Шихихутуг

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт

Шихихутуг (?-1260) бол Татар аймгийн хүн юм. Шихихутуг нь Чингис хааны есөн өрлөгийн нэг байв. Тэрээр Их Монгол Улсын төрийн их заргач байсан бөгөөд Чингис хаан, Өгэдэй хаан, Гүюг хаан, Мөнх хааны үед төрийн алба хааж байжээ. Шихихутуг Хубилай, Аригбөхийн дайны үед нас баржээ. Тэр үед Шихихутуг 70 орчим настай байв. Түүний талаар "Монголын нууц товчоо", "Судрын чуулган" зэрэг түүхийн зохиолуудад тэмдэглэсэн байдаг.

Угсаа гарал[засварлах | edit source]

Түүнийг анх хэрхэн олж өсгөсөн талаар сурвалж бичиг бүрт харилцан адилгүй тэмдэглэжээ.

  • МНТ-ны 135 дахь зүйлд "...Tatar-un qoryalaysan Naratu šitüen-e bauysan nuntuy-tur talaqui-dur nigen üčüken kőüken-i gēgsen-i bidan-u čeriüd nuntuy-ača oljuuy. Altan eemeg dörebčitü daji toryan buluya-ar dotorlaysan heligebčitü üčüüken kőüken-i ačiraju Činggis qayan Högelün eke-de sauq-a ke[m]en őgbe. Hőgelün eke ügülerün: Sayin kü[m]ün-ü kő[b]ün aju[y]u je. Hujaur sayitu kü[m]ün-ü uruy aju[y]u je. Tabun kő[b]üd-iyen deü jiryuduyar kő[b]ün bolyan Šikiken quduqu ke[m]en nereyidčü eke asaraba..."[1] (Татарын хороолсон Нарт шүтээнээ буусан нутагт талахуйд нэгэн өчүүхэн хүүхэнийг гээсэнийг бидэний цэргшд нутагаас олжээ. Алтан ээмэг дөрэвчит даж торгон булгаар доторлосон элгэвчит өчүүхэн хүүхэнийг авчирж Чингис хаан Өгэлүн эхэд асар хэмээн өгөв. Өгэлүн эх өгүүлрүүн: Сайн хүмүүний хөвгүүн ажгуу зэ. Язгуур сайт хүмүүний уруг ажгуу зэ. Таван хөвүүдийнхээ дүү 6-р хөвүүн болгон Шихихэн хутуху хэмээн нэрийдсү. Эх асрав)
  • Ц.Сүрэнхорлоо гуайн 2002 онд Орос хэлнээс орчуулсан Судрын чуулганд "Татаар угсаатныг хоосруулж байх тэр үед Чингис хаан бас л хүүхэдгүй байсан, түүний авааль гэргий Бөртэ үжин хүүхэдтэй болохыг хүсдэг байжээ. Чингис хаан замын хажгууд унасан хүүхдийг гэнэт өргөн авч Бөртэ үжинд өгч явуулан: "Чи хүүхэдтэй болохыг байнга хүсч байдаг болохоор өөрийн хүүхдийн оронд энэ хүүхдийг хүмүүжүүлж хайрла" гэжээ. Гэргий нь түүнийг төрсөн хүү шигээ гэр бүлдээ бүрэн хүндэтгэн, нэр төртэй хүмүүжүүлсэн билээ. Түүнийг өсөхөөр нь Шихихутуг гэсэн мөн Хутуг ноён гэж нэрлэдэг. Тэр Чингис хааныг эцэг, Бөртэ үжинийг тэргүүн эх гэж нэрлэдэг байв. Бөртэ үжин нас барахад тэр түүний авсыг гараараа дэлдэн "Ээ, сайн эх минь!" гэж хэлэн, цурхиран уйлж байсан гэж ярилцдаг."[2]

Түүний бага нас нь Аураг ордонд өнгөрсөн. 1203 оны хавар Хэрэйд-Монголын хооронд болсон Мау өндөрийн тулааны дараа шархадсан Өгэдэйг моринд сундаллаж Чингис хааны хүрээнд авч ирсэн үеэс төрийн үйлд бага зэргээр оролцож эхэлсэн бололтой.

Намтар[засварлах | edit source]

Тэрээр Монголын нууц товчоонд дурдсанаар 95 мянгатын ноёдыг зарлахад тэрээр Борохулын дараа 16 -рт орсон. Тухайн үедээ Уйгур бичигт боловсорсон байсан шалтгаанаар Их Засаг хуулийг хэрэгжүүлэн, бичилцэхэд оролцсон нь алдар гавъяа олоход хүргэж, нас эцэс болтлоо төрийн заргач хийж байсан. Чингис хааныг дагаж Алтан улсын эсрэг аян дайн, Сартуулын эсрэг аян дайн зэрэгт нэгэн салаа цэргийг удирдаж байсан. Түүний нэгэн том ялагдал нь 1221 оны Жалал аддины удирдсан их цэрэгт 30,000 монгол цэргийн ихэнхийг алуулсан явдал юм. Тэр явдлаас хойш ямар нэгэн байдлаар их цэрэг удирдсангүй. Түүний их хуралдай болон бусад бага хуралд оролцох үеийн суудал нь Өгэдэй хааны хөвүүдээс дээгүүр, байр эзэлж байсан ямар чухал нөлөөтэй байсныг харуулах юм. Түүнийг 1260 онд нас барахад үр хүүхэдгүй тул Шанд хот дахь өргөөг нь Хубилай хаан өөрийн түшмэдээ суулгах засаг захиргааны ордон болгосон байдаг.

Эшлэл[засварлах | edit source]

  1. Дашцэдэн Т. Монголын нууц товчооны галиг УБ., 2009. Хоёрдугаар хэвлэл. Эх бичгийн латин галиг. т.74.
  2. Рашид Ад Дин. Судрын чуулган. Орос хэлнээс хөрвүүлж, тайлбар зүүлт хийсэн Ц.Сүрэнхорлоо. УБ., 2002. Нэгдүгээр боть. т.73-74.