Персеполь
Персеполь* | |
---|---|
ЮНЕСКО-гийн Дэлхийн өв | |
Персеполийн туурь | |
Улс | Иран |
Төрөл | Соёлын |
Шалгуур | i, iii, vi |
Дугаар | 114 |
Бүс** | Ази, Австрали ба Далайн орнууд дахь дэлхийн өвүүд |
Бүртгэсэн түүх | |
Бүртгэсэн | 1979 (3-р чуулган) |
* Нэр нь Дэлхийн өвийн жагсаалтад бүртгэгдсэний дагуу. ** Бүс нь ЮНЕСКО-гийн тогтоосны дагуу. |
Персеполь буюу Персеполис (Перс хэл:تخت جمشید/پارسه) нь Эртний Персийн эзэнт гүрэн Ахейменидийн улсын ёслолын нийслэл хот бөгөөд өнөөгийн Иран улсын Фарс мужийн Шираз хотоос зүүх хойш 70 км зайд байрладаг. Орчин үеийн Перс хэлээр уг газрыг Тахт-и Жамшид (Жамшидын хаан суудал) буюу Парсех гэдэг.
МЭӨ 515 оны орчмоос Персеполийн түүх эхэлдэг. Паарса буюу “Персүүдийн хот” хэмээн нэрлэгддэг эртний Персүүдийн хотыг Грек хэлнээ Πέρσης πόλις (Perses polis: “Персийн хот”) хэмээн тэмдэглэдэг байжээ. БиБиСи телевизийн 10 ангит алдарт цуврал баримтат кино болох Дан Круйкшанкийн “Дэлхийг тойрсон 80 эрдэнэс”-т Персеполь багтдаг.
1930-аад онд Францийн археологич Андре Годард Персеполийн малталтын ажлыг эхлүүлжээ. Тэрээр Их Кирийн булш байгаа хэмээн таамаглаглаж байсан ч Их Дари хааны байгуулсан хотыг илрүүлсэн юм. Дари хаан өндөрлөг дэвсэг дээр Апандана ордон болон эзэнт гүрний эрдэнэсийн сангийн ордонг байгуулахыг зарлигдаж, эхлүүлсэн бөгөөд түүний хүү бөгөөд залгамжлагч Их Ксеркс хааны засаглалын үед дуусчээ. Дараа дараагийн барилга байгууламжуудыг үргэлжлүүлэн барих болсон бөгөөд Ахейменидийн улс мөхөх хүртэл үргэлжилсэн байна. Эзэнт гүрний бэлэгдэл болох Персеполийн барилга байгууламжууд нь сүр жавхлант орчинтой бөгөөд онцгой баяр ёслолууд, тэр дундаа Новрузын үеэр жинхэнэ нүд гялбам болдог байв. Ахейменидийн улсын үед Персеполь хэзээ ч эзэнт гүрний төв байгаагүй аж.
Персеполийн байгууламжууд аварга Ливаны хуш, Энэтхэгийн тийк модон багануудтай байдгаараа бусдаас онцгойрдог бөгөөд уран барилгын өөрийн гэсэн хэв маягийг бий болгосон байдаг. Персеполь нь Пулвар хэмээх бэсрэг голын эрэг дээрх 125000 ам дөрвөлжин метр талбай бүхий дэнж дээр байгуулагдсан байдаг ба гурван давхар тэгш хэмт хэрмээр хүрээлэгдсэн цэргийн хуаран, эрдэнэсийн сан, хүлээн авалтын танхим, болон эзэн хааны орднууд гэсэн үндсэн 4 дүүрэгтэй. Македоны Александр Персийг байлдан дагуулж, өөрийн армийн хамтаар МЭӨ 330 онд Персепольд нэвтрэн оржээ. Александр өөрийн цэргүүдээ эрдэнэсийн санг талан дээрэмдэхийг зөвшөөрч, Ксерксийн ордонг түймэрдэхэд хотын бусад хэсэг галд автан сүйрчээ. МЭӨ 316 онд Их Македоны эзэнт гүрний Перс мужийн нийслэлээр Персеполь хотыг сонгож, сэргээн засварласан ч эртний сүр хүчээ эгнэгт алдсан гэдэг.
Панорам
[засварлах | кодоор засварлах]Цахим холбоос
[засварлах | кодоор засварлах]Wiktionary: Персеполь – Энэ үгийг тайлбар толиос харна уу |
- Persepolis Fortification Archive Project (This site provides information on the Persepolis Fortification Archive project based at the Oriental Institute of the University of Chicago)
- Virtual Reconstruction of Persepolis: 3dparse
- Virtual Reconstruction of, amongst others, Persepolis: persepolis3D
- Persepolis Before Incursion (Virtual tour project)
- Persepolis Satellite view @ Google Maps
- Persepolis Photographs and Introduction to the Persian Expedition, Oriental Institute of the University of Chicago.
- Persepolis Photos and videos
- PERSEPOLIS RECREATED Documentary Movie - -*** Reconstruction of Persepolis
- Photos and a map of Persepolis
- Picture archive of Persepolis
- 3D reconstructed pictures and movies of Persepolis
- Secret of staircase of G-Palace in Persepolis revealed, Cultural Heritage News Agency, February 13, 2006.
- Seals on the Persepolis Fortification Tablets - by Mark B. Garrison and Margaret C. Root, at the Oriental Institute webpage
- Farzin Rezaeian, and Hossein Hazarati, Persepolis Recreated, a video documentary made in 2004:
Part I (8 min 38 sec), Part II (9 min 52 sec), Part III (8 min 52 sec), Part IV (10 min 29 sec), Part V (3 min 22 sec). - Useful text and pictures of Persepolis (Persian)
- http://www.rugreview.com/13-3pers.htm Persepolis
Нэмэлт мэдээлэл
[засварлах | кодоор засварлах]- Curtis, J. and Tallis, N. (eds). (2005). Forgotten Empire: The World of Ancient Persia. University of California Press. ISBN 0-520-24731-0.
- Wilber, Donald Newton. (1989). Persepolis: The Archaeology of Parsa, Seat of the Persian Kings. Darwin Press. Revised edition ISBN 0-87850-062-6.