлсэн.
1958 он – БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн 176 дугаар тогтоолоор Улсын түүхийн төв архивыг байгуулж, Улсын архивын хэргийг эрхлэх төв газрын дүрэм, улсын архивын фондын дүрэм батлагдсан.
1959 он – Архивын зориулалтын анхны байр болох Улсын түүхийн төв архивын байр баригдаж ашиглалтад орсон.
1960 он – БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн 40 дүгээр тогтоолоор Шинжлэх ухааны хүрээлэнгийн Архивын хэргийг эрхлэх төв газар, улсын төв архивыг Нийгмийг аюулаас хамгаалах яамны харьяанд шилжүүлсэн.
– БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн 216 дугаар тогтоолоор Нийгмийг аюулаас хамгаалах яамны дэргэд Улсын архивын хэрэг эрхлэх газар болгон өөрчлөн зохион байгуулсан.
– БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн 216 дугаар тогтоолоор Урлагийн хэрэг эрхлэх хорооны харьяа Кино, зургийн архивыг анх байгуулсан.
– БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн 554 дугаар тогтоолоор БНМАУ-ын яам, тусгай газар, аймаг /хот/, сум /хороо/-дын ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргаадын бичиг хэрэг хөтлөх заавар батлагдсан.
1968 он – БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн 451 дүгээр тогтоолоор Улсын түүхийн төв архивын дэргэд албан газар, байгууллагын архивын баримт материалыг гэрээгээр эмхлэн цэгцэлж байх үүрэг бүхий аж ахуйн тоооцооны групп байгуулагдсан.
1970 он – БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн 42 дугаар тогтоолоор Улс, олон нийт, хоршооллын байгууллагын бичиг хэргийн хөтлөлт, архивын ажилд улсын үзлэг явуулж байхаар анхны шийдвэр батлагдсан.
1984 он – БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн 71 дүгээр тогтоолоор “Барилга-техникийн баримтын төв архив” байгуулагдсан.
1990 он – Сайд нарын зөвлөлийн дэргэдэх Улсын архивын хэрэг эрхлэх газар болгон өөрчлөн зохион байгуулагдсан.
1991 он – Олон улсын Архивын зөвлөлийн гишүүнээр элссэн.
1992 он – Монгол Улс, Оросын Холбооны Улсын Засгийн газар хооронд архивын салбарт хамтран ажиллах хэлэлцээр байгуулагдсан.
1993 он – ОУАЗ-ийн Зүүн Азийн бүсийн салбар зөвлөлийн удирдах зөвлөлийн гишүүнээр элссэн.
1994 он – Монгол Улсын Ерөнхийлөгч “Архивын салбарт шинэчлэл хийх үндсэн чиглэл”-ийг баталсан.
– Олон улсын архивын зөвлөлийн Зүүн Азийн бүсийн салбар зөвлөлийн хурал Улаанбаатар хотод анх удаа зохион байгуулагдсан.
1996 он – Монгол Улсын Засгийн газрын 297 дугаар тогтоолоор Хууль зүйн сайдын эрхлэх асуудлын хүрээнд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Үндэсний архивын газар болгон өөрчлөн зохион байгуулагдсан.
1998 он – Монгол Улсын Архивын тухай хууль батлагдсан.
2001 он – Олон улсын Кино архивын холбоонд гишүүнээр элссэн.
2006 он – Монгол Улсын Засгийн газраас “Төрийн архив, албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагаанд мэдээллийн технологи нэвтрүүлэх үндэсний хөтөлбөр” батлагдсан.
– Олон улсын архивын зөвлөлийн Зүүн Азийн бүсийн салбар зөвлөлийн хурал Улаанбаатар хотод 2 дахь удаагаа зохион байгуулагдсан.
2008 он – Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор Үндэсний архивын газрын нэрийг Архивын ерөнхий газар болгож өөрчилсөн.
2012 он – Олон улсын архивын зөвлөлийн Зүүн Азийн бүсийн салбар зөвлөлийн хурал Улаанбаатар хотод 3 дахь удаагаа зохион байгуулагдсан.
2016 он – Архивын ерөнхий газрын шинэ цогцолбор байр ашиглалтад орсон.
– Архивын салбарыг хөгжүүлэх хөгжлийн стратеги /2016-2025/ батлагдсан.
Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Архивын Ерөнхий газраас "Монголын архив" шинжлэх ухаан, арга зүйн сэтгүүл гаргадаг.