Jump to content

Сонгуулийн луйвар

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Сонгуулийн луйвар заримдаа сонгуулийн будлиан, сонгогчдын луйвар, саналыг залилан гэж нэрлэдэг бөгөөд энэ нь аль нэг нь илүүд үзсэн нэр дэвшигчийн саналын хувийг нэмэгдүүлэх, өрсөлдөгч нэр дэвшигчдийн саналын хувийг бууруулах эсвэл хоёуланг нь сонгуулийн үйл явцад хууль бусаар хөндлөнгөөс оролцох явдал юм. [1]

Сонгуулийн луйврын хоёр томоохон хэлбэр байдгийн нэгдүгээрт сонгогчдыг чөлөөтэй сонгууль өгөхөд нь саад болох, үгүй бол үр дүнг өөрчлөх явдал нэрлэгдэнэ.

Ихэнх булхайнууд сонгуулийн кампанит ажлын үеэр буюу түүний дараахан тэр зуур болж өнгөрдөг. Сонгуулийн үйл явцад хөндлөнгөөс саад хийхээс гадна, сонгогчдыг тоолох явцад будлиан үүсгэж болдог. Үүнээс гадна сонгуулийн үйл явцыг дэглэн найруулах замаар алсаас нь ихээхэн стратегийн шинжтэй луйврыг бүр эртнээс эхлүүлсэн байж ч болно. Жишээ нь, урьдаас төлөвлөсөн үр дүнгээ гаргаж авахын тулд сонгуулийн тойргийг төлөвлөж ашиглах явдал байдаг.

  1. "The Myth of Voter Fraud" (англи хэлээр). Brennan Center for Justice. Архивласан огноо 2019-09-27. Татаж авсан: 2020-11-07.