Олон улсын харилцаа
Олон улсын харилцаа (ОУХ) — дэлхий олон улсын хоорондох хоёр болон олон талт харилцааг судалдаг шинжлэх ухаан юм.
Улс орон, олон улсын байгууллага гээд олон тал оролцоно.
ОУХ арга зүй, улс төр, эдийн засгийн харилцаа, түүх, олон улсын эрх зүй, хүн ам зүй, гүн ухаан, газар зүй, нийгэм судлал, эртний судлал, гэмт хэрэг зүй, сэтгэл зүй, хүйс судлал, соёл судлал, гадаад харилцаа гэх мэт олон судлагдахуунтай.
Олон улсын харилцаа нь даяарчлал, дипломат харилцаа, улсын бүрэн эрхт байдал, олон улсын аюулгүй байдал, байгаль орчны тэнцвэрт байдал, цөмийн үр ашигт хэрэглээ, үндсэрхэг ёс, эдийн засгийн хөгжил, олон улсын санхүү, алан хядлага, гэмт хэргийн бүлэг, хүний аюулгүй амьдрах эрх, гадаад улсын оролцоо, хүний эрх зэрэг гол сэдвээр хэлэлцэж байна.