Jump to content

Найрал хөгжим

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Эйндховен дахь үлээвэр найрал хөгжим
Халиско филармонийн найрал хөгжим

Найрал хөгжим (эртний грекээр ὀρχήστρα оркестра ‚бүжгийн талбай‘, энэ нь грекийн театрын тайзны өмнөх хагас дугуй талбайг нэрлэдэг ба түүн дээр нь хор бүжиглэдэг байж) нь том бүрэлдэхүүн бүхий хөгжмийн зэмсгийн ансамблийг нэрлэх ба тус ансамбльд тухайн нэг төрлийн хөгжмийн зэмсэг нь олон тоотой байдаг. Сонгодог хөгжмийн салбарт найрал хөгжмийг дотор нь том бүрэлдэхүүнтэйг нь симфони найрал хөгжим, жижгийг нь тайзны найрал хөгжим гэж ялгадаг. Үүний зэрэгцээ зөвхөн тодорхой нэгэн хөгжмийн зэмсгийн төрөл зүйлээс бүрдсэн найрал хөгжим байх ба үүний жишээнд үлээвэр найрал хөгжим, утсан найрал хөгжим болон тодорхой нэгэн ансамблийн төрлүүд (жишээ нь индонезийн гамелан) орно. Жаз найрал хөгжим ба түүнтэй төстэй бүрэлдэхүүн бүхий бүжгийн ба хөнгөн хөгжмийн найрлыг ихэвчлэн Биг Бэнд хэмээн нэрлэдэг.

Симфони найрал хөгжим

[засварлах | кодоор засварлах]
Симфони найрал хөгжим концертын өмнө хөгжмийн зэмсгүүдийнхээ хөгийг а нотонд тааруулж байгаа нь

Симфони найрал хөгжим (синфони найрал хөгжим гэж бас өөрөөр бичдэг) нь 18-р зууны дундуур бий болжээ. 18-р зууны хоёрдугаар хагасаас эхлэн өнөөг хүртэл найрал хөгжмийн бүтээлийг тоглох үндсэн найрал хөгжим юм.

Wiktionary
Wiktionary
Wiktionary: Найрал хөгжим – Энэ үгийг тайлбар толиос харна уу
 Commons: Найрал хөгжим – Викимедиа зураг, бичлэг, дууны сан