Нью-Йоркийн метро
Appearance
Нью-Йоркийн метро (англи. New York City Subway) — АНУ-ын Нью-Йорк хотын нийтийн тээвэр. Дэлхийд хамгийн олон өртөөтэй бөгөөд жилд хүн тээвэрлэлтээр 7 дугаарт ордог нийтийн тээврийн метроны систем.
Анх Нью-Йорк хотод 1863 оны 10-р сарын 9-нд газар дээрх метроны ил шугам нээгдсэн байна.
Метронд ашиглаж буй замын нийт урт нь 1370 км (үүнээс 1070 км нь зорчигч тээврийн зориулалттай). Өртөөнүүдийн албан ёсны тоо нь 472 (эсвэл солих цэг бүрийг нэг станц гэж тооцвол 424) байна.