Пунцагийн Бадарч

Пунцагийн Бадарч
Төрсөн: 1939 оны 8 сарын 7 (1939-08-07)
Төв аймгийн Баянжаргалан сум
Ажил үйл 3охиолч
Улс орон Монгол улс
Боловсрол Дээд
Төрөл яруу найраг
Шагнал Монгол Улсын Төрийн шагналт, Ардын Уран Зохиолч, Соёлын Гавьяат Зүтгэлтэн

Пунцагийн Бадарч - (Төв аймгийн Баянжаргалан суманд 1939 оны 8-р сарын 7-нд төрсөн)- Монгол Улсын Ардын Уран Зохиолч, Соёлын Гавьяат Зүтгэлтэн, яруу найрагч.

Намтар[засварлах | кодоор засварлах]

Төв аймгийн Баянжаргалан суманд 1939 онд төрж, Нялга сумын бага сургууль, Эрдэнэ сумын долоон жилийн дунд сургууль, Холбооны техникум, 1994-1998 онд Утга Зохиолын Дээд Сургуулийг Утга зохиолын ажилтан-сэтгүүлч мэргэжлээр бакалаврын зэрэгтэй төгссөн.

Ажил хөдөлмөрийн гараагаа 1963 оноос эхэлж Геологи шинжилгээний газар, Реклам чимэглэлийн үйлдвэр, Утга зохиол-урлаг сонин, Монголын зохиолчдын эвлэл, Эрдэнэсант сумын клуб, 1970 онд Өмнөговийн Овоотын хилийн отрядад цэргийн алба хааж тэндээ зураач, сурвалжлагч, клубын эрхлэгч мэргэжлийн зохиолч зэрэг ажлыг 1978 он хүртэл хийж ирсэн бөгөөд 1978 оноос Цэргийн ансамбльд утга зохиолын эрхлэгч, улмаар МЗЭ-ийн орлогч даргаар ажиллаж байгаад чөлөөт уран бүтээлч болжээ.

1960 оноос уран бүтээлээ эхэлж 1967 онд "Морьд", "Есөн эрдэнийн орон", "Алтан тоос", "Зургаан мөнгөн мичид", "Ширхэг цагаан сувд", "Хэрлэн" зэрэг яруу найргийн ном хэвлүүлжээ.

1981 онд "Эх орны хилээс эх орондоо хэлэх үг" "Байтагийн чулуу" "Хилийн тэнгэр цэлмэг байгаасай" "Цэрэг эх орны дуулал" дууны шүлгээрээ Монголын Зохиолчдын Эвлэлийн шагнал, 1988 онд "Есөн эрдэнийн орон" найраглалаараа Д.Нацагдоржийн шагнал ,1999 онд СГЗ, 2005 онд Ардын Уран Зохиолч цол хvртжээ.

2019 онд “Есөн эрдэнийн орон ” найраглалаараа ”Төрийн соёрхол” хүртэж, Төрийн дээд шагнал “Алтан гадас” одон, медалиудаар шагнагдсан байна.

Уран бүтээл[засварлах | кодоор засварлах]

Гавьяа Шагнал[засварлах | кодоор засварлах]